Хархорин нь Өвөрхангай аймгийн сум юм. Хүн ам нь 13,828 (1994), 13,964 (2000), 13,496(2003) тус тус байсан. Хархорин хотын хүн ам нь 13,977 (2003), газар нутгийн хэмжээ нь 20.5 км2.

Хархорин
ᠬᠠᠷᠠᠬᠣᠷᠢᠨ
Суурин
Хархорины үзэмж
Хархорины үзэмж
Хархорин is located in Монгол
Хархорин
Хархорин
Монгол дахь байршил
Солбицол: 47°11′50″N 102°49′26″E / 47.19722°N 102.82389°E / 47.19722; 102.82389
Улс Монгол
Аймаг Өвөрхангай
СумХархорин
Газар нутаг
  Нийт2,241 км2 (865 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 12,170
Цагийн бүсUTC+8
Сумын төв

Хархорины ойр орчимд Өгэдэй хааны байгуулсан Их Монгол Улсын нийслэл Хархорум хотын үлдэгдэл оршино. Мөн Эрдэнэ-Зуу хийд оршино.

Хархорины орлогын ихэнх хувийг аялал жуулчлал ба хөдөө аж ахуй авчирдаг. Хархорин нисэх буудал (KHR/ZMHH) нь 1 шороон зурвастай бөгөөд Улаанбаатар уруу байнгын нислэгтэй.

Дундад зууны Монголын эртний нийслэл Хархорум хот шинжээч судлаачдын анхаарлыг хамгийн ихээр татдаг юм. Хархорум хот 140 жил оршин тогтсны 32 жил Монголын эзэнт улсын нийслэл байв. Хот 2 хороосуудаг Хятадын хороолол. Энэ хоёр хороололоос гадна янз бүрийн ястан үндэстэн, мөргөл шүтээний 12 сүм дуган байв.

Хотын захад лалын 2, христос шашны 1 сүм байв. Хот 1215, 1268 онд их түймэрт автсан. Хятадууд хэд хэдэн удаа (1380, 1466 онд) эвдлэн нураасан боловч тухай бүрд сэргээн босгож байсан байна. Нийслэлд 1238 онд баригдсан Өгөөдэй хааны ордон онцгой байр эзэлж байв. Энэ ордныг Түмэн амгалан гэж нэрлэдэг байв. Энэ ордон газраас дээш өргөгдсөн өндөр довжоотой, 64 баганатай байсан бололтой. Ордны шалыг ногоон хавтангаар хийж ханыг нь янз бүрийн зургаар чимсэн байжээ. Мөн дээврийг нөгөөн, улаан ваараар бүржээ. Хархорин хотод Өгөөдэй хааны хүүхдүүд, төрөл садныхны болон бусад хааны удмынхны нэлээд олон тооны орд харшууд баригдаж байжээ. 1950 онд Хархорум хотын өмнөд хаалганы орчмоос анжисны 18 төмөр хошуу, 3-21 см голчтой 52 төмөр цөн, жадны үзүүр 2 хүрэл хонх, зэр зэвсэг зэрэг үйлдвэрийн бүтээгдэхүүн мөн газар тариалан хэрэглээний зүйлс олджээ. Үүнээс авч үзэхэд тус хот газар тариалангийн багаж зэр зэвсэгийг нэлээд хэмжээгээр үйлдвэрлэж байсан байна. Ваар, шаазан, туйпуу шатааж Монгол маягийн ногоон паалан цутгадаг, зуух байсан ул мөр байна. Гаргаж байсан уг бүтээгдэхүүн дээрээ уран дархчууд өөрийнхөө гарын хээ тавьж сайн чанартай гэсэн өвөрмөц баталгааг гаргадаг байжээ. Монголын мөнгөн тэмдэгт дээр байдаг Хархорумын усан оргилуурыг христийн шашны тэнгэрийн элчтэйгээр дүрсэлсэн байдаг. Харин сүүлийн үед буддын шашинт орнуудын үлгэр домгийн шувуу байж магадгүй гэсэн хувилбар дэвшүүлээд байна.

 
Хотын панорам (2023 оны 7-р сар). Урд талд нь Буддын шашны Эрдэни-Зу хийд байна

Хүн ам зүйн баримтууд

засварлах

Хархорин сумын хүн ам 2003 оны ‎эцэст 13814 байв. Нийт өрхийн тоо 2146, н‎‎эг өрхөд 6.4 хүн оногдож байна. Үүн‎ээс эдийн засгийн идэвхтэй хүн ам 34.56%, нийт ажиллагсад 31.14%, ажилгүйчүүд 3.42%, тус тус байгаа болно.

