Ховд аймаг

Монгол Улсын аймаг

Ховд (ᠬᠣᠪᠳᠤ) нь Монгол улсын аймаг юм. Аймгийн төв нь Ховд хот. Ховд хот нь Улаанбаатараас 1,580 км, харин МУ-ын зүүн хязгаар болох Дорнод аймгаас 2300-аад км-н зайд оршдог.

Ховд аймаг
ᠬᠣᠪᠳᠤᠠᠶᠢᠮᠠᠭ
Ховд аймаг далбаа
Ховд аймаг сүлд
Солбицол: 47°0′N 92°45′E / 47.000°N 92.750°E / 47.000; 92.750Солбицол: 47°0′N 92°45′E / 47.000°N 92.750°E / 47.000; 92.750
Улс Монгол
Байгуулагдсан1931 он (1931)
НийслэлХовд
Засаг захиргаа
Газар нутаг
  Нийт76,133.38 км2 (29,395.26 бээр2)
Хамгийн өндөр цэг
4,204 м (13,793 фут)
Хүн ам
 (2023)
  Нийт 90,137
Цагийн бүсUTC+7
Бүсийн дугаар+976 (0)143
ISO 3166 кодMN-043
Улсын дугаарХО_
Вэб сайтkhovd.gov.mn

Ховоо ховил хотгор хөндийг Ховд гэнэ.1755 онд Манж нар Зүүнгарын хаант улсыг эзэлж авсны дараа Зүүнгарын уламжлалт засаг захиргааны хэлбэрийг эвдэн Манж чин улсын Ховдын хязгаар хэмээх засаг захиргааны зохион байгуулалтыг бий болгожээ.

Ховд хязгаар гэдэгт Дөрвөдийн нэг чуулган хоёр аймаг, 16 хошуу, Торгуудын чуулган гурван хошуу, Алтайн Урианхайн 7 хошуу, Захчины хоёр хошуу, Өөлд, Мянгадын нэг нэг хошуу тус тус багтаж байв.

Богд хаант улсын үед Ховдын хязгаар нь Монгол Улсын зургаан аймгийн хоёр нь болжээ. Дөрвөдийн Зүүн гарын Бат-Ерөөлт төгс хүлэг Далайхан аймаг 12 хошуутай хөвөөт цагаан өнгөт тугтай, Баруун гарын Зоригт хан аймаг нь 15 хошуу, хөвөөт шар тугтай байжээ.1921 оны хувьсгалын дараа баруун хязгаарын ар түмний анхдугаар хурал “Дөрвөд” хэмээх яс угсаагаар ялгаатай хуучин нэрийг халж, Чандмань уулын аймаг хэмээн нэрлэхээр шийдвэрлэжээ. Эл аймагт Цамбагарав уулын, Төгс буянтхан уулын, Баян Чандмань уулын, Ханбаатар хайрхан уулын 8 хошуу, 41 сум, 115 баг хамрагдаж байв.

БНМАУ-ын Засгийн газраас 1931 оны 02 дугаар сард Хошуудыг өөрчилж эдийн засгийн талаар аймагчлах хууль гаргажээ. Нутаг дэвсгэрийг шинэчлэн ангилах тухай хуулийг баримтлан Чандмань уулын аймгийг Ховд, Увс хоёр аймаг болгон байгуулжээ.

БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаар хурлын тогтоолоор Жаргалант төвтэй Ховд аймгийг Алтай, Алтантээл, Манхан, Үенч, Булган, Цагаанбулан(Мянгад), Буянт, Эрдэнэбүрэн, Дарви, Чандмань, Хайрхан, Цэцэг, Мөнххайрхан гэсэн 13 сумтай байгуулжээ.

Үндсэн өгүүлэл: Ховдын хязгаар

Засаг захиргааны нэгж

засварлах

Ховд аймагт Захчин 5 сум , Халх 3 сум, Урианхай 2 сум, 1 өөлд, 1 торгууд, 1 мянгад, 1 дөрвөд сум бий.

