Төв аймаг
Координат: 48° У, 107° З Төв аймаг нь Монгол Улсын төв хэсэгт төвлөрөн байршиж, улсын нийслэлийг нутаг дэвсгэртээ багтаан оршдог. Засаг захиргааны төв нь Зуунмод хот юм.
Төв аймаг англ. Töv Province | |||||
---|---|---|---|---|---|
ᠲᠥᠪᠠᠶᠢᠮᠠᠭ | |||||
| |||||
![]() Манзушир хийдийн туурь | |||||
Ерөнхий мэдээлэл | |||||
Байгуулагдсан: | 1923 он | ||||
Улс: | ![]() | ||||
Аймгийн төв: | Зуунмод | ||||
Аймгийн сумд: | 27 | ||||
Газар нутгийн талбай | 74,042.37 км² | ||||
Хүн ам: | 92,753 (2022 он) | ||||
Хүн амын нягтрал: | 1.2[1] оршин суугч км² тутамд | ||||
Угсаатан: | Халх | ||||
Нутгийн олон: | Төв аймгийнхан | ||||
Утасны код: | +976 (0)127 | ||||
Шуудангийн дугаар: | 41000 | ||||
ТХ-ийн улсын дугаар: | ТӨ | ||||
ISO 3166-2: | MN-047 | ||||
Цахим хуудас: | tov.gov.mn | ||||
Газрын зураг | |||||
Монгол Улс дахь Төв аймгийн байршил |
Газар зүйЗасварлах
Төв аймаг Монгол улсын дорнод төв хэсэгт 74,042.37 км² газар эзлэн оршдог. Дундаа Улаанбаатар нийслэлийг хүрээлж, бусад талаараа Хэнтий, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ зургаан аймагтай хиллэнэ.
Газрын тогтоцЗасварлах
Далайн түвшнээс дээш дунджаар 1200-1500 м өргөгдсөн. Хэнтийн нуруу, Заамарын нуруу, Зоргол хайрхан, Хустайн нуруу зэрэг уулархаг гадаргуутай. Асралт хайрхан (2800 м), Богд хан, Батхаан зэрэг уулс бий.
Нутаг дэвсгэрийн 16.4 хувийг ой мод, 36.5 хувийг хээрийн бүс эзэлдэг.
Газар зүйн байршлаар Хангай, Хэнтийн уулархаг, Дорно Монголын талархаг мужид багтана.
Нутгийн хойд хэсгийн уулын өргөн хөндийнүүд нь газар тариаланд тохиромжтой хүрэн бор хөрстэй, өмнөд хэсэг нь гүвээ толгод бүхий тал хээр газар юм.
Ус мөрөнЗасварлах
Хэрлэн, Туул зэрэг том жижиг 30 гаруй голтой. Жанчивлан, Цайдам, Цахир зэрэг бүрд нууруудтай.
Амьтан ургамалЗасварлах
Аймгийн нутгийн өмнө ба баруун хэсгээр хээр талын хүрэн, цайвар хүрэн хөрстэй, зүүн хойд хэсгээр нь ам хөндийн бараан хөрс, уулын ой, нугын саарал хөрс тархжээ.
Хангай, Хэнтийн салбар уулсад хуш, шинэс, улиас, бургас, нарс, яшил, яргай зэрэг янз бүрийн модтой, өрөл, мойл, үхрийн нүд, нохойн хошуу зэрэг жимс, сонгино, хөмөл, таана, мангир, халиар, гичгэнэ, мөөг зэрэг хүнсний ургамал, чихэр өвс, чацаргана мэтийн ховор болон дэгд, бадаана, таван салаа, тарваган шийр, алтан гагнуур зэрэг эмийн ургамал ургана.
Төв аймагт буга согоо, хандгай, аргаль угалз, хойлог, хун зэрэг 16 зүйлийн дархан цаазат амьтдаас гадна хэрэм, тарвага, үнэг, хярс, гахай, баавгай, шилүүс зэрэг агнуурын ач холбогдолтой 30 гаруй төрлийн араатан, жигүүртэн бий.
Хүн ам зүйЗасварлах
Төв аймаг 2010 онд 83,838 мянган оршин суугчтай байсан бол 2014 онд 90,049 хүнтэй болсон.
1941 | 1950 | 1961 | 1970 | 1980 | 1990 | 1992 он | 2000 | 2010 | 2014 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
66,248 | ▼ 49,106 | ▲ 53,619 | ▲ 64,972 | ▲ 79,680 | ▲ 103,943 | ▲ 112,855 | ▼ 99,268 | ▼ 83,838 | ▲ 90,049 |
Аймгийн төв Зуунмод хот буюу Зуунмод сум 13339 хүнтэй, Батсүмбэр (6913), Заамар (6568) сум харьцангуй олон хүнтэй бол Аргалант (1371), Баянцагаан (1401) харьцангуй цөөн оршин суугчтай байна.