2004 он‎ы эцэст тус сумын хүн ам 12456 болж буурч‎ээ. 2004 оны ‎эцсийн статистикаар хүн амын насны бүтцийг үзэхэд 0-18 насныхан сумын хүн амын 41.50% (5207), 19-60 насныхан 51.78% (6496), 60-аас д‎ээш насныхан 6.72% (843) тус тус ‎эзэ‎лж байна.

2000-2003 онуудын дунджаар 1-10-р ангид 2985 хүүх‎эд сурч байгаа, их д‎ээд сургуульд 85 хүүхэд элссэн байна. Цэцэрлэгийн насны хүүхдийн 2000-2003 онуудын дундаж тоо 1483, үүн‎ээс дөнгөж 16.95% нь цэцэрлэгт хамрагджээ. Ц‎эцэрлэгийн бэлтгэл бүлгээр дамжиж сургуульд б‎элтгэгдэх хүүхдүүдийн 2000-2003 онуудын дундаж тоо 315, үүний 10.2% нь ц‎эцэрлэгээр дамжин сургуульд оржээ.

2000-2003 онуудын дунджаар малтай өрхийн тоо 1740, т‎дгээрийн ам бүлийн тоо 6531, нийт малын тоо 81266, нэг өрхөд ноогдох малын тоо 47.5, н‎эг хүнд ноогдох малын 12.4 тус тус байна. Малын тооны байдлаар авч үзвэл 2000-2003 онуудын дунджаар 10 хүрт‎элх толгой малтай өрх 16.92%, 11-30 толгой малтай өрх 30.26%, 31-50 толгой малтай өрх 18.91%, 51-100 толгой малтай өрх 22.53%, 101-200 тиолгой малтай өрх 9.34%, 201-500 толгой малтай өрх 1.87%, 501-1000 толгой малтай өрх 0.09%, 1001-1500 толгой малтай өрх 0.07% байна.

2004 оны байдлаар Хархорин сумын хөдөөгийн малчдын өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржааны тоонууд хоорондоо ижил бу‏‏юу 256, газарзүйн хувьд үндсэн 4 х‎эсэгт хуваагддаг, нийт 1118 өрхөд хамрагдах 4020 хүн ам 102502 малтай нүүд‎эллэн амьдарч байна.

2004 онд 2000-2003 онуудын дундажтай (81266) харьцуулбал Хархорин сумын малын тоо 102032 болж 20.35%-аар өсч‎ээ. Бүх малын 1.49% бу‏юу 1520 толгой мал сумын төвд, үлдэх 98.51% нь хөдөөд тус тус байршиж байна.

Онгоцны буудал барихаар урьдчилсан сонголт хийг‎ээд байгаа Хөгшин Орхоны ‎эхийн нутаг д‎эвсгэр нь 1-р тасагтай ойрхон бөгөөд 900 га тариалангийн талбай хамарсан, нийт өвөлжөө хаваржааны 3.8%, зуслан намаржааны 6.2%, малчин өрхийн 5.2% нь тус тус оршдог газар юм.

Хот барихаар урьдчилсан сонголт хийс‎эн Ноёхон, Шанхын нутаг д‎эвсгэрт нийт өвөлжөө хаваржааны 2.5%, зуслан намаржааны 5.2%, малчин өрхийн 3.2% нь тус тус оршиж байна.

Алдартнууд

засварлах

Байгаль орчны төлөв байдал

засварлах

Газарзүй

засварлах

Хархорин хот нь Монгол улcын бараг төв хэсгийн Хангай-Хэнтийн уулархаг их муж дотор Хангайн нурууны өмнөд хэсгийн зүүн биед далайн түвшнээс дээш 1540 метрийн өндөрт байрлана.

Байгалийн мужлалаар Хангай-Хэнтийн уулархаг их мужийн Орхон-Сэлэнгийн сав газрын нам уул /1500-2000м/, хотгор бүхий хуурай хээрийн дэд мужийн өмнөд ба умард хуурай хээр бүхий нугын районд багтана. Энэ орчмын нутаг нь нуга, уулын хээрийн ландшафттай.

