Түнэл сум
Түнэл сум нь Хөвсгөл аймгийн сум юм. 3,580 км² газар нутагтайгаас гуравны нэг орчмыг нь ой эзлэнэ. 2000 оны байдлаар 4,556 иргэнтэй. Сумын төв Булаг нь аймгийн төв Мөрөнгөөс зүүн хойш 46 км, нийслэл Улаанбаатараас 667 км зайд оршино.
![]() ![]() Түнэл сум |
|
---|---|
3,580 км² | газар нутагтай |
4,556 хүн | оршин суудаг |
101,000 | толгой малтай |
6 баг нь | Зуны гол, Навчилтай, Баян-Эрхэт, Алтгана, Бийж, Сумын төв |
1952 онд | үүсгэн байгуулагдсан |
1959 онд | эргэн байгуулагдсан |
Засаг дарга | Батжаргал |
Эргэн тойрондоо | Бүрэнтогтох, Мөрөн, Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Эрдэнэбулган, Их-Уул, Тосонцэнгэлтэй хаяална. |
Түүх Засварлах
Түнэл сумыг анх 1952 онд Бүрэн, Тосонцэнгэл, Эрдэнэбулган, Алаг-Эрдэнэ сумуудаас таслан байгуулжээ. 1956 онд Бүрэнтогтох суманд нийлүүлсэн ч 1959 онд дахин зохион байгуулжээ. 1938 онд тус сумын нутагт "Хар Усны Жингийн"нэгдэл байгуулагдсанаас хойш "Алтан Тариа", "Хөдөлмөр", "Эгийн Долгио" зэрэг хэд хэдэн нэгдэл байгуулагдаж, улмаар 1956 онд бүгд нэгдэж "Ялалт" нэгдэл байгуулагдаж, 1990 он хүртэл ажиллажээ.
Эдийн засаг Засварлах
2004 оны байдлаар 101,000 орчим толгой малтай. Үүнд 50,000 ямаа, 34,000 хонь, 10,600 үхэр, сарлаг, 6,600 адуу, 84 тэмээ байв[1].
Эшлэл Засварлах
- ↑ "Статистикийн Төв Газар: 2004 оны мал тооллого" (PDF). Archived from the original (PDF) on 2007-03-22. Retrieved 2007-03-22.
Ном зүй Засварлах
- М.Нямаа, Хөвсгөл аймгийн лавлах толь, Улаанбаатар 2001, х. 138