Эрдэнэсант сум нь Төв аймгийн баруун талын сумын нэг.

Эрдэнэсант сум
ᠡᠷᠳᠡᠨᠡᠰᠠᠩᠲᠤᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Төв
Газар нутаг
  Нийт2,944 км2 (1,137 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 4,435
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Газар зүйн онцлог

засварлах

Эрдэнэсант сум нь 302.4 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй.

Улаанбаатар хотоос баруун зүгт 216 км зайд оршдог. Аймгийнхаа төвөөс 259 км алслагдсан.

Сумын төвийн газар зүйн координат нь E119°49’-N47°09’

Сумын газар нутаг Хангай-Хэнтийн уулархаг мужид багтах ба Орхон Туулын савын 1500-2000 м өргөгдсөн бэсрэг уулсын төлөөлөл болно.

Монгол орны байгалийн бүс бүслүүрийн хувьд Хангайн нурууны зүүн төгсгөлийн ойт хээрийн бүс тал хээрийн бүсэд шилжих заагт оршдог. Тус газар нутгийг шинэ төрмөлийн эриний галт уулын муж дахь гүний хагарал дайрч гардаг. Хөрсөн бүрэвчинд хүрэн, хар хүрэн, нуурын хөндийгөөр аллюви нугын хөрс таарна. Эрдэнэсантын уулс нь жинхэнэ уулын хээрт орших учир нийт нутгаар үржил сайтай хар ба хүрэн хөрс зонхилно.

Засаг захиргааны хувьд Төв, Өвөрхангай, Булган аймгуудын зааг нутаг, Хангай-Хэнтий уулархаг их мужийн Хангайн мужийн зүүн урд, Хэнтийн мужийн баруун урд шувтарга хэсэгт өөрөөр хэлбэл Хангайн, Хэнтийн уулархаг нутгийн уулзварт байрлана.

Эрдэнэсант сум нь 6,000 орчим хүн амтай, эдийн засгийн хувьд аймагтаа дээгүүр ордог сум юм.

Оршин суугчын тоон өөрчлөлт (жилийн эцсийн дүнгээр)[1]
2002 2003 2004 2005 2006оло 2007 2008 2009 2010 2011
5,734 5,404 5,015 5,006 5,009 5,010 4,586 4,550 4,470 4,511

Алдартнууд

засварлах

Монгол улсын хөдөлмөрийн баатар

засварлах
  • Жигжидийн Мөнхбат - тамирчин
  • Гивааны Содномдагва - хэвлэх үйлдвэрийн ажилтан
  • Готовын Амаржаргал - оёдолчин
  • Тэрбишийн Лувсанцэрэн - тариаланч
  • Т. Сүрэнхүү - хоньчин
  • П.Базаррагчаа - хоньчин
  • Ц.Батдэлгэр - хоньчин

Монгол улсын гавьяат цолтон

засварлах
  • Буучийн Жигмиддорж - гавьяат жүжигчин
  • Дамбадаржаагийн Гомбодаш - гавьяат малчин
  • Д.Долгоржав - аж үйлдвэрийн гавьяат ажилтан
  • С.Бавуусүрэн - аж үйлдвэрийн гавьяат ажилтан
  • А.Бадарчин - гавьяат агрономич
  • Д.Дамбасүрэн - гавьяат багш
  • Ш. Мөнхбат - гавьяат багш
  • Г.Үүрцолмон - самбо бөхийн дэлхийн 3 удаагийн аварга, гавъяат тамирчин
  • Ц.Баасанжав - үйлчилгээний гавьяат ажилтан
  • Мөнхбатын Даваажаргал - гавьяат тамирчин, мэргэжлийн сумогийн их аварга

Төрийн шагналтан

засварлах
  • Жанчивын Нарантуяа - хүний их эмч

Эрдэмтэн

засварлах

Доктор Э.Дашдондог Ж.Доржпүрэв, Г.Төмөрхадуур, Дашпунцаг

Хүний их эмч Дашдэмбэрэлийн Нарантуяа ( Анагаах Ухааны Доктор)

Түгжамбын Навчаа (Боловсролын Доктор)

Хүний их эмч Түгжамбын Алимаа ( Анагаах Ухааны Доктор)

Улс төр нийгмийн зүтгэлтэн

засварлах

Штабын дарга, корпус командлан захирагч Жигдэнгийн Малж,

Партизан Ж.Содном

Улсын Бага Хурлын гишүүн Ц.Баярмагнай,

Улсын Их Хурлын гишүүн Ц.Баасанжав / Улаанбаатар хотын дарга асан/,

До.Ганболд / УИХ-ын дэд дарга/, Ц.Сүхбаатар, бригадын генарал Бадамбазар,

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Б.Нацаг, Г.Дарамбазар, Б.Барамсай, Б.Зэнэмэдэр, З.Баярбат, Д.Гүньбазар

Үндэсний бөх

засварлах

Үндэсний бөхийн дархан аварга, олимпийн мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Жигжидийн Мөнхбат тус суманд төрсөн юм. Даншиг наадмын их аварга Намжилжав, Чүлтэм, Баянмөнх

  • Эрдэнийн Зундуй - улсын заан

Монгол Улсын начин Дэлэгийн Шадав, Д.Даваасүрэн, Базарбидэрнаагийн Бадам-Очир

Мал аж ахуй тариалангийн салбарт

засварлах

Улсын аварга малчин, тууварчин, мэргэжилтэн 13, Улсын сайн малчин 7, Улсын аварга тариаланч 27, Улсын аварга тариаланч хамт олон 3 төрөн гарчээ.

  1. Төв аймгийн Статистикийн хэлтэс. Жил жилийн танилцуулга (Memento 15. Арванхоёрдугаар сар 2012 цахим архивт)