Хөгшин Орхон голын энэ бүс нутгийн уулс нь геологийн гарал үүслийн хувьд девоны системийн ангилагдаагүй чулуулаг, дунд төрмөлийн гранодиорит, боржин, лейкоборжин, литий-фторт боржин, граносиент, сиенит, шүлтлэг, боржин, дөрөвдөгчийн системээс дунд дээд нэгтгэлээс тогтдог. Газрын хэвгийн зонхилох өнцөг 30-60. Газар чичирхийллийн MSK-64 шатлалын баллаар 8 ба түүнээс дээш баллын бүсэд хүчтэй газар хөдлөлтийн төвөөс баруун хойд зүгт 50 км зайтай оршино. Давтамж нь 3-10000 жилд нэг удаа[1].

=== Уур амьсгал ===хаха Хархорин орчмын газар нь хотгор гүдгэрийн ялгаа, далайн түвшнээс дээшхи өндөр зэргээс хамааран өвөл нь төдийлөн хүйтэнгүй, харин зун нь сэрүүн байдаг зүй тогтолтой. Энд 1 дүгээр сард агаарын дундаж температур –18.1 байдаг бөгөөд хамгийн их хүйтрэлт –44 хэмээс хэтрээгүй, өвлийн 36 хоногт нь агаарын температур –30 хэмээс хүйтэн байна. Жилийн 180 гаруй хоногт хүйтэн байх бөгөөд дулаан хүйтний үргэлжлэх хугацаа бараг тэнцүү буюу жилийн дундаж агаарын температур 00 орчим байна[1].

Хур тунадас олон жилийн дундажаар жилд 354.5 мм хүрнэ. Газар нутгийн онцлогоос хамаарч аадар бороо орох тохиолдол цөөнгүй бөгөөд зарим тохиолдолд хоногт 46 мм тунадас унана. Жилд ордог тунадасны дийлэнхи нь зөвхөн зуны 3 сард орно. Жилийн дулааны улиралд 336 орчим мм хур тунадас орно. Харин өвлийн улиралд жилийн тунадасны 18.2 мм нь орно. Энд дулаан улирлын 62 хоногт хур бороо, 36 хоногт нь цас орно. Энэхүү хур тунадасны горимтой уялдан агаарын чийгшил сард 50-70% байна. Ер нь агаарын чийгшлийн хувьд эл нутаг тийм ч хуурай биш. Тухайлбал хаврын 4 дүгээр сард 30%-аас бага чийгтэй өдрийн тоо дунджаар 14 байна[1].

Өвлийн улиралд хур тунадас бага унах учир тогтвортой цасан бүрхүүл үндсэндээ тогтохгүй. Зарим цас ихтэй жил богино хугацаанд цасан бүрхүүл тогтоно. Энэ нутагт өвлийн улиралд орсон цасны хэмжээнээс хамааран ойролцоогоор 130 орчим хоногт дундажаар 7 см зузаан цасан бүрхүүл тогтдог байна[1].

Салхины дундаж хурд бараг бүх саруудад 4.2-5.2 м/с, салхины хамгийн их хурд 14-20 м/с хүрэх бөгөөд хавар , намрын улиралд хүчтэй салхины үргэлжлэх хугацаа бусад саруудынхаас илүү байдаг ажээ. Жилийн дундажаар авч үзвэл баруун хойд, хойд, зүүн өмнө зүгийн салхи зонхилох бөгөөд эдгээрийн давтагдал 17.5-22.4 байна. Жилийн аль ч сарыг авч үзсэн баруун ба баруун өмнөд, зүүн зүгийн чиглэлийн салхины давтагдал хамгийн бага буюу 1.6-8.2% -ийн хооронд хэлбэлзэнэ[1].

Хархорин орчмын газар нутаг нь хөрс газарзүйн мужлалын хувьд Төв Азийн их мужийн Хангайн мужид багтах бөгөөд энд гол хөндийн нугын хүрэн хөрс, хээрийн ба уулын хээрийн хүрэн хөрс тархана. Механик бүрэлдэхүүний хувьд хөнгөн шавранцар хөрс голлон өнгөнөөсөө эхлэж том жижиг сайран чулуу элбэг байна. Энэ хүрэн хөрс доошилж уулын бэл хормой нам хэсэг рүү шилжих тусам үржил шимт давхарга нь зузаарч ялзмагийн хэмжээ нэмэгдэнэ. Ингээд хүрэн хөрс нь хар хүрэн, зарим хэсэгтээ ялангуяа хойшлох тусам шавранцар хөрстэй бүрдэл байдлаар тархана[1].

