Тэшиг сум
Тэшиг (ᠲᠡᠰᠢᠭ) нь Булган аймгийн сум юм. Тус сум нь хойд талаараа Оросын Холбооны Улстай хиллэн оршдог. Нийт нутаг дэвсгэрийн хэмжээ 771,900 га.Газар нутгийн 85 хувийг ойн мод эзэлнэ. Энэ сумын нутагт Булган аймгийн хамгийн том нуур болох Харгал нуур оршдог. Эг, Тарвагтай, Эрин, Тавт. Төмрөн, Хужирт зэрэг голуудтай. Манай орны үзэсгэлэнт сайхан байгальтай сумын нэг мөн.
Тэшиг сум
ᠲᠡᠰᠢᠭᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Булган |
Газар нутаг | |
• Нийт | 7,184 км2 (2,774 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 3,568 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Хүн ам
засварлахТэшиг сум нь 2010 оны байдлаар 3403 хүн амтай (1713 эрэгтэй, 1690 эмэгтэй) үүнээс 0-15 насны хүүхдүүд 29.7%, 16-35 насны залуус 36.5% 36-60 насны хүмүүс 27.6%, 60-дээш насны ахмадууд 6.2%-г тус тус эзэлж байна. Халх болон буриадууд амьдардаг.