Хүн амын 16 хувь хот газар (Зуунмод), 84 хувь хөдөө амьдардаг. Бичиг үсэг мэддэг — 97.5 хувь.[3]
Ард түмэнЗасварлах
Төв аймгийн хүн ардын 99.8 хувь Монгол улсын иргэн, 98.2 хувь монгол үндэстэн, 94.2 хувь халх ястан байна.
Монгол хэлээр хэлэлцэнэ. Дийлэнх олонх нь Бурхан буддын шашин, тодруулвал шарын шашин шүтдэг.
Төв аймгийн ард түмэн (1989, 2000 оны тооллого)[4] | ||||
---|---|---|---|---|
Яс үндэс | Хүн ам 1989 тоол. |
Эзлэх хувь 1989 тоол. |
Хүн ам 2000 тоол. |
Эзлэх хувь 2000 тоол. |
Халх ястан | 94,773 | 94.6% | 93,604 | 94.2% |
Хасаг үндэстэн | 2,167 | 2.2% | 1,065 | 1.1% |
Буриад ястан | 590 | 0.6% | 856 | 0.9% |
Дөрвөд ястан | 727 | 0.7% | 770 | 0.8% |
Баяд ястан | 317 | 0.3% | 745 | 0.8% |
Урианхай ястан | 420 | 0.4% | 524 | 0.5% |
Тува ястан | 269 | 0.23% | 500 | 0.5% |
Захчин ястан | 160 | 0.2% | 202 | 0.2% |
Өөлд ястан | 61 | 0.1% | 171 | 0.2% |
Бусад ястан | 420 | 0.4% | 614 | 0.6% |
Гадаадын иргэн | 179 | 0.2% | 217 | 0.2% |
Нийт хүн ам | 100,088 | 100% | 99,266 | 100% |
Нутгийн хуваарьЗасварлах
Төв аймаг дараах 27 сум, 97 багт хуваагдана.
№ | Сумын нэр (хотыг тодоор) |
Багийн тоо |
Хүн амын тооцоо | Талбай (км²)[5] | ||
---|---|---|---|---|---|---|
2000[6] | 2005[7] | 2011[8] | ||||
1 | Алтанбулаг | 4 | 3,452 | 3,144 | 2,996 | 5.9 мян. |
2 | Аргалант | 2 | 1,929 | 1,881 | 1,577 | 1.6 мян. |
3 | Архуст | 2 | 829 | 1,563 | 1,236 | 5.9 мян. |
4 | Батсүмбэр | 4 | 6,534 | 6,310 | 6,789 | 2.5 мян. |
5 | Баян | 3 | 2,309 | 2,064 | 2,002 | 2905 |
6 | Баяндэлгэр | 2 | 1,801 | 1,173 | 1,321 | 2.2 мян. |
7 | Баянжаргалан | 3 | 1,786 | 1,573 | 1,531 | 2376 |
8 | Баян-Өнжүүл | 3 | 2,771 | 2,539 | 2,088 | 4.0 мян. |
9 | Баянхангай | 2 | 1,634 | 1,524 | 1,406 | 1.0 мян. |
10 | Баянцагаан | 5 | 2,787 | 2,349 | 1,801 | 6.2 мян. |
11 | Баянцогт | 3 | 2,323 | 1,928 | 1,820 | 1.5 мян. |
12 | Баянчандмань | 3 | 3,243 | 3,286 | 3,783 | 0.6 мян. |
13 | Борнуур | 4 | 4,288 | 4,480 | 4,854 | |
14 | Бүрэн | 5 | 3,685 | 3,266 | 3,012 | 3.75 мян. |
15 | Дэлгэрхаан | 3 | 2,438 | 1,993 | 1,663 | 2.2 мян. |
16 | Жаргалант | 4 | 5,921 | 5,740 | 6,296 | 2.1 мян. |
17 | Заамар | 4 | 6,053 | 5,923 | 5,280 | 2.9 мян. |
18 | Зуунмод | 6 | 14,771 | 14,692 | 15,277 | |
19 | Лүн | 3 | 3,765 | 2,572 | 2,609 | 2.6 мян. |
20 | Мөнгөнморьт | 3 | 2,174 | 1,909 | 2,065 | |
21 | Өндөрширээт | 4 | 2,553 | 1,893 | 1,833 | 2.8 мян. |
22 | Сүмбэр | 2 | 1,980 | 1,581 | 1,740 | 0.36 мян. |
23 | Сэргэлэн | 5 | 2,233 | 1,816 | 2,016 | 3.7 мян. |
24 | Угтаалцайдам | 3 | 3,389 | 2,400 | 2,527 | 1.5 мян. |
25 | Цээл | 5 | 3530 | 2444 | 2508 | 1.6 мян. |
26 | Эрдэнэ | 5 | 3345 | 3442 | 3736 | 8.0 мян. |
27 | Эрдэнэсант | 5 | 5605 | 5006 | 4511 | 3.1 мян. |
Аймгийн дүн | 97 | 98,362 | 88,491 | 88,277 | 74,042 |
ТүүхЗасварлах
Төв аймгийн нутаг дэвсгэр нь Манжийн эрхшээлийн үе, Богд Хаант Монгол Улсын үед халхын Түшээт хан аймгийн нутаг байв.
Монгол улс тусгаар тогтносны дараа 1923 оны 10 сард «Богд хан уулын аймаг» хэмээгдсэн ба Төв аймгийн Лүн сумын нутаг Өвөр долоод гэдэг газар засаг захиргааны төвөө барин суусан ба энэ үеийг Төв аймаг үүсэн байгуулагдсан он болгон тэмдэглэдэг.
1923 онд Богд хан уулын аймаг 21 хошуу 82 сум, 1227 арваныг багтаав байв.
1931 онд аймгийн нэрийг «Төв» хэмээв. Төв аймгаас үе үе сумыг хөрш аймгуудад таслан өгч байсан бөгөөд 1933 онд 36 сум, 312 багтай байсан бол дараа 1944 болоход 22 сумтай үлджээ.
1931-ээс 1942 оныг хүртэл засаг захиргааны төв нь Улаанбаатарт байсан ба 1942 онд Богд хан уулын өвөр Зуун модны ам, Манзушир хутагтын сүмийн хажуу дахь сэрүүн дэнжэд шилжүүлэн гэр барьжээ. 1966 оноос Зуунмод хотын зэрэг авчээ.[9]
1992 оноос хойш Төв аймаг 27 сумтай байна. Үүнд энгийнээр Зуунмод хот буюу засаг захиргааны нэрээр Зуунмод сум багтаж байгаа.
Аймгийн засаг даргаЗасварлах
Төв аймгийн даргаар дараах хүмүүс ажиллаж байв:
|
Аймгийн төв — Зуунмод хот 12. Зандраагийн Жамъяандампил (1951-1952) |
Аж ахуйЗасварлах
Дэд бүтэцЗасварлах
Аймгийн нутаг дэвсгэрт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот байрладаг, харилцаа холбоо, авто, төмөр зам зэрэг үйлдвэрлэлийн дэд бүтэц харьцангуй сайтай. Сүүлийн жилүүдэд Япон, Өмнөд Солонгос, Хятад, Герман зэрэг улсын муж, хотуудтай тогтоосон харилцаа улам хөгжиж байна.
Аж үйлдвэрЗасварлах
Чулуун нүүрс, төмрийн хүдэр, хар тугалга, гянтболд, усан ба утаат болор, жонш, оюу, номин, гятгануур мана, цагаан тугалга зэрэг ашигт малтмалтай.
Алдар гавьяатанЗасварлах
Төв аймгаас Монгол улсын төр нийгэм, урлаг соёл, спорт, эрдэм ухаан, ажил хөдөлмөрийн салбар салбарын алдар цуутан төрөн гарчээ.
Үүнд Монгол улсын баатар - 2, хөдөлмөрийн баатар - 55, ардын зүтгэлтэн - 23, төрийн шагналт - 13, салбар салбарын гавьяат зүтгэлтэн - 200-аад, шинжлэх ухааны акедемич - 6, доктор профессер 150 гаруй, тод манлай уяач -3, манлай уяач -20, улсын аварга цолтой бөх -3, улсын цолтой бөх - 60 гаран байна.[10]
Улсын баатарЗасварлах
|
|
|
Бусад алдартанЗасварлах
Мөн үзэхЗасварлах
Цахим холбоосЗасварлах
Эх сурвалжЗасварлах
- ↑ Монгол улсын үндэсний статистикийн хороо: Монгол улсын хүн амын нягтрал аймаг нийслэлээр
- ↑ Аймгийн суурин хүн амын тоо
- ↑ http://tuv.nso.mn/uploads/users/4/files/Aimag%20XAOCT2.pdf Төв аймгийн хүн амын тоон үзүүлэлт - 2010 он.
- ↑ Census 2000 Töv aimag official report [1]
- ↑ Юрий Кручкин. «Монголия. Географическая энциклопедия». Улан-Батор, 2009. [2]
- ↑ Төв аймгийн статистикийн хэлтэс. Төв аймгийн эдийн засаг, нийгмийн байдлын тухай (2001 оны эцэс)
- ↑ Төв аймгийн статистикийн хэлтэс. Төв аймгийн эдийн засаг, нийгмийн байдлын тухай (2005 оны эцэс)
- ↑ Төв аймгийн статистикийн хэлтэс. Төв аймгийн эдийн засаг, нийгмийн байдлын тухай (2011 оны)
- ↑ Түүхийн хуудас
- ↑ Төв аймгийн алдартнууд