Баттулгын Соронзонболд

Баттулгын Соронзонболд (* 1984 оны 7 сарын 10) нь Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уугуул, үндэсний бөхийн улсын заан юм.

Баттулгын Соронзонболд
Төрсөн он1984 оны 6 сарын 29 (1984-06-29)
(одоо 39 настай)
Төрсөн газарМонгол улсын Говь-Алтай
аймгийн Эрдэнэ сум
Алдар цол
Бөхийн цолулсын заан
Цол ахисан он жил
Аймгийн арслан2004
Аймгийн хурц арслан2007
Улсын заан2008

Амжилт засварлах

Улсын наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
2008 АХ-ын 87 жилийн ойн баяр наадамд цэргийн арслан А.Бямбажаваар тав, улсын арслан Х.Мөнхбаатараар зургаа, далай аварга Г.Өсөхбаяраар долоо даван " Монгол улсын заан " цолыг хүртсэн. 512
2009 АХ-ын 88 жилийн ойн баяр наадамд улсын харцага Д.Баасандоржоор тав давж шөвгөрөн " Өсөх идэр " чимэг нэмсэн ч сэргээшийн шинжилгээнд унаж амжилтаа хүчингүйд тооцуулсан. 512

Аймгийн наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
2004 Говь-Алтай аймгийн баяр наадамд Л.Гантулгаар долоо даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн. 128
2007 Сүхбаатар аймгийн баяр наадамд аймгийн арслан Ч.Булганхүүгээр долоо давж түрүүлэн " Аймгийн хурц арслан " чимэг нэмсэн. 128
2010 Говь-Алтай аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрсөн. 256
2010 Баян-Өлгий аймгийн баяр наадамд тав давж шөвгөрсөн. 256
2010 Дундговь аймгийн баяр наадамд сумын заан Д.Дэлгэрбатад өвдөг шороодон үзүүрлэсэн. 128
2011 Сүхбаатар аймгийн баяр наадамд тав давж шөвгөрсөн. 256