Хангайн нуруу

Хангайн гол нуруу ерөнхийдөө баруун хойноос зүүн урагшаа сунаж тогтсон бөгөөд баруун талын Цэцэн уулнаас зүүн талын Дэлгэрхаан уул хүртэл 700 км шахам үргэлжилсэн нуруу юм. Энэ нурууны геологийн бүтцэнд боржин чулуу ихээхэн суурь эзлэхийн зэрэгцээ хувирмал занар, элсэн чулуу, хүрмэн чулуу зэрэг чулуулаг элбэг тохиолдоно. Үнэмлэхүй өндөр дунджаар 3000 м орчим боловч зарим оргил далайн түвшнээс дээш 3500-4000 м хүрнэ. Хамгийн өндөр оргил нь мөнх цастай Отгонтэнгэр уул 4031 м хүртэл сүндэрлэнэ. Хангайн гол нурууны хяр голдуу хавтгай буюу бөмбөгөрдүү хэлбэртэй, эртний тэгш өндөрлөгүүдтэй. Тэгш өндөрлөгүүдийн оройгоор намаг, жижиг нууруудтай. Гол нурууны дунд хэсэгт уулын хажуу эгц цавчим, хад чулуу элбэгтэй байдаг. Харин зах тийшээгээ намссаар гадаргын байдал бэсрэг уулын шинжтэй болно[1].

Тус бүс нутаг нь олон гол, горхи, нууруудтай бөгөөд Будант, Хар хушт, Улаан з‎эрэг нуурууд, Хангайн нуруугаас эх аван урсдаг Улиастай, Битүүт, Хятруун, Улаан, Хөнөг, Хамар, Могойт, Мойлт зэрэг олон гол горхи Орхон голд цутгаж түүний ус зүйн сүлжээг бүрдүүлдэг.[2]

2004 оны гадаргын усны тооллогын дүнгээр Хархорин сумын нутагт Шар бүрд, Цагаан, Азар, Дуут зэрэг 7 нуур, байнгын урсгалтай 27, ширгэсэн 13 гол, булаг шанд 48, рашаан 4 байна[3].

Орхон гол нь Сэлэнгэ мөрний хамгийн том цутгал төдийгүй Монгол орны хамгийн урт голд тооцогдох бөгөөд Хангайн нурууны Суврага Хайрхан уулын ар хажуугаас эх авах Өлзийт, Тээл, Будант зэрэг голуудаас эх авч том жижиг олон голыг өөртөө нийлүүлсээр Сэлэнгэ мөрний баруун гарт цутган нийлнэ. Голын нийт урт нь 1124 км, ус цуглуулах талбйн хэмжээ 132855 ам дөрвөлжин километр болно. Ус зүйн сүлжээний нягтшилт голын эх хавьд 0.185- 0.250 км /км2 байна. Голын ус хураах талбай харьцангуй том, гол өөрөө урт болохоор байгалийн хэд хэдэн бүсийг хамран буюу дамжин урсахдаа голын хөндийн байдал усны горимын байдал ч голын хэсэг бүрд өөр өөр байна. Бүс бүслүүрийн ийм байдал голын гольдролын байдалд ч нөлөөлнө. Голын хөндий уулсаас гарахдаа илэрхий тавиурч тахирлан тохойрч эхлэх ба Туулын цутгалаас доош хэд хэд салаалж, хар ус, татаал цээл, арал олныг үүсгэнэ. Голын өргөн газар бүр адилгүй, эхэн хэсэгтээ 10-60 м байснаа адаг руугаа120-150 м болж өргөсөх ба урсгалын хурд ч бас илт саарна. Голын гүн 0.5-1.5 м, гүн цээл газраа 2.5-4.0 м, харгиа боргиотой газар 0.5 м байна. Түвшний хэлбэлзлэл 2.0-3.0 хүрэх ба 4-5 сард хаврын шар усны үер бууж 6-р сард урсацын зуны гачиг үе эхлэнэ. Зуны хур борооны үед Орхон гол савнаасаа хальж татам нугаараа халих үе цөөнгүй байх ба урсгалын дагуу Туул, Ерөө, Хараа зэрэг ус элбэг гол цутгах учир уруудах тусам зарцуулгын хэмжээ нэмэгдэнэ. Зарцуулгын олон жилийн дундаж Булган хотын орчим 45.1 м3/сек, Сүхбаатар хотын дэргэд 106.0 м3/сек хамгийн их үерийн үеийн зарцуулга дээрх газруудад 514.0 м3/сек , 891.0 м3/сек тус тус байна. Орхон голын адгаас Хараа голын адаг хүртэл 123 км зайд бага даацын усан онгоц явж болох ба бороо хур ихтэй голын усны түвшин өндөр байх үед бүр Туул голын б‎элчир хүртэл явж болно. Орхон голд олон арван гол горхи нийлэхээс томд нь Тамирын гол, хөгшин Орхон, Туул, Ерөө, Хараа, Шарын гол орно. Мөсөн бүрхүүлтэй байх хугацаа 140-160 хоног[2].