Ховд аймгийн сумдын хүн амын тооны өөрчлөлт (1969-2011), газар нутгийн хэмжээ[1]
Нэр Аймгийн статистикийн хэлтсийн тооцсон хүн амын тоо Газар нутаг
(км²)
Нягт сийрэг
(хүн/км²)
Угсаатны бүтэц
Сум төв суурин
(хотыг тодоор)
1969 он 1979 он 1989 он 2000 он 2011 он[2] 2022
1 Алтай Бор-Үзүүр 1,700 2,141 2,312 3,234 3,127 3,394 13,144 км² 0.25 голчлон захчин
2 Булган Бүрэнхайрхан 6,955 7,052 8,279 9,374 9,266 10,098 8,104 км² 1.19 голчлон торгууд
3 Буянт Буянт 1,965 3,361 3,611 3,362 2,875 3,814 3,759 км² 0.96
4 Дарви Булган 1,896 2,402 2,540 3,061 2,710 3,014 5,604 км² 0.47 голчлон халх
5 Дөргөн Сээр - 1,715 2,555 2,199 2,873 3,030 4,128 км² 0.73 голчлон дөрвөд
6 Дуут Босго 1,281 1,675 1,757 2,257 2,041 1,865 2,146 км² 0.98 голчлон урианхай
7 Жаргалант Ховд 10,728 17,620 24,146 26,418 27,538 32,663 70 км² 417.24
8 Зэрэг Алтантээл 2,298 2,388 2,563 3,583 3,131 3,351 2,524 км² 1.23 голчлон захчин
9 Манхан Төгрөг 3,273 3,273 3,752 5,042 4,004 4,315 4,330 км² 1.05 голчлон захчин
10 Мөнххайрхан Цэнхэр 1,248 1,811 2,085 2,673 2,225 2,146 2,554 км² 1.06 голчлон урианхай
11 Мөст Улаантолгой 3,068 3,239 3,603 4,244 3,289 3,927 3,131 0.91
12 Мянгад Баянхошуу 4,087 2,940 3,621 4,015 3,541 3,752 3,258 км² 1.12 голчлон мянгад
13 Үенч Хөх-Үзүүр 2,151 2,575 3,345 4,604 4,440 3,867 7,476 км² 0.64 голчлон захчин
14 Ховд Дунд-Ус 3,727 3,927 4,510 4,834 3,131 3,538 2,830 км² 1.63 голчлон казах
15 Чандмань Урдгол 2,310 2,311 2,486 3,417 3,001 3,056 6,016 км² 0.52 голчлон халх
16 Цэцэг Цэцэгнуур 1,908 2,189 2,358 2,759 2,585 3,261 3,491 км² 0.72 голчлон халх
17 Эрдэнэбүрэн Хар-Ус 2,490 2,258 2,655 3,414 2,556 2,376 2,772 км² 1.22 голчлон өөлд
Аймгийн дүн 51,155 62,877 75,822 89,326 82,333 90,671 76,133 км² 1.22
 
Ховд аймгийн ястан угсаатнууд[3]
Ястан угсаатан Эзлэх хувь
Халх 28.1%
Захчин 25.3%
Казах 11.2%
Урианхай 8.3%
Торгууд 7.4%
Дөрвөд 6.5%
Өөлд 6.0%
Мянгад 5.3%
Бусад 2.0%

Эдгээр ястан, үндэстнүүд нь бүгд өөрсдийн уламжлалт суурин газар, түүний хэв маяг, уламжлалт хувцас зэрэг соёлын ялгаанууд, мөн уран зохиолын, урлагийн, дуу хөгжмийн уламжлалуудтай юм. Ховд аймгийн олон ястан иргэд өөр өөрийн онцлог аман аялага бүхий Монгол хэл-ээр харилцах ба Жаргалант сум, Ховд сум, Буянт сум, Булган сум зэрэг зарим сумдад олноор суурьшсан казакууд Монгол хэл ба Казах хэл-ээр харилцдаг.

