Цагааннуур (тосгон)

Цагааннуур нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт орших тосгон.

Цагааннуур тосгон
ᠴᠠᠭᠠᠨ ᠨᠠᠭᠤᠷᠲᠣᠰᠬᠤᠨ
Тосгон
Цагааннуур тосгон, Монгол
Цагааннуур тосгон
Цагааннуур тосгон
Монгол дахь байршил
Солбицол: 49°30′25″N 89°43′53″E / 49.50694°N 89.73139°E / 49.50694; 89.73139
Улс Монгол
Аймаг Баян-Өлгий
СумНогооннуур
Байгуулагдсан1934 он
Тосгоны статус1994 он
Хүн ам
 (2022)
  Нийт 1,684
Цагийн бүсUTC+7
Вэб сайтtsagaannuur.bo.gov.mn

Одоо Цагааннуур тосгон нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хувьд Ногооннуур сумын нутагт 9 дүгээр баг болон бие дааж, баг-тосгоны статусаар үйл ажиллагаагаа явуулж байна.

2019 оны жилийн эцсийн байдлаар 429 өрх, 1680 хүн ам, 30526 толгой мал тоологдсон ба төсвийн болон аж ахуйн 11 нэгж байгууллагатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Захирагчийн алба нь ажлын албаны 19 ажилтан, албан хаагч, босоо удирдлагатай 4 ажилтан, гэрээт 3, нийт 26 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна.

Тосгоны  захирагчаар Х.Техенай, Т.Көкей, М.Хуанган, С.Мадениет нар ажиллаж байсан бол 2015 оноос Д.Есболат сонгогдон ажиллаж байна.

Газар зүй

засварлах

Газар зүйн хувьд  Алтайн уулархаг мужийн “Б” тойрогт багтах ба Улаанбаатар хотоос 1700 км, Өлгий хотоос баруун хойш 70 км, Ногооннуур сумаас 45км, Улаанхус сумаас 70км-ийн зайд оршдог.

Оршиж буй талбай нь Ногооннуур сумын нутаг дэвсгэрт бөгөөд далайн түвшингээс 2115метрт , Цагааннуурын баруун хойд эргээс баруун тийш 500метрт нуурын хөндийд байралдаг.

Уур амьсгалын мужлалаар хүйтэн зунтай, чийглэг уур амьсгалтай, өвөлдөө -25-28◦с , хамгийн дулаан темпертур +14+18◦с , салхины дундаж хурд 3-8 т/сек байдаг.

Цагааннуур нь анх 1930 онд Ховд аймгийн Эрдэнэ-Хайрхан сум нэртэй байгуулагдаж байсан ба 1940 онд Баян-Өлгий аймаг байгуулагдахад анхны 10 сумын нэг байсан.

1952 онд Цагааннуур сумын 4, 5, 6, 8, 10, 11 дүгээр багаар Ногооннуур сумыг байгуулжээ. 1959 онд Баян-Өлгий аймагт сумдын хилтогтоох Засгийн Газрын Отряд ба Аймгийн комисс нь Цагааннуур сумын бүх нутаг дэвсгэрийг 280054,7 га, үүнд хадлангийн 233 га, тариалангийн талбай 5 га, бэлчээр 278093,7 га, ус нуур 968 га-гаар тогтоосон байна. 1963 онд Цагааннуур сум татан буугдаж, зарим хэсэг нь Ногооннуур суманд харьяалагдаж, үлдсэн нь Цагааннуурын дамжлага баазыг түшиглэсэн Цагааннуур хороо болжээ. Түүнээс хойш Засаг захиргааны хувьд биеэ даасан хорооны статустайгаар зохион байгуулагдаж Монгол Улсын баруун хязгаарыг өргөн хэрэглээний бараа, материал, түүхийэд, шатах тослох материалаар хангах үүрэг бүхий Дамжлага бааз, мөн Нефть Хангамжийн газарт түшиглэн улсын экспорт, импортын үүргийггүйцэтгэж байв.

1994 онд УИХ-ын 36 дугаар тогтоолоор тосгоны статустай болсон.

Албан байгууллага

засварлах
  • Ерөнхий боловсролын сургууль нь 1940 онд байгуулагдсан, казак, монгол хэлээр хичээллэдэг, 2020-2021 оны хичээлийн жилд 40 багш, ажилчин, 230 сурагчтай, дотуур байранд 30 сурагчтайгаар ажлаа явуулж байна. 2020 онд 240 хүүхдийн сургууль спорт заалны хамт ашиглалтад орсон.
  • Хүүхдийн цэцэрлэг нь анх 1954 онд байгуулагдсан. Одоо 22 багш , ажилчинтай, 4 бүлэг, 125 хүүхэдтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогийн цэцэрлэгийн барилга нь 1987 онд ашиглалтад орсон. 2020-2021 оны шинээр 100 хүүхдийн цэцэрлэг баригдаж байна.
  • Хүн эмнэлэг нь 1940 онд байгуулагдсан. Анхны эмчээр Жалел овогтой Ахмет гэдэг хүн ажиллаж байжээ. 1949 оны айгмийн түүхэнд анх удаа Их эмчийн салбар болж 1962 онд аймгийн анхны Сум дундын эмнэлэг болон өргөжиж байжээ.

Одоогийн 30 хүний ортой барилга нь 1990 онд ашиглалтад орсон.  Одоо 24 эмч, сувилагч, ажилчинтай үйл ажиллагаагаа явуулж байна.

  • Соёлын төв нь анх 1960-аад оноос эхлэн Дамжлага баазыг түшиглэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй. Одоо тус байгууллагад нийт 7 ажилчин, албан хаагч ажиллаж  байна. 2019 онд Ногооннуур сумын ИТХ-ын тогтоол гарч, тус төвийн эрхлэгч, уран сайханчаар олон жил ажиллаж байсан Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Жавкейн Алданышийн нэрэмжит болгосон. 2 давхар 300 хүний суудалтай барилга нь 1989 онд баригдсан ч мөнх цэвдгийн улмаас ашиглагдах боломжгүй болсон.

Зүүлт, тайлбар

засварлах