Эрдэнэдалай сум
Эрдэнэдалай нь Дундговь аймгийн сум юм. Хүн амынхаа тоогоор аймагтаа Сайнцагаан сум буюу Мандалговь хотын дараа 2-т орох том сум болно. Улаанбаатар хотоос 275 км , аймгийн төвөөсөө 110 км зайд оршдог. Рашаант, Тэнгэлэг, Цагаан-Овоо, Цавчир, Өнгөт, Сангийн далай, Өвөр-Угтаал гэсэн долоон багтай. Монгол Улсад хамгийн олон хонь, адуутай сум юм.
Эрдэнэдалай сум
ᠡᠷᠳᠡᠨᠢᠳᠠᠯᠠᠢᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Дундговь |
Сумын төв | Сангийндалай |
Газар нутаг | |
• Нийт | 7,351 км2 (2,838 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 5,849 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Түүх
засварлахТүшээт хаан аймгийн Говь түшээт вангийн хошуу нутгийн төв хэсэг болох Дундговь аймгийн Эрдэнэдалай сум нь 1923 оны 06 дугаар сард Өвөр-угтаал гэдэг газар байгуулагдснаас хойш эдүгээ 98 жилийн түүхтэй болжээ. Анхны даргаар Р.Отгон гэдэг хүн сонгогдсноос хойш 22 хүн тус сумыг удирдан төр засгийн бодлого шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлж байжээ.
Эрдэнэдалай сумын төвийн нэр нь Сангийндалай. Өвөрхангай аймгийн Сант, Баян-Өндөр, Төв аймгийн Дэлгэрхаан, Бүрэн болон өөрийн аймгийн Адаацаг, Луус, Хулд, Дэлгэрхангай, Сайхан-Овоо сумтай хиллэдэг. Далайн түвшингээс 1835 м өргөгдсөн Монгол улсын төв хэсэгт байрласан тал хээр говь хосолсон 735,1 мянган га газар нутаг дэвсгэртэй.
Иргэдийн идэвхтэй оролцоонд тулгуурласан САЙН ЗАСАГЛАЛ-ыг хөгжүүлж, Төр, Иргэний байгууллагууд, хувийн хэвшлийн тэгш үүрэг оролцоотойгоор өөрчлөлт шинэчлэл хийж, иргэн бүрийн эрүүл, аюулгүй, чинээлэг амьдрах нөхцөл бүрдсэн хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг төлөвшүүлэн хөгжүүлсэн загвар сум болох АЛСЫН ХАРААТАЙ, сайн засаглалыг хөгжүүлж, хүн амыг эрүүл, боловсролтой, соёлтой, ажил орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэн, иргэдийнхээ дасан зохицох, хөгжих чадварыг нэмэгдүүлэх, Уламжлалт болон эрчимжсэн, мал аж ахуйг хослуулан хөгжүүлж, орон нутгийн онцлогт тулгуурласан үйлдвэрлэл үйлчилгээний хөгжлийг түргэтгэн иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх, Бизнес эрхлэх аюулгүй, таатай орчныг бүрдүүлэх, Экологийн тэнцвэрт байдлыг хадгалан, хамгаалж, байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх гэсэн 4 зорилгын хүрээнд “Хүний хөгжил”-ийг ТЭРГҮҮЛЭХ чиглэлээ болгон ажиллаж байна.
1950 онд 651 өрх 871 хүн ам, 14 баг, 63000 толгой малтай байсан бол 2020 оны жилийн эцсээр 1711 өрх, 5939 хүн ам, 7 баг, 521941 толгой малтай болоод байна. Дундговь аймагтаа ажлаараа сумын хамт олон 1964, 1974, 1980, 1982, 1990, 1996, 1998, 2000, 2002, 2010,2011,2012 онуудад 1-р байранд, 1997,1999, 2001 онуудад 2-р байранд тус тус орж байсан.
