Цэдэнбазарын Одбаяр

Цэдэнбазарын Одбаяр нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул, үндэсний бөхийн улсын Заан цолтой бөх.

Амжилт Засварлах

Улсын наадмын дэвжээнд Засварлах

Он Амжилт Бөхийн тоо
2011 АХ-ын 90 жилийн ойн баяр наадамд улсын харцага Г.Ганхуягаар дөрөв, улсын харцага Л.Пүрэвжаваар тав давж " Монгол улсын начин " цолыг хүртсэн. 1024
2013 АХ-ын 92 жилийн ойн баяр наадамд улсын харцага Т.Амартүвшингээр дөрөв давж тавын даваанд улсын өсөх идэр начин Э.Энхбатад өвдөг шороодсон. 512
2016 АХ-ын 95 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Д.Болдбаатараар дөрөв давж тавын даваанд аймгийн арслан Э.Ванданцэрэнд өвдөг шороодсон. 1024
2020 АХ-ын 99 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Т.Довчинсэмбээгээр дөрөв, улсын аварга Ч.Санжаадамбаар тав, цэргийн арслан Т.Дүгэрдоржоор зургаа давж " Монгол улсын харцага " цолыг хүртсэн. 512
2021 2020 онд даян аварга Н.Батсуурь сэргээш хэрэглэсэн байсан тул давааг нь нөхөн олгож " Монгол улсын заан " цолыг хүртсэн. 13

Аймгийн наадмын дэвжээнд Засварлах

Он Амжилт Бөхийн тоо
2009 Өмнөговь аймгийн баяр наадамд аймгийн начин Д.Хүрэлбаатараар найм даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн. 256