Цэцэрлэг сум (Архангай)

Цэцэрлэг (монгол бичгээр чэчэрлиг) нь Архангай аймгийн сум юм. Сумын төв нь Улаанбаатар хотоос 520 км-ийн зайд оршдог. Зам харилцаа, зах зээл төдийлөн хөгжөөгүй. 3856 хүн амтай, 290757 толгой малтай.

Tsetserleg District
Цэцэрлэг сум
ᠴᠡᠴᠡᠷᠯᠢᠭᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Архангай
Сумын төвХужирт
Газар нутаг
  Нийт2,567.3 км2 (991.2 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 3,784
  Нягтрал1.5/км2 (4/бээр2)
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

1926 онд Цэцэрлэг сум байгуулагдсан. Тус сумыг 1691-1911 онд Манжийн ноёрхлын үед Халхын умард замын баруун гарын умард хошуу гэж нэрлэж байжээ. Мөн Богд Хаант Монгол Улсын үед буюу 1911-1921 он хүртэл Сайн ноён хан аймгийн Мэргэн гүний хошуу, 1923-1931 онд Цэцэрлэг мандлын аймгийн Рашаант уулын хошуу хэмээн нэрлэгдэж байсан түүхтэй сум юм.

Эдийн засаг

засварлах

Рашаан ус элбэг учраас энэ суманд зундаа 2000 гаруй амрагч ирдэг. Хонгоржийн тал, Бухын хүрээний туурь зэрэг түүхэн дурсгалт газруудаа түшиглэж аялал жуулчлал хөгжүүлэх бүрэн боломжтой. Үүрэн телефоны Скайтел UNITEL Мобиком, Жи-Мобайл зэрэг компаниуд үйлчилгээгээ хүргэсэн.

Лавлах бичиг

засварлах