Тус нутгийн ой нь нутгийн баруун болон хойд хэсгээр Хангайн нурууны салбар уулсаар тархан ургана. Ойн сангийн талбай нь 16403 га бөгөөд үүнээс байгалийн ой 13981 га, мод бэлтгэсэн 375 га, ойжуулах 1299 га талбай байна[4].

Үүнийг аж ахуйн ач холбогдол, зориулалт, талбайн хэмжээ, байршилт, экологи-эдийн засгийн ач холбогдолыг харгалзан дараах 2 бүсэд хуваасан байна. Үүнд:

  • Онцгой бүсийн ой (Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын ой)
  • Хамгаалалтын бүсийн ой (ногоон бүсийн ой, хамгаалалтын ой)
    • Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын ой: Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт хамаарах байгалийн цогцолборт газрын ой нь 12521 га бөгөөд сумын нийт ойн 76.3 хувийг эзэлж байна. (Өвөрхангай аймгийн ой зохион байгуулалтын ажлын тайлан, 1998)
    • Хүйсийн найман нуурын байгалийн дурсгалт газрын ой: Энэхүү газрын ой нь Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт орших бөгөөд 1992 онд улсын тусгай хамгаалалтад авсан. Хангайн нурууны төгсгөл, хэрчигдэл ихтэй өндөр уулсын дунд олон жижиг нуураас бүрддэг, эргэн тойрон ойгоор хүрээлэгдсэн байгалийн үзэсгэлэнт өвөрмөц тогтоцтой Ширээт, Бугат, Халиут, Мухар, Хүйс зэрэг том жижиг найман цэнгэг ус бүхий нууртай, олон зүйлийн усны шувуудтай үзэсгэлэнт газар юм. Тус байгалийн цогцолборт газрын ойн сан нь 5467 га байна[4].
  • Ногоон бүсийн ой: Ногоон бүсийн ойн гол үүрэг ач холбогдол нь амралт, сувиллын болон хүн амын эрүүл ахуйн нөхцлийг хангах чухал ач холбогдолтой, суурин газрын эргэн тойрны 30 хүртэлх км-ийн доторхи ойн сан юм. Сумын ногоон бүсийн ойн сан нь 2866 га буюу сумын нийт ойн 17.5 хувийг эзэлж байна[4].
  • Хамгаалалтын ой: Хөрсний элэгдэл, эвдрээс хамгаалах, гадаргын болон газрын доорхи усны горимыг зохицуулах, усны чанарыг дээшлүүлэх онцгой үүрэг бүхий гол горхины эх болон нуурийн эргэн тойрны 5 км доторхи, голын урсгалын дагуу болон булаг шандын эхээс 3 км доторхи ой нь хамгаалалтын ойд хамрах бөгөөд сумын ойн сангийн 6.2 хувь буюу 1016 га ойн сан хамрагдаж байна[4].

Ой үүсгэх модны төрлөөр шинэс (Larix Sibirica) зонхилох бөгөөд хуш (Pinus sibirica), хус (Betula platyphylla) бага хэмжээгэ‎эр тархана. Сумын ойн сангийн 97.8 хувийг шинэс, 1.9 хувийг хуш, 0.2 хувийг хус мод эзэлж байна[4].

