Рэгжийбуугийн Давааням
Рэгжийбуугийн Давааням (* 1956 онд Говь-Алтай аймгийн Чандмань сум; † 2006 оны 12 сар) нь үндэсний бөхийн улсын заан цолтой бөх байсан юм.
Төрсөн газар | Монгол улсын Говь-Алтай аймгийн Чандмань сум |
---|---|
Амьдарсан нь | 1956–2006 он (50 насласан) |
Алдар цол | |
Бөхийн цол | улсын заан |
Цол ахисан он жил | |
Улсын заан | 1987 |
Улсын начин | 1980 |
Улсын наадмын барилдааны амжилт | |
Шөвгөрсөн | 6 (1980, 1983, 1984, 1987, 1988, 1989) |
Амжилт
засварлах- 1980 онд 6 давж улсын начин цол хүртсэн
- 1983 онд 5 давж "Улам өрнөх" чимэг хүртэв
- 1984 онд 6 давж "Цог нэмэх" чимэгтэй болсон
- 1987 онд Монголын Бүх Ард Түмний Спартакиадын үндэсний бөхийн аварга шалгаруулах 34 бөхийн тойргийн тэмцээнд 30 давж 2-р байр эзлэн, улсын заан болов
- 1987 онд 5 давж "Өсөн нэмэх" чимэг нэмэв
- 1988 онд 5 давж "Үнэн хүчит" чимэгтэй болов
- 1989 онд 6 давж "Өрнөн дэлгэрэх" чимэг нэмжээ
- 1990 онд Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншиг наадамд 5 давж "Бат нягт" чимэг нэмсэн
Гэр бүл
засварлахЭхнэр, 3 хүүтэй. Дунд хүү Д.Лхагвадорж нь үндэсний бөхийн улсын начин, бага хүү Д.Бямбадорж нь мэргэжлийн сүмо бөхийн ёкозүна цолтой. Төрсөн ах Р.Нямдорж нь Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүн юм.