Баян-Өнжүүл сум
Баян-Өнжүүл сум нь Төв аймгийн сум юм. Хуучин Баянбараат сумын төв Бараат тосгон сумын төвөөс зүүн урагш 30 км зайд оршино.
![]() ![]() Баян-Өнжүүл сум |
|
---|---|
Улбар шар нь Зуунмод, ягаан нь Баян-Өнжүүл | |
Сумын | 4,000 км² (_/27) газар нутагт |
2011 онд | 2,088 хүн (14/27) сууж байв.[1] |
Дотроо | Бараат, Цээл, Бүрд гэх гурван багтай. |
2011 оны | төсөвт 119 сая ₮ (15/27) оруулж, |
мөн ондоо | 618 сая ₮ (22/27) заржээ.[1] |
2011 оны | 180,838 толгой мал (5/27) нь |
нэг хүнд | ноогдвол 86.6 (_/27) болно.[1] |
Өрхийн | 92.3% (515/558) нь малтай.[1] |
____ онд | үүсэн байгуулагдсан |
Эргэн тойрондоо | Төв аймгийн Бүрэн, Өндөрширээт, Алтанбулаг, Сэргэлэн, Баянцагаан, Дундговийн Дэрэн, Дэлгэрцогт, Адаацаг гэсэн найман сумтай хаяа залгана. |
Улаанбаатар хотоос 155 км байрлах ба газар нутаг нь 479,000 мянган га талбайтай. Далайн түвшнээс дээш 1450 м өндөрт байрлана. 2009 оны жилийн эцсийн мал тооллогоор 197,228 мал тоолуулсан байна. Баян-Өнжүүл суманд байгалийн үзэсгэлэнт Сөдөтийн ам, Зоргол хайрхан, Морин цохио, Харийн нуур, Халзан хангай, Өнжүүл хангай зэрэг газрууд бий. Баян-Өнжүүл сумаас баруун тийш Улхын булан гэх газраар Туул гол, Бүжинхийн гол урсдаг. Цээл, Бараат, Бүрд гэсэн багуудтай. Баян-Өнжүүл сумаас олон хурдан буянгууд улсын наадамд уралдан түрүү магнайг авч байсан.
2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
▲2,797 | 2,673 | 2,537 | 2,539 | 2,541 | 2,560 | 2,324 | ▼2,214 | ▼2,103 | ▼2,088 |
ХүмүүсЗасварлах
- Монгол Улсын ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн
- Монгол улсын заан Ц.Баярсайхан
- Монгол улсын арслан Л.Сосорбарам
- Монгол улсын хөдөлмөрийн баатар хоньчин Ажваа
- Монгол улсын арслан С.Оргодол
- Монгол улсын гавъяат жүжигчин Г.Ариунбаатар
- Монгол улсын хүний гавъяат эмч Г.Түмэннаст
- Монгол улсын хүний гавъяат эмч Д.Дашдорж
- Байт сурын дэлхийн аварга Д.Дэмбэрэл
- Хошууч генерал Г.Дугарсүрэн
ЭшлэлЗасварлах
- ↑ 1.0 1.1 1.2 1.3 Төв аймгийн Статистикийн хэлтэс. Төв аймгийн эдийн засаг, нийгмийн байдлын тухай танилцуулга
- ↑ Төв аймгийн Статистикийн хэлтэс. Жил жилийн танилцуулга