Тус суманд төсвийн 6 байгууллага, Хүнсний дэлгүүр- 8, Талх, нарийн боов үйлдвэрлэгч-1 ААН, 4 иргэн, Бууз, баншны цех-1 ААН, Хоол үйлдвэрлэл-2 ААН, 2 иргэн, Барааны дэлгүүр-12, Торго бөс бараа, бичиг хэрэг, цахилгаан барааны дэлгүүр-4, Авто дугуй засвар, сэлбэг-7, Ахуй үйлчилгээний салбарын чиглэлээр-37, Такси үйлчилгээ-7, Архи худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж-7 , Тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй иргэн, аж ахуй нэгж-6, Шатахуун түгээх станц-3 ААН, Мал эмнэлгийн чиглэлээр-3 ААН, Төрийн бус байгууллага-2 үйл ажиллагаа явуулж байна.
ЗДТГ: Монгол улсад Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль 1992 оноос эхлэн хэрэгжиж эхэлснээр Засгийн газрын 1992 оны 24-р тогтоолоор сумын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны бүтцийг өөрчлөн сумын ЗДТГ болгон 14 орон тоотой, засаг захиргааны анхан шатны нэгж 10 баг байгуулагдан ажиллаж байсан. Сумын ЗДТГ-нь Тамгын газрын удирдлага манлайлал, хүний нөөц эрх зүйн мэдээлэл, сурталчилгаа, байгаль орчин, төсөв санхүү, ХАА-н бодлого шийдвэр, иргэдийн санал, хүсэлтийг шийдвэрлэх болон дотоод ажлын чиг үүргийг хэрэгжүүлэх замаар төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж өндөр бүтээмжтэй хэвийн ажиллах нөхцөл боломжоор хангагдаад байна. Сумын ЗДТГ-ын санхүүгийн алба нь Төрийн байгууллагын хүрээнд 2000 оноос төсвийн удирдлагын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль хэрэгжиж, Төрийн сангийн нэгдсэн дансны тогтолцоог нэвтрүүлж эхэлсэн, монгол улсын төсвийн хуулийг хэрэгжүүлэх , орон нутагт Засгийн газрын санхүүгийн удирдлагын мэдээллийн нэгдсэн системийг нэвтрүүлэх, төсвийн санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, зарцуулалтыг хянах, санхүүгийн тайлан мэдээлэл, статистикийн мэдээ судалгааг хуулийн хугацаанд чанартай гаргахад бид цаг наргүй ажилладаг байсны үр дүнд хариуцсан сум , байгууллагын ажил тогтмолжиж , ажлаараа аймгийнхаа системийн байгууллагуудын хяналт шалгалтанд тогтмол амжилттай шалгагдаж, сүүлийн 10 жилд 2-3 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгө, 4-5 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийн тайлан тэнцэл гаргаж байна. Жил бүр өглөг авлагыг бууруулж, жилдээ Жижиг дунд үйлдвэрлэгчид 100-150 сая төгрөгийн зээл, Орон нутгийн хөгжлийн санхүүжилтээр 150-300 хүртэлх сая төгрөгийн санхүүжилт хийж улсын хэмжээнд нийт хөрөнгөөрөө дээгүүрт орох томоохон санхүүгийн нэгж болоод байна.
Сумын ИТХ, ЗДТГ, Бүрэн дунд сургууль, Хүүхдийн цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Соёлын төвийн төсвийн 67 хувь нь улсын төсвөөс, 29 хувь нь орон нутгийн төсвөөс, үлдсэн 4 хувь нь үндсэн болон туслах үйл ажиллагааны орлогоос санхүүжигдэж байна. Төсвийн байгууллагууд, байгууллагын дэргэдэх сангууд 2016-2020 онуудад 2341147,6-3234657,4 төгрөгийг зарцуулсан бөгөөд үүний 90-93% нь төсвийн байгууллагын 234 албан хаагчийн цалин урамшуулалд зарцуулагдаж байна.
Төсвийн тухай хуулиар сум орон нутагт Орон нутгийн хөгжлийн сан бий болгож уг сангийн хөрөнгийг хуваарилахдаа тухайн сум орон нутгийн хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, аймгаас алслагдсан хэмжээ, хотоос алслагдсан хэмжээ, татварын орлогын идэвх санаачлага гэсэн 5 үзүүлэлт дээр тулгуурлан ОНХС-нд 2017 онд 176,2 сая төгрөг, 2018 онд 123.6 сая төгрөг,2019 онд 183.2 сая төгрөг, 2020 онд 165.9 сая төгрөг нийт 648,9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. / ОНХС-аар хийсэн ажлуудыг зургийг хавсаргав / Монгол улсын Засгийн газар, НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд 2017 онд байгуулсан Санхүүжилтийн хэлэлцээрийн дагуу "Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил" төсөл тус суманд 2 дахь жилдээ хэрэгжиж байна. Өнгөрсөн 2019 онд 109.00.000 /зуун есөн сая/ төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт хийсэн бол энэ онд 232.326.771 /хоёр зуун гучин хоёр сая гурван зуун хорин зургаан мянга долоон зуун далан нэг/ төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөн ажиллаж байна. ХААталаар: Эрдэнэдалай суманд 1961 онд Цагаан-овоо, Билүүт сум, 1962 онд Цогтчандмань сумын 2 бригадыг нэгтгэн зохион байгуулсан бөгөөд энэ үед 1074 өрх, 4260 хүн ам, нийгмийн 88441 толгой мал, амины 4058 малтай МАА-н 6 бригад, 200 гаруй суурьтай, улсад бүх мал, адуу хониороо нэгдүгээр байранд ордог энэ амжилтаа сүүлийн 30 гаруй жил хадгалан, адууныхаа тоо, эрмэг хурдан хөлөг морь, уруул чимчигнүүлсэн айрагаараа улсдаа алдаршсан.
Сүүлийн жилүүдэд мал 5-н төрөл дээрээ өсөж нийт малтай өрх 2020 онд 68 өрхөөр буюу 4.87%-иар, малчин өрх 62 өрхөөр буюу 4.82%-иар, мал бүхий өрх 6 өрхөөр буюу 5.45%-иар тус тус өссөн байна.
Мал сүргийн тогтвортой өсөлтийг хангах, мал эрүүлжүүлэх, үүлдэр угсааг сайжруулахад хувь нэмрээ оруулсан МУ-н хөдөлмөрийн баатар 2, Монгол улсын хошоо аварга малчин 1, Монгол улсын аварга малчин 30, аймаг сумын аварга малчин 262, ХАА тэргүүний ажилтан 50 малчин төрөөд байна. 2016 онд нийт малчдаас 200 хүртэл толгой малтай өрх 39,9 %, 201-500 малтай өрх 33,2%, 501-999 толгой малтай өрх 19,3%, 1000 дээш малтай өрх 7,6%, эзэлж байсан бол 2019-2020 онд 200 хүртэл толгой малтай өрх 34,7 %, 201-500 малтай өрх 34,9%, 501-999 толгой малтай өрх 22,3%, 1000 дээш малтай өрх 8,1% тус тус эзэлж байна. Нийт 2166 малчнаас 16-34 насны 605, 34-54 насны 1209, 55-с дээш насны 352 малчин байна. Малчин өрхүүд орчин цагтайгаа уялдан зохицож нарны цахилгаан үүсгэвэртэй өрх-1135, бага оврын цахилгааны эх үүсгэвэртэй өрх-49, салхины цахилгаан үүсгэвэртэй өрх-3 Бусад цахилгааны үүсгэвэртэй өрх-28, телевизор, хөргөгч, угаалгын машин гээд бүхий л цахилгаан хэрэгслийг өдөр тутамдаа хэрэглэж байна.
