Болдын Сайнбаяр

Болдын Сайнбаяр (1979 - ) нь Өвөрхангай аймгийн Баянгол сумын уугуул, үндэсний бөхийн улсын заан юм.

Mongolian traditional wrestling ttf.svg Болдын Сайнбаяр
Төрсөн өдөр1979 оны 2 сарын 24 (1979-02-24) (43 настай)
Төрсөн газарМонгол улсын Өвөрхангай
аймгийн Баянгол сум
Алдар цол
Бөхийн цолулсын заан
Цол ахисан он жил
Улсын заан2007
Улсын начин2001
Улсын наадмын барилдааны амжилт
Шөвгөрсөн5 (2001, 2007, 2010, 2011, 2013)
Бусад бөх барилдааны амжилт
Улс оронМонгол Улс Монгол (МУ)
Тамир, спортчөлөөт барилдаан
2013-9-27 байдлаар мэдээлэв.

АмжилтЗасах

Улсын наадмын дэвжээндЗасах

Он Амжилт Бөхийн тоо
2001 АХ-ын 80 жилийн ойн баяр наадамд улсын начин Ц.Сумъяабэйсээр дөрөв, улсын начин Б.Одхүүгээр тав давж " Монгол улсын начин " цолыг хүртсэн. 1024
2007 АХ-ын 86 жилийн ойн баяр наадамд улсын начин А.Хатансайханаар дөрөв, улсын начин (улсын харцага) Д.Батболдоор тав, аймгийн арслан (улсын начин) Л.Гантулгаар зургаа, улсын аварга Д.Сумъяабазараар долоо давж " Монгол улсын заан " цолыг хүртсэн. 512
2010 АХ-ын 89 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан (улсын начин) Ч.Цогбаяраар дөрөв, улсын начин Н.Бүрэнбаатараар тав, улсын гарьд Н.Ганбаатараар зургаа даван шөвгөрч чимэг нэмсэн. 512
2011 АХ-ын 90 жилийн ойн баяр наадамд аймгийн заан Б.Бадарчаар дөрөв, аймгийн арслан (улсын начин) Ба.Батжаргалаар тав, аймгийн арслан (улсын гарьд) Б.Гончигдамбаар зургаа даван шөвгөрч чимэг нэмсэн. 1024
2013 АХ-ын 92 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан (улсын начин) Ц.Нямдоржоор дөрөв, улсын начин С.Батсууриар тав даван шөвгөрч чимэг нэмсэн. 512

Аймгийн наадмын дэвжээндЗасах

Он Амжилт Бөхийн тоо
2000 Өвөрхангай аймгийн баяр наадамд аймгийн заан Б.Гончигсүрэнгээр долоо даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн. 128