Наранбулаг сум
Наранбулаг нь Увс аймгийн сум юм. Наранбулаг сумын төв нь аймгийн төвөөсөө 90 км оршдог. Хангай, говь, хээр тал хосолсон нутагтай. Гүнбүрд, Алдар, Хужирт, Улаан Үзүүр гэсэн 4 багаас бүрдэнэ. Алдар баг нь Монголын хамгийн том баг юм.
Наранбулаг сум ᠨᠠᠷᠠᠨᠪᠤᠯᠠᠭ ᠰᠤᠮᠤ |
|
---|---|
сум | |
Naranbulag sum naranbulaɣ sumu наранбулаг суму |
|
Улс, орон | ![]() |
Дээд нутаг | ![]() |
Дотоод хуваарь | Дөрвөн баг: 1. Гүнбүрд 2. Алдар 3. Хужирт 4. Улаан-Үзүүр |
Сумын төв | Наранбулаг [1] ᠨᠠᠷᠠᠨᠪᠤᠯᠠᠭ |
Газар нутаг | 5.3 мянган км² [2] |
Хүн ам (2012) | 4,413 хүн [2] |
Шуудан-дугаар | 85110 |
Цахим хуудас | uvsnaranbulag.mn |
Хаяа залгаа газар, нутаг |
↑ Давст ← Тариалан → Малчин ↙ Өмнөговь ↘ Завхан ↓ Өлгий |
Газар дай- дын урт |
↖ Улаангом (82 км) → Улаанбаатар (1297 км) [2] |
Хан Хөхийн нурууны баруун үзүүрийн салбар уулс болох Тогтохын шил Наранбулаг сумын нутагт оршино. Тогтохын шилийн Хүрмийн овоо далайн төвшнөөс дээш 2357 метр.
Мөн Наранбулаг сум нь Манай улсын том нууруудын хоёр нь болох Увс, Хяргас нууртай хиллэх бөгөөд хоёр нуурын дундуур Ханхөхий нурууны төгсгөл болох Тогтохын шилээр тусгаарлахдсан байдаг. Монголын том хоёр нуурыг нэгэн зэрэг дээрээс нь тольдох ховорхон завшаан нь Хүрмийн овоо хайрхан дээрээс тохиох болно. Энэ нутагт аялал, зугаалгаар явхад маш гоё байгалийн сайхныг үзэж хархаас түүхийн ач холбогдолтой хүн чулуун хөшөө, хадны сүг зураг хэзээ үеийнх гэдгийн судалж тогтоогоогүй чулуужсан морины туурайны том бага мөрнүүд байдаг юм.
ХүмүүсЗасварлах
- Одвогийн Балжинням - Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Үндэсний бөхийн улсын аварга, гавъяат тамирчин
- Санжжавын Сүхбаатар - Үндэсний бөхийн улсын заан
- Юнгэрийн Батаа -Улсын начин
- Д.Сайнбуян- гавьяат малын эмч
- Иргэл баян(14000 толгой мал 1940-өөд онд тоолуулсан), энэ хүний малыг нийгэмчилж тус сумыг байгуулсан түүхтэй.
Сумо бөхийн их аварга (Екозуна) Ган-Эрдэнэ. УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар.
Зүүлт, тайлбарЗасварлах
- ↑ МУИС-МХСС. «Монгол хэлний хадмал толь». Улаанбаатар 2011.
- ↑ 2.0 2.1 2.2 Увс аймгийн Статистикийн хэлтэс. «2012 оны жилийн эмхтгэл».