ОНХС-ийн хөрөнгөөр 2017-2020 онуудад хөдөөгийн 6 багт 54 худгийг 54,0 сая төгрөгөөр засварлаж, гүн өрмийн 8 худгийг 143,5 сая төгрөгөөр шинээр гаргасан байна. Тус суманд газар тариалан эрхлэх, туслах аж ахуйг хөгжүүлэх, гахай, тахиа үржүүлэх уламжлалт дадлага туршлага бага боловч сүүлийн жилүүдэд хувиараа хөдөлмөр эрхлэгчид ногоо тарих, тахиа өсгөн үржүүлэх дадлага туршлага ихээхэн эзэмшиж байгаа бөгөөд 2020 оны жилийн байдлаар 3,10 талбайд хүнсний ногоо, 1,18 га-д нарийн ногоо тариалаад байгаагийн зэрэгцээ нарийн ногооны хүлэмж эрхэлдэг 10 иргэн байна. Мал эмнэлгийн тасаг нь орон нутагт мал амьтны эрүүл мэндийн тухай хууль түүнийг дагалдан гарсан журам, заавар, стандартын хэрэгжилтийг хангуулах, мал эмнэлгийн ажил үйлчилгээний чанар, хүртэмж, үр дүнг сайжруулах, гэрээт 3 мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, мал амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрүүлжүүлэх нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч ,тархвар зүйч эмч гэсэн орон тоотойгоор ажиллаж байна.Харьяалах нутаг дэвсгэрт малын эрүүл мэндийг хамгаалах, танадалт хийх ажлыг гардан зохион байгуулж, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх, гүйцэтгэлийг гаргаж удирдлагыг мэдээ, мэдээлэлээр хангах, хувийн хэвшлийн МЭҮН-үүд, мал бүхий иргэд, малчид, хуулийн этгээдийг мэргэжил арга зүйн удирдлага, зөвлөгөөгөөр хангаж, үйл ажиллагааг нь дэмжих,МЭҮН-үүдийн мал амьтны өвчнийг оношлох, эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэх талаарх хууль, тогтоомж, стандарт, хорио цээрийн арга хэмжээний хэрэгжилтийг хангуулах, малын шилжилт хөдөлгөөн, малын эмийн зохистой хэрэглээнд хяналт тавих ажлыг зохион байгуулж, мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүний ариун цэврийн баталгаажуулалт хийх чиг үүргийг хэрэгжүүлж ажиллаж байна.
Жил бүр сумын мал сүргийг эмчлэн сэргийлэх ажил үйлчилгээг хийж гүйцэтгэхээр сумын Засаг дарга,МЭТ,МЭҮН-үүд хамтран ажиллах гэрээ байгуулан ажилладаг. МЭТ нь сүүлийн таван жилд ажлын гүйцэтгэлээрээ аймагтаа 1-2 байрт удаа дараалан тэргүүлэн ажиллаж байна ЖДҮ –ийн чиглэлээр 2011-2020 онуудад сум хөгжүүлэх сангаас зээл олгож эхэлснээр давхардсан тоогоор 60 гаруй иргэн ААН-д 500 гаруй сая төгрөгийн зээл олгоод байна.
СХС-аас авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаж тогтвортой үйл ажиллагаа явуулж буй иргэн, ААНэгжүүд: • Авто машин засварын чиглэлээр -1 иргэн • Хоол үйлдвэрлэл- 1 иргэн , 1 ААНэгж • Блок барилгын материал үйлдвэрлэл- 1 иргэн, 1 ААнэгж • Мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл- 1 иргэн, 1 ААНэгж • Талх нарийн боов үйлдвэрлэл -1 иргэн, 1 ААНэгж • Цэвэр усны савалгаа, үйлдвэрлэл- 1 ААНэгж • Ноос сүлжмэл эдлэл -1 иргэн • Алт мөнгөний дархан – 1 иргэн
Оёдлын цех- 1 ААНэгж
Байгаль орчны мэргэжилтэн анх 1996 онд сумын ЗДТГ-т бий болж 2009 оноос байгаль орчны хяналтын улсын байцаагчийн чиг үүргийг гүйцэтгэж ирсэн түүхтэй.Ногоон байгууламжийн төлөвлөлт хийх, мод тарих ажлыг зохион байгуулах хяналт тавих, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй компаниудын үйл ажиллагаанд хууль хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих, хяналт шалгалт зохион байгуулах хамтран ажиллах,усны тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих гадаргын болон гүний усны хэрэглээг зохистой ашиглуулах, хамгаалах, нөхөн сэргээх, хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих, хогийн менежментийг боловсруулах, хэрэгжүүлэх, амьтны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, хамгаалах, сэргээн нутагшуулах, ургамлын тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих, хууль бус ургамал түүх үйл ажиллагааг таслан зогсоох, нөхөн сэргээх агаарын тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих, агаар бохирдуулагчийн эх үүсвэрийн тооллого судалгааг гаргах, шийдвэрлэх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгаад харьяалал харгалзахгүйгээр хянан шалгах, хууль тогтоомж, стандарт, зөвшөөрөгдөх дээд хэмжээг зөрчиж байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад уг зөрчлийг арилгахыг шаардах, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу арга хэмжээ тооцох ,байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах явцдаа тухайн иргэний болон тээврийн хэрэгслийн баримт бичгийг шалгах, зөрчил илэрсэн тохиолдолд баримт бичиг, хууль бусаар агнасан, түүсэн, бэлтгэсэн, олборлосон байгалийн баялаг, ашигласан техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг хураах, хууль тогтоомж, технологийн зөрчил гаргаж байгаль орчинд хохирол учруулсан аж ахуйн нэгж, байгууллагын лицензи, зөвшөөрөл, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг хүчингүй болгуулах, үйл ажиллагааг түр болон бүрмөсөн зогсоох саналаа тухайн эрх олгосон байгууллагад тавьж шийдвэрлүүлэх,түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, зохистой ашиглуулах, нөхөн сэргээх чиглэлээр төрийн үйлчилгээг хүргэхийн сацуу.... Үнэстийн хийд, Дамбадаржаалин хийдийн 20850 га газрыг улсын тусгай хамгаалалтад, 10 газрын 15,8 га газрыг аймгийн тусгай хамгаалалтад, сумын тусгай хамгаалалтад нийт газар нутгийнхаа 75,4 хувь буюу 554561 га газрыг аваад байна. Үүний зэрэгцээ ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 8, хайгуулын 1 зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгаа үйл ажиллагаа нь тогтмол биш явагдаж байна. 2016 онд 2,1 га-д 1200 ш мод бут сөөг тарьж байсан бол 2020 онд 3,5 га талбайд 2800 ш мод тариалж, модны амьдралтын хувь 76,0 хувьтай байгаа бөгөөд цаашид иргэд аж ахуйн нэгж байгууллагууд мод тарих, сумаас тойроод ойн зурвас байгуулахаар төлөвлөн ажил эхлээд явж байна. Сумын нутаг дэвсгэрт урсаж буй булаг шандыг хамгаалах ажилд малчин иргэдийн оролцоог ханган сумын БОХ сангаас 7 сая төгрөг гаргаж Цавчир, Цагаан-овооны булгийг хашснаар булагийн урсац нэмэгдэж, газар ашиглалт сайжирсан. Хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох чиглэлээр иргэдээс нилээдгүй санал ирдэг бөгөөд 2019-2020 онд Хогийн цэгт ландфилл хийж 8680м3 хөрс хуулалт хийж 8640м3 овоолго шороог 46 сая төгрөг зарцуулсан, 2021 оны ОНХС-д 45,0 сая төгрөгийг зарцуулахаар