Ховд аймгийн хүн амын өсөлт нь 1991 онд зогсжээ. Үүний дараа аймгаас гарах хөдөлгөөн (1992-2004 онуудад ойролцоогоор 20,000) нь байгалийн өсөлтийг болиулж аймгийн хүн амыг 87,000 – 92,000 байлгахад хүрчээ.

Ховд аймгийн хүн ам [4][5] [6][7]
1956
оны тоол.
1960
оны тооц.
1963
оны тоол.
1969
оны тоол.
1975
оны тооц.
1979
оны тоол.
1981
оны тооц.
1989
оны тоол.
1991
оны тооц.
1993
оны тооц.
1995
оны тооц.
1997
оны тооц.
1999
оны тооц.
2000
оны тоол.
2002
оны тооц.
2004
оны тооц.
42,300 48,000 47,300 54,000 59,200 62,600 64,500 86,831 89,365 87,171 88,494 91,339 91.490 89,326 89,664 91,770

Газар зүй

засварлах

Ховд аймаг нь Алтайн нуруу Монгол Алтайн их уулст оршино, Энд Мөнххайрхан,Хөхсэрх,Баатар хайрхан,Мянган Угалзат зэрэг том уулууд бий бөгөөд аймгийн нутгийн 20 орчим хувийг говь тал эзэлнэ. Уулархаг нутгаар кембрийн өмнөх үе ийн суурь чулуулаг, нутгийн өмнө захаар дөрөвдөгчийн хурдас тархжээ. Нүүрс (Хөндлөн), гянта гануур (Бодонч), болор (Оошигийн ус, Цагаантолгой) бий бөгөөд барилгын материалын баялаг бий.

Ховд аймгийн нутгаар Ховд гол , Буянт гол, Булган гол, Чонохарайх гол, Цэнхэр гол зэрэг том голууд урсах бөгөөд Хар-Ус нуур, Хар нуур, Дөргөн нуур, Цэцэг нуур зэрэг том, жижиг нуурууд оршдог.Нэвтийн рашаан, Булганы рашаан, Индэртийн рашаан зэрэг рашаан ус олон бий.

Амьтан ургамал

засварлах

Өндөр уулаар хад асга, тагийн бүсийн хөрс, нутгийн хойд хэсгээр хээрийн цайвар хүрэн хөрс, өмнөд хэсгээр нь Говийн саарал хөрс тархжээ. Уулархаг нутгаар тагийн бүсийн ба уулын хээрийн ургамал, өмнөд хэсгээр нь говийн ургамал ургана. Дэлхийд ховордсон хулан, хавтгай, бөхөн ,азийн шар минж зэрэг олон ан амьтан амьдарна. Ийм учраас Булган гол, Хөхсэрхийн нурууг дархлан хамгаалжээ.

Ховд аймаг ямаа олонтой. Аймгийн олон суманд хүнсний ногоо тухайлбал амтат гуа, тарвас тариалдаг.Булган суманд Монголдоо ховор жимс тариалдаг . Ховд аймагт Хятад улс руу гарах хилийн боомт Ярант, Байтаг хоёр Булган суманд байдаг юм.


Уур амьсгал

засварлах

Ховд нь маш эрс тэс уур амьсгалтай. Зун +40OC хүрч байхад өвөл -35OC хүрдэг. Уур амьсгал нь хуурай.

Эдийн засаг

засварлах

Ховд аймаг нь Монголд тарвасаараа алдаршсан.

Ховдод Дөргөний усан цахилгаан станцыг барьж дууссан.

Ховд нисэх буудал (HVD/ZMKD) нь 2 зурвастай ба үүний нэг нь засмал. Улаанбаатар, Мөрөн, Булган хотууд руу нислэгтэй.

Алдартай хүмүүс

засварлах
  • Ард Аюуш - 9 эрүүг давсан хүн, Цэцэг сум
  • Цахиагийн Элбэгдорж - Монгол Улсын 4 дэх Ерөнхийлөгч, Зэрэг сум
  • