Баянгол сум (Өвөрхангай)
Монгол улсын Өвөрхангай аймгийн харьяаны арван есөн сумын нэгийг Баянгол сум гэнэ. Улсын нийслэлээс баруун урагш 412 км, аймгийн төв Арвайхээр хотоос зүүн урагш 80 км давхиж байж сумын төвд хүрдэг.[1]
![]() ![]() Баянгол сум |
|
---|---|
Улбар шар нь Арвайхээр, ягаан нь Баянгол | |
3,543 км² | (6/19) газар нутагт |
2011 онд | 1,171 өрхийн (9/19) |
4,101 хүн | (9/19) оршин сууж байв.[1] |
Дотроо | Өнц, Эргэн дэнж, Цагаан булан, Хаяа, Цавын-Ихэр, Ширээ гэх зургаан багтай. |
2011 оны | төсөвт 58.7 сая ₮ (10/19) оруулж, |
мөн ондоо | 947 сая ₮ (10/19) заржээ.[1] |
2011 оны | 130,896 толгой мал (8/19) нь |
нэг хүнд | ноогдвол 31.9 (_/19) болно.[1] |
үүсгэн байгуулагдсан | ____ онд |
Эргэн тойрондоо | Өвөрхангайн Төгрөг, Тарагт, Зүүнбаян-Улаан, Сант, Дундговийн Сайхан-Овоо гэсэн таван сумаар хүрээлэгддэг. |
- Баянгол сум холбоосыг дарж адил нэрт зүйлсээс ялган таниарай.
Үзүүлэлт | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 |
---|---|---|---|---|---|
Байнгын хүн амын тоо | 4,235 | ▲4,572 | ▲4,617 | ▼4,423 | ▼4,101 |
Өрхийн тоо | 1,276 | ▲1,282 | ▲1,305 | ▼1,270 | ▼1,171 |
Малчин өрхийн тоо | 1,058 | ▲1,070 | ▼1,024 | ▼845 | ▼777 |
- Цахилгаантай | 766 | ▲823 | ▲801 | ▼757 | ▬757 |
Малын тоо | 276,918 | ▲304,429 | ▼288,294 | ▼97,922 | ▲130,896 |
- Тэмээ | 1,452 | ▲1,632 | ▲1,673 | ▼1,367 | ▲1,476 |
- Адуу | 9,953 | ▲11,416 | ▼9,822 | ▼2,944 | ▲3,932 |
- Үхэр | 3,295 | ▲3,965 | ▼3,359 | ▼1040 | ▲1,339 |
- Хонь | 153,104 | ▲166,657 | ▼164,388 | ▼56,210 | ▲71,495 |
- Ямаа | 109,063 | ▲120,759 | ▼109,052 | ▼36,361 | ▲52,654 |
ХүмүүсЗасварлах
- Оросын холбооны улсын гавьяат эмч Гаваагийн Лувсан
- Улсын арслан Сүнрэвийн Самданжигмэд
- Улсын заан Жаргалын Дорж
- Улсын заан Жаргалын Ориг
- Улсын заан Болдын Сайнбаяр
ЭшлэлЗасварлах
- ↑ 1.0 1.1 1.2 1.3 Өвөрхангай аймгийн Статистикийн хэлтэс. Өвөрхангай аймгийн статистикийн эмхтгэл - 2011. Арвайхээр хот 2012-01-12.
- ↑ Өвөрхангай аймгийн Статистикийн хэлтэс. Сумдын эдийн засаг, нийгмийн үзүүлэлтүүд /сүүлийн 5 жилд/. Арвайхээр 2012 он