төлөвлөөд байна. Сумын газрын даамлын албан тушаал нь 2009 онд бие даасан орон тоо болж, 2018 оны 01 дүгээр сарын 01 ны өдрөөс ГХБХБГ-ын харъяа болж сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх, засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох, эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх, газрын мэдээллийн санг эрхлэх, газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу тодорхойлж ногдуулах, газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх зэрэг чиглэлээр ажил үйлчилгээ эрхэлж сумын хэмжээнд нийт 1746 иргэнд 124 га газрыг гэр бүлийн хэрэгцээнд өмчлүүлсэн байна. Үүнээс 1170 иргэн нь үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээгээ авсан. Газар өмчилсөн нийт иргэдийн 30 хувь нь гэр бүлийн хэрэгцээнд анх удаа газар өмчилсөн байна. Монгол улсын Засгийн газраас 2020 онд Иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоохдоо зөвхөн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байгаа газрыг нь өмчлүүлэхээр шийдвэрлэсэн тул 2020 онд гэр бүлийн хэрэгцээний болон аж ахуйн зориулалтаар шинээр газар өмчлүүлэх ажил явагдаагүй. 2021 оны шинээр өмчлүүлэх газрын Засгийн газрын шийдвэр гараагүй байна. Сумын хэмжээнд нийт 750 өрх 376,5 га өвөлжөө хаваржааныхаа доорхи газрыг эзэмшиж өвөлжөө хаваржааны эзэмшил 90 хувьтай байна. Сумын төвд үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар 112 иргэн, аж ахуй нэгж байгууллагад газар эзэмшүүлсэн. Нийт 99,45 га газар эвдэрсэн гэсэн судалгааг 2016-2020 онуудад гаргасан бөгөөд үүний 2,01 га газрыг нөхөн сэргээсэн. 2019 онд нийгмийн даатгалд даатгуулагчдын 27,74%-ийг албан журмын даатгуулагч, 72.26%-ийг сайн дурын даатгуулагч эзэлж байсан ба 2020 онд 23,19%-ийг албан журмын даатгуулагч, 76.81%-ийг сайн дурын даатгуулагч тус тус эзэлж байна. Сайн дурын даатгуулагчийн тоо 2020 онд 28.1%-иар өссөн нь төрөөс нийгмийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлөлт хийсэнтэй холбоотой. 2020 онд 830 өндөр настанд 3544581,6 мянган төгрөгний,121 иргэнд 477882,6 мянган төгрөгний тахир дутуугийн тэтгэвэр, 35 иргэнд 124887,9 мянган төгрөгний тэжээгчээ алдсаны тэтгэвэр,1 иргэнд 5546,5 мянган төгрөгний цэргийн тэтгэвэр олгосон
Сумын нийт хүн амын 57.09%-ийг хөдөлмөрийн насны хүн ам эзэлж байна. Хөдөлмөрийн насны хүн амын 77.32% нь ажил эрхэлж байгаа ба 22.68% нь ажил хөдөлмөр эрхлээгүй байна. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт нийт хөдөлмөр эрхэлдэг хүн амын 46.45%-ийг эзэлж байна. Боловсролын түвшингээр авч үзвэл суурь боловсрол эзэмшсэн эмэгтэйчүүд хамгийн өндөр буюу 33.33%-ийг, магистрийн боловсролтой эмэгтэйчүүд хамгийн бага буюу 5.04%-ийг тус тус эзэлж байна. Хөдөлмөр эрхэлдэг эрэгтэйчүүд нийт хөдөлмөр эрхэлдэг хүн амын 53.55%-ийг эзэлж байна. Боловсролын түвшингээр авч үзвэл суурь боловсрол эзэмшсэн эрэгтэйчүүд хамгийн өндөр буюу 37.89%-ийг, дипломын дээд боловсролтой эрэгтэйчүүд хамгийн бага буюу 0.35%-ийг тус тус эзэлж байна. Хөдөлмөрийн биржид бүртгэлтэй ажил идэвхитэй хайгч нь ажил эрхэлдэггүй хүн амын 26.26%-ийг эзэлж байна.
