Сэлэнгэ аймаг

Монгол Улсын аймаг

Координат: 50° У, 106° З

Сэлэнгэ аймаг
англ. Selenge Province

ᠰᠡᠯᠡᠩᠭᠡ ᠠᠢᠢᠮᠠᠭ
Сэлэнгэ аймгийн сүлд Сэлэнгэ аймгийн далбаа
Сэлэнгэ аймгийн сүлд Сэлэнгэ аймгийн далбаа

Сэлэнгэ мөрөн
Ерөнхий мэдээлэл
Байгуулагдсан: 1931 он
Улс: Монгол УлсМонгол Улс Монгол Улс
Аймгийн төв: Сүхбаатар хот
Аймгийн сумд: 17
Газар нутгийн талбай 41,152.63 км²
Хүн ам: 108,110 (2022 он)
Хүн амын нягтрал: 2.6[1] оршин суугч км² тутамд
Угсаатан: Халх
Нутгийн олон: Сэлэнгийнхэн
Утасны код: +976 (0)136
Шуудангийн дугаар: 43000
ТХ-ийн улсын дугаар: СЭ
ISO 3166-2: MN-049
Цахим хуудас:
Газрын зураг
Сэлэнгэ аймгийн байршилХятадОросын Холбооны УлсОрхон аймагДархан-Уул аймагГовьсүмбэр аймагУлаанбаатарДорнод аймагСүхбаатар аймагХэнтий аймагТөв аймагДундговь аймагДорноговь аймагӨмнөговь аймагБаянхонгор аймагГовь-Алтай аймагХовд аймагБулган аймагАрхангай аймагХөвсгөл аймагЗавхан аймагУвс аймагБаян-Өлгий аймагӨвөрхангай аймагСэлэнгэ аймаг
Сэлэнгэ аймгийн байршил
Монгол Улс дахь Сэлэнгэ аймгийн байршил
Энэ Монгол улсын аймгийг бусад Сэлэнгээс ялган таниарай.

Сэлэнгэ (монгол бичгээр: ᠰᠡᠯᠡᠩᠭᠡ ᠠᠢᠢᠮᠠᠭ, сэлэнггэ) — Монгол улсын аймаг. 1921 оны ардын хувьсгалын өлгий нутаг болсон бөгөөд 1934 онд байгуулагджээ.

Газар зүй Засварлах

 
Сэлэнгэ мөрөн

Сэлэнгэ аймаг нь Монгол улсын хойд хэсэгт Орхон Сэлэнгийн савын дунд зэргийн уулс бүхий нутгийг эзлэн оршино. Аймгийн нутгийн баруун хойд хэсгээр Юрийн хурдас, өмнөд хэсгээр нь герциний боржин, зүүн хэсэгт нь гүний боржин тархжээ. Аймгийн нутагт нүүрс (Улаантолгой, Шарын гол), төмөр (Төмөртэй, Төмөртолгой), алт (Ноёд,Их Алтат, Бугант, Бороо, Заамар, Ноён уул, Толгойт) болон барилгын материалын баялаг бий.

Сэлэнгэ, Орхон, Хараа, Ерөө зэрэг манай орны том гол мөрд урсана. Сэлэнгэ мөрнөөр усан онгоц явна. Цагааннуур суманд Цагааннуур нуур бий. Ерөө, Товхонханы, Хондын Могойн зэрэг рашаан бий. Нутгийн ихэнх хэсэгт уулын хар шороон хөрс, гол мөрдийн хөндийн хагшаа хурдаст хөрс тархжээ.Мөн Мандал суманд Монгол оронд ургадаг эмийн ургамлын 80% нь ургадаг.

Амьтан ургамал Засварлах

Нутгийн уулархаг хэсгээр (42%), ой хөвч тайга, бусад хэсгээр бэлчээрийн ургамал, гол мөрдийн хөндийгөөр шугуй ургажээ. Ойн ба хээрийн амьтад тархсан.

Аж үйлдвэр Засварлах

Сэлэнгэ аймаг нь газар тариалан голлон хөгжүүлсэн аймаг юм. Манай орны газар тариалангийн талбайн үлэмж хэсэг энэ аймгийн нутагт Орхон Сэлэнгийн савд төвлөрсөн юм. Улсын үр тарианы 40 орчим хувийг үйлдвэрлэдэг, 570,000 гаруй малтай. Сэлэнгэ аймагт мод боловсруулах, гурилын, хүнсний, спирт бал бурамын үйлдвэр, вагон засварын газар бий. Сүхбаатар хот нь төмөр ба авто замын гол зангилаа нутаг бөгөөд манай хилийн байнгын чухал гарцын нэг юм.