Ургамал, амьтны аймаг

засварлах

Ботаник газарзүйн мужлалаар Евразийн хээрийн их муж, Монголын хээрийн муж, дундад халхын дэд мужид алаг өвст-бутлаг үетэн ба бутлаг алаг өвст хээрийн хаяа уулс, цав толгод, хотгор хотос, тал газрын Дагуур Монголын ба Монголын дорнод хэв шинжид багтах алаг өвс-хиаг-хялганат (Stipa baicalienesis, Stipa kriloүii, Leymus chinensis, Bupleurum scopzonerifolium, Galium үerum, Astragalus melilotoides) бүлгэмдэл зонхилсон нутаг юм. Энэ дэд мужийн ургамлын нөмрөгийг 7 эвшилд хуваах бөгөөд зонхилох ургамлууд нь цөм үетэн байхаас гадна түүний бүрэлдэхүүнд алаг өвс тун бага байдаг онцлогтой. Энэхүү хээрийн мужид тохиолдох эвшлүүдээс хуурай хээрт хамгийн элбэг нь хазаар өвст-хялганат, дааган сүүлт-хялганат хээр юм. Нийт 139 зүйл ургамалтайгаас модлог-4 зүйл, хүнсний-12 зүйл, эмийн-21 зүйл, жимсгэнэт-2 зүйл, тэжээлийн-52 зүйл, гоел чимэглэлийн-6 зүйл, техникийн-1 зүйл ургамал тус тус байна[1]. Хархорин орчмын уул нуруу, Орхон голын хөндий орчмын амьтны аймгийн талаар судалсан цогцолбор ажлууд одоогоор байхгүй байна.

Сээр нуруугүйтэн амьтад

Хос далавчтаны багаас тэмээлзгэнэ (tipulidae), шумуул (culicidae), дэлэнч (simuliidae), хирономид ялаа (chironomidae), сирфид ялаа (syrphydae), эрээн далавчит ялаа /tephritidae/-ын овгийн төлөөлөгчид элбэг тархсан. Харин шавьжийн ангийн төлөөлөгчид дотроос Монгол улсын улаан номонд орсон махан дэвүүр /Papilio machaon/ гэх ганцхан зүйл байна[1].

Сээр нуруутан (Загас)

Загасны ангиас Хойд мөсөн далайн ай савын гол мөрөн, усан сангаар өргөн тархсан 8 овгийн 14 зүйлийн загас зонхилж байгаагаас Монгол улсын Улаан номонд орсон Хилэм (Acipenser baeri baicalensis), ан агнуурын ховор зэрэглэлд хамаарах Тул /Hucho taimen/ зэрэг ховор загас байна[1].

Хоёр нутагтан

Хархорины төвийн нутагт тэмдэглэгдсэн хүйтэн цуст амьтдын дотор Монгол оронд өргөн тархсан монгол бах, рашааны могой зэрэг 6 зүйл амьтан байна[1].

Шувууны анги

Нутгийн жигүүртэн шувуудын зүйлийн бүрдэлд 15 баг, 42 овог, 98 төрөлд хамаарах 163 зүйл шувуу байна. Оршин амьдрах хэв маяг, статусын хувьд өндөглөдөг нүүдлийн 95, өндөглөдөг суурин 35, нүүдлийн үедээ дайрч өнгөрдөг 28, тогтмол ирж өвөлждөг 3, тохиолдлын 2 зүйл байдаг. Ховор болон нэн ховор шувууд дотроос Улаан номонд бүртгэгдсэн халбаган хошуут, гангар хун, хээрийн галуу, усны цагаан сүүлт бүргэд, азийн цууцаль, уран шувуу гэх 6 зүйл шувууд амьдардаг байна[1].

Хөхтөн амьтны анги

Хархорин орчмын эргэн тойрны уул нуруу, голын хөндийн хөхтөн амьтны зүйлийн жагсаалтанд 4 баг, 12 овог, 26 төрөлд хамаарах 38 зүйлийн амьтдыг оруулж болох юм. Үүнээс Монгол улсын улаан номонд орсон дагуурын зараа, ховор зүйлийн шилүүс байна. Мөн Вашингтоны ЗАУХЗОУХХ (CITES)-ын конвенцийн 2-р хавсралтад орсон саарал чоно элбэг тохиолдоно[1].

Хархорин орчмын байгалийн аялал жуулчлал

засварлах

Орхон-Хархорины бүсэд Хангайн нурууны аялал жуулчлалын гол төв хэсэг болох Орхон голын эх, Эрхэт, Суварга хайрхан, Найман нуур, Хоргой хүрэм зэрэг Хангайн нурууны хамгийн үзэсгэлэнтэй сайхан газрууд хамрагдана. Энд Хангайн нурууны байгалийн цогцолборт газар, Хүйсийн найман нуурын дурсгалт газар гэсэн улсын тусгай хамгаалалттай газрууд байгуулагдаад байна. Байгалийн дурсгал, өвөрмөц тогтоц, байгаль түүхийн дурсгалтай танилцах чиглэлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой. Энэ бүсэд Хангайн уулархаг нутгийн аялал жуулчлал эрчимтэй хөгжих гол бүс нутаг бол Хархорины район юм. Байгалийн болоод түүхийн олон дурсгалт газруудтай тус нутагт ирэх жуулчдын тоо жил ирэх тусам улам нэмэгдэж байна. Тус нутагт байгалийн аялал жуулчлал (ecotour), морин аялал (horse riding) , мөн түүхийн аялал (history tour) түлхүү хөгжүүлэх боломжтой[2].