ЦЭЦЭРЛЭГ: Тус сумын хүүхдийн цэцэрлэг нь анх 1960 онд нэгдлийн харъяа эрхлэгч 1, аж ахуй 1, нийт 5 ажилчинтай 25 хүүхэдтэй холимог бүлэг нэгтэйгээр байгуулагдсан ба байгуулагдсан цагаасаа хойш одоог хүртэл сумын төвийн болон малчин өрхийн 2-7 насны хүүхдийг СӨБ олгоход гол анхаарлаа чиглүүлэн ажиллаж байна. 1982, 1987, 2012 онуудад ашиглалтад орсон 3 барилгад 8 бүлгийн 300 хүүхэд сурч боловсорч хүмүүжиж байна. 2002 онд манай хамт олон Аймгийн тэргүүний хамт олон болсон.Энэ 2012-2013 оны хичээлийн жилд 8 бүлэгт 320 хүүхэд сурч хүмүүжиж,эрхлэгч 1,арга зүйч 1, дуу хөгжмийн багш1, бүлгийн багш 8 бүгд 30 ажилчинтай үйл ажиллагаагаа явуулж байна. Сүүлийн жилүүдэд малчин өрхийн 2-5 насны хүүхэдтэй бүх өрхөөр орж явуулын үйлчилгээгээр СӨБ-ыг олгох, 5-6 насны хүүхдийг цагийн болон ээлжийн бүлгийн сургалтанд хамран сургаж хамран сургалтын хувь сүүлийн 5 жилд 66.8%- 78%-д хүрсэн. Манай хамт олон 2002 онд “Аймгийн тэргүүний хамт олон” болсон ба сүүлийн 3-5 жилд ажилчдынхаа ажиллах орчин болон сургалтын орчинг сайжруулах чиглэлээр гадаадын төсөл хөтөлбөрт хамрагдан баруун бүсийн 6 цэцэрлэгийн багш нарын ур чадварын уралдаан, бүсчилсэн төрөл бүрийн сургалт явуулах сургалтын төв болон ажиллаж ирлээ. Багш ажилчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд анхаарч жилд бүр тодорхой ажил төлөвлөж түр болон эчнээ сургалтанд багш болон туслах багш нараа явуулан сургаж байна. 2005-2006 онд ЮНЕСКО-ийн шугамаар “Боловсрол соёлын үйлчилгээг монголын малчдад хүргэх нь” төслийн хүрээнд хөдөөгийн багийн цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдэд явуулын сургалт, зуны гэр цэцэрлэг ажиллуулдаг. 2008-2009 оны хичээлийн жилд Тогтвортой амьжиргаа төсөлийн ОНСС-аас 4,8 сая төгрөгний санхүүжилт бүхий гадна тоглоомын талбайг тохижуулсан. Манай цэцэрлэгийн гол онцлог нь сумын төвийн хүүхдийг СӨБ-д хамруулахаас гадна малчин өрхийн 5-6 настай хүүхдийг сургалтын төрөл бүрийн хэлбэрээр СӨБ олгодог. Бид хүүхдийг сургаад зогсохгүй эцэг эхийг сургалтанд хамруулан тэдний дунд төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион явуулдаг. 2010 онд Японы “Өвсний үндэс хөтөлбөр”-ийн дагуу 75 хүүхдийн шинэ цэцэрлэгийн барилга бариулж ашиглалтанд оруулж бага насны хүүхдийн сурч хүмүүжих тав тухтай орчинг бүрдүүлж СӨБ-ын хамран сургалтыг нэмэгдүүлэн ажиллаж байна. Энэ онд БСШУЯ-ны 17 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийгдсэн.
СУРГУУЛЬ:1930 онд тулгын чулуугаа тавин үүсгэн байгуулагдсанаас хойш эдүгээ 93 жил сургалт хүмүүжлийн ажлыг ажилттай зохион байгуулж ирлээ. Сургуульд 59 багш, захиргаа аж ахуй ажилчид 26, дотуур байр 8 бүгд 93 албан хаагчтай. 1147 сурагчтай бөгөөд бага боловсрол олгох I-V ангид 522 сурагч, суурь боловсрол олгох VI-IX ангид 440 сурагч, ахлах боловсрол олгох X-XII ангид 158 сурагч 1,5 ээлжээр 29 анги танхим 39 бүлэгт хичээллэж байна. Короно Ковид19 өвчлөлийн улмаас танхимын хичээл сургалтын ажлууд тасалдаж онлайн сургалтууд зонхилон явагдсаны улмаас сүүлийн 2 жил сурагчдын сурлагын амжилт чанар буурсан үзүүлэлттэй дүгнэгдсэн.
