Баян-Агт сум
Баян-Агт — Булган аймгийн сум. 1925 онд байгуулагдсан. Хуучнаар Сайн ноён хан аймгийн Эрх гүний хошууны нутаг. Сумын хүн амын тоо 2020 оны эцсээр 3362 байна.[5]. Сумын нутаг дэвсгэр засаг захиргааны 6 багт хуваагддаг. Армийн 3 генерал, Хөдөлмөрийн баатар 3 тус тус төрөн гарсан нутаг. Генерал Ө.Чойжилсүрэн, Г.Түмэн, Л.Моломжамц, Хөдөлмөрийн баатар хоньчин Д.Бямбаа, барилгачин Д.Даваасамбуу, хоньчин С.Цэрэндорж нар бөгөөд Түүхийн ухааны доктор Л.Мөнх-Эрдэнэ, Түүхийн ухааны доктор На.Батболд нарын эрдэмтэд төрсөн нутаг юм.
Баян-Агт сум ᠪᠠᠶᠠᠨ ᠠᠭᠲᠠ ᠰᠤᠮᠤ |
|
---|---|
сум | |
Bayan-Agt sum bayan aɣta sumu байан агта суму |
|
Улс | ![]() |
Дээд нутаг | ![]() |
Нутгийн хуваарь (6 багтай) |
1. Шарга 2. Баянзүрх 3. Баянхайрхан 4. Дулаанхаан 5. Халтар 6. Хүрэмт |
Сумын төв | Шарга [1] ᠰᠢᠷᠭ᠋ ᠠ᠌ |
Газар нутаг | 3079.70 км² [2] |
Хүн ам (2020) | 3,362 хүн [3] |
Шуудан-дугаар | 63180 |
Хаяа залгаа газар, нутаг |
↑ Тариалан ↖ Их-Уул ↗ Хутаг-Өндөр ← Рашаант ↙ Цэцэрлэг ↘ Сайхан ↓ Хайрхан |
Газар дай- дын урт |
↘ Улаанбаатар (460 км) → Эрдэнэт (189 км) → Булган (136 км) [4] |
Сумын сургууль 2011 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хоньчин Д.Бямбаагийн нэрэмжит болж 2014 оноос Бүрэн дунд сургууль болсон, 2020 онд 536 сурагчтай байлаа.
Газар нутаг
Баруун захаас зүүн захын цэг хүртэл 73 км, Хойд захын цэгээс өмнөд захын цэг хүртэл 71 км орчим зайтай. Цагаан голын рашаан, Хануйн рашаан, Багануурын рашаан зэрэг том жижиг рашаан амралтын газруудтай. Шарга нуур, Цэгээн нуур, Бага нуур, Сэлэнгэ Хануй голуудын бэлчир, Хануй Цагаан голуудын бэлчир, Хануй Балиг голуудын бэлчир, Хануй гол дагасан хавцал, Зуунмод зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд элбэгтэй.
Мал аж ахуй
2020 оны жилийн эцсээр 244 мянган толгой мал тоолуулсан. Адуу 18738, үхэр 19205, тэмээ 42, хонь 121098, ямаа 85694 тоо толгой байсан.
Сумын нутгийн хойд багууд болох Баянхайрхан, Баянзүрх багууд үхрийн сүүнээс нэрдэг нэрмэл Монгол архиараа улсдаа алдартай. Энэхүү ундааг айл бүр хийж заншсан. Харин урд талын Дулаанхаан, Халтар, Шарга багийн малчид гүүний айргаараа улсдаа алдартай.
Газар тариалан, төмс хүнсний ногоо
одоогоор 2 аж ахуйн нэгж нийт 3800 га эргэлтийн талбайд улаанбуудай, тосны ургамал, ногоон тэжээл тариалж байна. Баянхайрхан багийн Ногоо гэх газар, сумын төвд айлууд нийт 10 орчим га газар төмс, хүнсний ногоо тариалж байна.
Багийн нэр | Хүн ам (2020 он) | |
---|---|---|
1 | Шарга | 673 |
2 | Баянзүрх | 616 |
3 | Баянхайрхан | 695 |
4 | Дулаанхаан | 456 |
5 | Халтар | 277 |
6 | Хүрэмт | 645 |
Эх сурвалж Засварлах
2020 оны жилийн эцсийн хүн ам, малын тоо
- ↑ МУИС-МХСС. «Монгол хэлний хадмал толь». 2011.
- ↑ www.bulgan.gov.mn. «Баян-Агт сумын танилцуулга».
- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedбулган2020
- ↑ Булган аймгийн Статистикийн хэлтэс. «Булган аймгийн эдийн засаг, нийгмийн байдлын тухай танилцуулга. 2021-08 сар».
- ↑ Монгол улсын 2010 оны хүн амын тооллогын дүн (сум, дүүргийн түвшнээр)
- ↑ Монгол улсын 2010 оны хүн амын тооллогын дүн (баг, хорооны түвшнээр)