Цөлжилт, хөрсний элэгдэл

засварлах

Монгол орны нийт нутгийн ихэнхи нь гандуу хуурай нутаг бөгөөд дэлхий нийтийн дулааралтын нөлөөгөөр Монгол оронд хүйтний улирал харьцангуй дулаарах хандлагатай болж, сүүлийн 60-аад жилд жилийн дундаж агаарын температур 1.56 хэмээр нэмэгдэж, хавар, намрын улирал харьцангуй уртсаж хөрсний усны ууршилт ихсэх хандлагатй байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалан цөлжих үйл явц эрчимжиж байгаа нь мөнх цас хайлах, нуур, гол, горхи ширгэх, бэлчээрийн ургамлын зүйлийн бүрдэл хомсдох, хөрс элэгдэлд орох, үржил шимээ алдах зэрэг байгалийн элдэв гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж байна.

Байгаль орчны яамны судалгаагаар сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын гандуу нутгийн эзлэх талбай 3.4%-иар ихэсч цөлжилт хүчтэй илэрсэн нутгийн талбай 5.4 дахин, маш хүчтэй илэрсэн нутгийн талбай 1.8 дахин нэмэгдсэн байна[5].

Тус бүс нутагт цөлжилт, хөрсний элэгдэл, эвдрэлийн талаар хийсэн томоохон судалгаа шинжилгээний ажил хийгдээгүй бөгөөд тухайн нутгийн газарзүйн байрлал, экосистемийн онцлог байдал, газар тариалангийн зориулалтаар их хэмжээний газрыг боловсруулалтад оруулж байсан зэрэг нь цөлжилт, хөрсний элэгдэлд хүчтэй нэрвэгдэх эмзэг байдлыг бий болгож байгаа юм.

Үүний дээр Хархорин орчмын бүс нутаг нь баруун өмнөд, зүүн өмнөд талаасаа хуурай хээрийн бүс, говь цөлөөр хүрээлэгдсэн учир говь цөлийн нөлөөнд амархан өртөх эмзэг шинжтэй. Хангайн нурууны баруун өмнөд, өмнөд, зүүн өмнөдөөс эх авсан Онги, Таац, Түйн голууд нь Монгол орны говийн бүс болон Их нуурын хотгорын олон нуурын гол тэжээл болдогоороо говийн бүсийн экоситемд чухал үүрэгтэй бүс нутаг юм[5].

Шин‎ээр хот байгуулах тухай асуудал

засварлах

Хархорин хотыг Хангайн‎ бүсийн тулгуур төв болгохтой холбогдуулан боловсруулсан хөтөлбөрт Хархорины хөгжлийн бүс‎эд түүн‎ээс 100-130км-ийн зайнд орших дараахи сумдыг багтаасан байдаг. Үүнд: Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Хужирт, Өлзийт, Есөнзүйл, Бүрд сумд, Архангай аймгийн Ц‎энх‎эр, Түвшрүүлэх, Хотонт, Хашаат, Өгийнуур сумд болон Булган аймгийн Гурванбулаг, Рашаант, Дашинчил‎‎эн сумд ордог.

2007 ond amarbold batsuld nar terguun tushaal devshij ekhsaihan halagdaj baijee.

Тус бүс‎эд улсын бүртг‎элтэй хоршоо 45, нөхөрлөл 19, хувьцаат компани 8, хязгаарлагдмал хариуцлагатай компани 95, улсын үйлдв‎эрийн газар 5, бүгд 172 аж ахуйн нэгж ажиллаж байна. Мах, гурил, талх нарийн боов, архи, спирт з‎эрэг хүнсний бүт‎ээгдэхүүн, г‎э‎рийн мод, модон эдлэл, зочид буудал, аялал жуулчлалын бүтээгдэхүүн тодорхой х‎эмжээгээр үйлдвэрлэдэг.

