Донровын Долгорсүрэн
Донровын Долгорсүрэн (1946 онд төрсөн) нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, үндэсний бөхийн улсын заан цолтой бөх юм. 2017 онд Монгол Улсын гавьяат тээвэрчин цол хүртсэн.
Төрсөн он | 1946 он (77–78 настай) |
---|---|
Төрсөн газар | Монгол улсын Өвөрхангай аймгийн Хужирт сум |
Алдар цол | |
Бөхийн цол | улсын заан |
Цол ахисан он жил | |
Улсын заан | 1976 |
Улсын начин | 1968 |
Улсын наадмын барилдааны амжилт | |
Шөвгөрсөн | 11 (1968, 1970, 1975, 1976, 1977, 1978, 1979, 1980, 1981, 1982, 1983) |
Амжилт
засварлах- 1968 онд 5 давж улсын начин болсон
- 1970 онд 5 давж "Улам өрнөх" чимэг хүртсэн
- 1975 онд 6 давж "Тод гарамгай" чимэг нэмжээ
- 1976 онд 7 давж улсын заан цол хүртжээ
- 1977 онд 6 давж "Үнэн хүчит" чимэг хүртжээ
- 1978 онд 6 давж "Цогт идэр" чимэг хүртсэн
- 1979 онд 6 давж "Өрнөн дэлгэрэх" чимэг хүртэв
- 1980 онд 6 давж "Үнэн итгэлт" чимэгтэй болов
- 1981 онд 5 давж "Үлэмж бадрах" чимэг хүртжээ
- 1982 онд 7 давж "Бат суурьт" чимэг хүртэв
- 1983 онд 5 давж "Тун ч гарамгай" чимэг хүртсэн байна
Гэр бүл
засварлахТэрээр 4 хүүтэй. Хүү Д.Сумъяабазар нь үндэсний бөхийн улсын аварга, Д.Сэржбүдээ нь мөн үндэсний бөхийн улсын начин, бага хүү Д.Дагвадорж нь мэргэжлийн сүмо бөхийн ёкозүна цолтой бөхчүүд юм.