Сумд Засварлах

 
Сумдын газрын зураг
 
Амарбаясгалант хийд
Сум
(хотыг тодоор)
Суурин хүн амын тооцоо Талбай
(км²)[2]
Нягт.
(2011)
2000 2004 2008 2011[3]
1 Алтанбулаг 3,489 3,783 4,545 5,117 2100.30 км² 2.44
2 Баруунбүрэн 2,939 2,430 2,702 2,874 2814.54 км² 1.02
3 Баянгол 5,391 4,264 5,028 5,629 1976.28 км² 2.85
4 Ерөө 6,077 5,531 5,792 6,400 8203.51 км² 0.78
5 Жавхлант 1,767 1,838 1,827 2,029 1189.70 км² 1.71
6 Зүүнбүрэн 2,507 2,373 2,468 2,708 1204.94 км² 2.25
7 Мандал 23,964 22,864 23,646 25,329 4843.73 км² 5.23
8 Орхон 2,817 2,106 2,165 2,283 1306.27 км² 1.75
9 Орхонтуул 3,760 3,398 2,952 3,684 2940.83 км² 1.25
10 Сант 2,062 2,033 2,056 2,260 1387.06 км² 1.63
11 Сайхан 8,737 8,282 8,285 8,648 1311.87 км² 6.59
12 Сүхбаатар 22,374 20,025 19,626 22,958 45.35 км² 506.24
13 Түшиг 1,899 1,608 1,420 1,647 2492.82 км² 0.66
14 Хүдэр 1,799 1,838 2,078 2,229 2838.65 км² 0.79
15 Хушаат 1,406 1,946 1,585 1,809 2010.15 км² 0.90
16 Цагааннуур 4,153 3,919 4,257 4,344 3814.72 км² 1.14
17 Шаамар 4,809 3,783 4,158 3,750 671.91 км² 5.58
Аймгийн дүн 99,950 92,021 94,590 103,698 41,152.63 км² 2.52

ЗХУ-д өрнөсөн перестройка буюу өөрчлөн байгуулалтын нөлөө 1980-аад оны дунд үеэс Монгол оронд нэвтэрч, төр засгийн үйл ажиллагааг шүүмжилсэн үгс үе үе сонсогдох болжээ. Энэ байдал аажмаар хүрээгээ тэлсээр Сэлэнгэ аймагт 1987 онд анхны ардчилсан холбоо байгуулагдаж. Нороврагчаа-Сэлэнгэ аймгийн дүрслэх урлагийн салбарын эрхлэгч, Мэндбаяр-Бумцэндийн нэрэмжит 1-р 10 жилийн сургуулийн шугам зургийн багш, Төмөрбаатар/мангар төмрөө хочит/Сэлэнгэ аймгийн цагдан сэргийлэх газрын цагдаа, Энхболд жижиг– аймгийн ҮЭХ-ны ажилчин залуучуудын хэлтсийн зааварлагч П.Баяраа-аймгийн МХЗЭ-ийн хорооны Үзэл суртлын хэлтсийн эрхлэгч болон бусад нөхөд байсан Тэр үед Сэлэнгэ аймгийн МХЗЭ-ийн хорооны 1-р нарийн бичгийн дарга Р.Нямсүрэн,2-р нарийн бичгийн дарга Тогтохням,Санхүү хэлтсийн эрхлэгч Бор, Ажилчин залуучуудын хэлтсийн эрхлэгч Алаксандр нар ажиллаж байсан бөгөөд Сэлэнгийн долигоо чуулгын шинэ байр ашиглалтанд орж бүх сумдын урлагийн үзлэг зохион байгуулагдан чуулгад уран сайханчдаа сонгон авч байсан . Сэлэнгэ аймгийн ардчилсан холбоо байгуулах анхны цугларалтаа Сэлэнгийн долигоо чуулгын байранд нууцаар зохион байгуулах ажлыг ажил үүргийн хувьд аймгийн залуучуудын эвлэлийн хорооны үзэл суртлын хэлтсийн эрхлэгч П.Баяраа, ҮЭ хорооны ажилчин залуучуудын зааварлагч Энхболд нарт оногдож бид хоёр чуулгын жижүүртэй хуйвалдан арын хаалгаар орж тайзан дээр хөшигний ард ардчилсан холбооны гишүүд тангараг өргөж ажил үүргийн хуваар гаргаж цэнхэр өнгөөр радаторлаж бор цаасан дугтуйтай тангаргийн бичиг ажлын удирдамжаа авч байв. УБ-аас С.Зориг хотын МХЗЭ хорооны зааварлагч, Р.Гончигдорж МУИС-ийн багш нар ирж уулзаж санал бодлоо солилцон цаашдын хийх ажлаа ярилцаж байсан билээ.

Сэлэнгэ аймгийн ардчилсан холбооны анхны зохицуулагчаар Сэлэнгэ аймгийн дүрслэх урлаг,урчуудын эвлийн хорооны салбарын эрхлэгч, Нороврагчаа сонгогдон ажиллаж байсан нь ардчилсан холбооны анхны зохицуулагч удирдагч юм.

Цахим холбоос Засварлах

  Commons: Сэлэнгэ аймгийн зураг – Викимедиа дуу дүрсний сан

Эх сурвалж Засварлах

  1. Монгол улсын үндэсний статистикийн хороо: Монгол улсын хүн амын нягтрал аймаг нийслэлээр
  2. Official site of the Selenge aimagArchive copy (Memento 18. Арваннэгдүгээр сар 2007 цахим архивт)
  3. Сэлэнгэ аймгийн статистикийн хэлтэс. ХҮН АМЫН ТОО, СУМДААР /2008-2011 ОН/