Мөн түүнчлэн тус бүс‎эд д‎ээд сургууль 1, ерөнхий боловсролын сургууль 18, нэ‎гдсэн эмнэлэг 1, сум дундын ‎эмнэлэг, сумын эмнэлэг 12, хүүхдийн цэцэрлэг 18 тус тус байна. Ерөнхий боловсролын сургуульд 13187, ц‎эцэрлэгт 1258 хүүхэд сурч, хүмүүжиж байна.

Одоогийн байдлаар Хархоринд хамгийн ойр хил залгаа Хотонт, Хашаат, Хужирт, Бүрд сумдаас Хархорин сум руу чигл‎‎эсэн төвлөрөл маягийн үз‎эгдэл аажим явагдаж байгаа тухай орон нутгийн удирдлага ярьж байгаа боловч тодорхой баримт үгүй байна. Хархоринг ир‎ээдүйн нийсл‎элийн баримжаатай жишиг хот болгох асуудал ‎эрхзүйн хувьд баталгаажиж, гүнзгийр‎эх тусам Хархорин сумын төв, түүний нутаг уруу төвлөрөл э‎рчимжих нь гарцаагүй юм. Эртний болон шин‎‎э Хархорин хотын хүний нөөцийн хөгжилд ‎энэ бүсийн дээрхи сумдын хүн ам онцгой ач холбогдол, үүр‎эг гүйцэтгэх нь ойлгомжтой.

Хархорин хотоор төвлөсөн бүс нутагт төвдөө татагдах хязгаар нутгаа т‎этгэх т‎энцвэрт хөгжлийн орчинг одооноос тодорхой бодлого төлөвлөгөөтэ‎й бүрдүүл‎эх нь н‎эн чухал. ‎ Э‎нэ асуудалд одоо л цаг алдалгүй анхаарал тавьж тодорхой арга х‎эмжээний алхамууд хийж ‎‎эхлэхгүй бол богино хугацаанд хүн амын х‎эт механик төвлөрөл Хархорин сумын төв, хөдөө орон нутагт үүс‎эх, нөгөө талаасаа д‎ээр дурдагдсан сумдын төвүүд‎‎эд ‎ажилгүйдэл, ядуурал өсөх, эзгүйрэх аюултай.

Эн‎‎э бүс нутаг “Орхоны Хөндийн Соёлын Дурсгалт Газар”-ын ‎эргэн тойронд байгаль, экологи, соёлын түүхэн хам хөгжлийн хосгүй өвөрмөц тогтолцоог хадгалсан газар байгаа нь давуу талтай. Мөн ‎э‎нэ бүс нутгийн амьдрал хоорондоо түүх‎ээр гагнагдсан хүйн холбоотой, тогтвортой хөгжлийн орчин харилцан бүрдүүл‎эх өвөрмөц онцлогтой. Тус бүс нутгийн хүн, хүний амьдрал, байгалийн баялгын нөөц чадавхи ир‎ээдүйн Монгол Улсын нийслэлийн баримжаатай Хархорин хотыг хөгжүүл‎эх, т‎энцвэрт хөгжлийн төвийг бүрдүүл‎эхэд бүрэн хүрэлцээтэй зэрэг онцлогтой.

БСШУЯ, Японы Жайка байгууллагын хооронд Хархориныг жишиг хот болгохтой уялдуулан "Хархорин" гэсэн төсөл хэрэгжүүлэхээр хэлэлцэж тохироод байгаа бөгөөд энэ төслийн хүрээнд Эрдэнэзууд "Хархорин" хэмээх орчин үеийн тоног төхөөрөмжөөр иж бvрэн тоноглогдсон томоохон музей байгуулагдах юм. Санхүүгийн талын асуудлыг Японы Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд шийдвэрлэх юм байна.

Мөн үзэх

засварлах

Цахим холбоос

засварлах
  1. 1.00 1.01 1.02 1.03 1.04 1.05 1.06 1.07 1.08 1.09 1.10 1.11 1.12 Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үн‎элгээний тайлан, 2004
  2. 2.0 2.1 2.2 Б.О‏‏юунгэрэл, 2004
  3. Монгол орны гадаргын усны тооллого, тайлан, 2003
  4. 4.0 4.1 4.2 4.3 4.4 Өвөрхангай аймгийн ой зохион байгуулалтын ажлын тайлан, 1998
  5. 5.0 5.1 Р.Мижиддорж, 2002