Баатархүүгийн Пүрэвсайхан

Баатархүүгийн Пүрэвсайхан (1989) нь Ховд аймгийн Чандмань сумын уугуул, үндэсний бөхийн улсын заан юм.

Mongolian traditional wrestling ttf.svg Баатархүүгийн Пүрэвсайхан
Төрсөн он1989
Төрсөн газарМонгол улсын Ховд
аймгийн Чандмань сум
Алдар цол
Бөхийн цолУлсын заан
Цол ахисан он жил
Улсын заан2016
Улсын харцага2014
Улсын начин2012
Аймгийн арслан2010
Аймгийн заан2009
Улсын наадмын барилдааны амжилт
Шөвгөрсөн4 (2012, 2014, 2016, 2020)
2016-07-13 байдлаар мэдээлэв.

АмжилтЗасварлах

  • 2009 онд Ховд аймгийн наадамд 7 даван үзүүрлэж Аймгийн заан цол
  • 2010 онд Ховд аймгийн наадамд 7 даван түрүүлж Аймгийн арслан цол
  • 2012 онд Улсын наадамд 5 давж Улсын начин цол
  • 2014 онд Улсын наадамд 6 давж Улсын харцага цол
  • 2016 онд Улсын наадамд 7 давж Улсын заан цол тус тус хүртсэн.
  • 2020 онд Улсын наадамд 7 давж Саруул сайжрах чимэг.

Улсын наадмын дэвжээндЗасварлах

Он Амжилт Бөхийн тоо
2012 АХ-ын 91 жилийн ойн баяр наадамд улсын гарьд Ж.Бат-Эрдэнээр дөрөв, улсын

заан Д.Баасандоржоор тав давж " Монгол улсын начин " цол хүртсэн.

512
2013 АХ-ын 92 жилийн ойн баяр наадамд улсын харцага Т.Мөнгөнцоожоор дөрөв давж тавын даваанд

улсын начин Б.Гончигдамбад өвдөг шороодсон.

512
2014 АХ-ын 93 жилийн ойн баяр наадамд улсын харцага Ө.Даваабаатараар дөрөв, улсын харцага Ц.Содномдоржоор тав, улсын арслан Д.Азжаргалаар зургаа давж " Монгол улсын харцага " цол хүртсэн 512
2016 АХ-ын 95 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Д.Тангадаар дөрөв, аймгийн арслан Б.Бат-Эрдэнээр тав, цэргийн арслан Б.Ганзоригоор зургаа, улсын харцага Ц.Содномдоржоор долоо давж

" Монгол улсын заан " цол хүртсэн.

1024

Аймгийн наадмын дэвжээндЗасварлах

Он Амжилт Бөхийн тоо
2009 Ховд аймгийн баяр наадамд аймгийн заан Ч.Цогбаярт өвдөг шороодон үзүүрлэж " Аймгийн заан " цол хүртсэн. 256
2010 Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн " Өрнөх " чимэг хүртсэн. 256
2010 Ховд аймгийн баяр наадамд аймгийн начин В.Туяазаяагаар долоо даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн. 128
2012 Бүх цэргийн баяр наадамд аймгийн заан Б.Ганзоригт өвдөг шороодон үзүүрлэж чимэг нэмсэн. 256