Соёлын төв: анх 1946 онд Улаан булан нэртэй байгуулагдаж , нэгдлийн 1000,0 гаруй төгрөгийн төсвөөр баригдаж 1974онд ашиглалтанд орсон. 250 хүний суудалтай үзэгчдийн танхим, бүжгийн заал, номын сан, хөгжмийн болон, жүжигчдийн өрөөтэй орчин үеийн хөгжим техник хэрэгсэлтэй , сумын иргэд, хүүхэд залуучуудад төрөл бүрийн уралдаан тэмцээн, шоу цэнгүүн явуулж, концерт тоглож, кино номоор үйлчилж, эрхлэгч, хөгжмийн багш бүжгийн багш, номын санч,техникч, үйлчлэгч, аж ахуй, галч зэрэг орон тоотой ажил үйлчилгээ явуулж байна. Жил бүр урлаг уран сайхан, соёл олон нийтийн 120-130 орчим арга хэмжээ зохион байгуулагдаж, давхардсан тоогоор 20000-25000 хүнд үйлчилж, өөрийн үйл ажиллагаанаасаа 2.000.000-2.600.000 төгрөгний орлого оруулж байна. Мөн үндэсний хөгжим, бүжиг, дуу, даралтат хөгжим, яруу найраг, хөтлөгчийн дугуйлангууд хичээлээж байна. Жил бүр дугуйлангийн төрөл, сурагчдын тоо нэмэгдэж байдаг. Номын сан нь анх 1962 онд Т.Базарчүлтэм эрхлэгчтэй 170 гаруй номтой байгуулагдаж, одоо 4765 гаруй мянган номын фондтой ажиллаж байна. Манай байгууллага нь урлаг соёлын үйл ажиллагаанаас гадна өөрийн орон нутагт орших соёлын өв, ТСҮХДЗ-ийг судлах, бүртгэн баримтжуулах, хадгалалт хамгаалалтыг сайжруулах, МУ-ын Засгийн газрын хөтөлбөр, Аймаг, Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрүүдэд соёл урлагийн байгууллагын талаар дэвшүүлсэн зорилт, бусад хууль тогтоол, шийдвэрүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сумын нийт иргэд өсвөр залуу үеийнхэнд соёл урлагаар үйлчлэх үндэсний ёс заншлаа хамгаалах, дээдлэн хүндэтгэх өвлүүлэн эзэмшүүлэхэд ажлаа чиглүүлэн ажиллаж байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ: 1934 онд санитар Нацагийн санаачлагаар тэс сумын Өвөр-Угтаал гэдэг газар сувилагч, галч гэсэн орон тоотойгоор анхны шаваа тавьсан юм. Эрүүл мэндийн газар нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэн бүрт чанартай, аюулгүй хүртээмжтэй хүргэж, амьдралын чанарыг сайжруулснаар хүн амын дундаж наслалтыг уртасгахад анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж, Ерөнхий эмч-1, нягтлан бодогч 1, Ерөнхий мэргэжлийн эмч 6, нийгмийн эрүүл мэндийн ажилтан 1, Эх барих эмэгтэйчүүдийн эмч 1, дотрын эмч 1, мэс заслын сувилагч 1, Эх баригч эмч 2, Багийн эмч 6, Нөхөн сэргээх ,физик эмчилгээний бага эмч 1, Эрүүл мэндийн Статистикч бага эмч 1, Ахлах сувилагч 1, Ээлжийн сувилагч 3, Дархлаажуулалтын сувилагч 1, Лаборант 1 , Нярав 1, Тогооч 1, үйлчлэгч 5, 3 жолооч нийт 40 орон тоотой ажиллаж байна. Сум дундын эмнэлэгт хүний гавъяат эмч Х.Хас, Х.Чимэд, Ш.Готов, Ц.Бархас, улсын тэргүүний эх баригч Ц.Сайнжаргал, хөдөлмөрийн хүндэт медалиаар сувилагч Д.Мөнхчулуун, сувилагч Ц.Сайнбилэг, Төрийн дээд шагнал Алтангадас одонгоор их эмч Ч.Дондог, ахлах сувилагч Б.Гэрэлмаа, клиникийн професор Ч.Дондог, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэгээр 30 гаруй мэргэжилтнүүд төрөн гарсан төдийгүй байгууллагын болон салбарын тэргүүнүүд төрөн гарсан түүхтэй
Хүмүүс
засварлах- Алтангэрэлийн Алтанхуяг - Үндэсний бөхийн улсын начин цолтой бөх
- Эрдэнэбатын Даш - Үндэсний бөхийн улсын өсөх идэр начин цолтой бөх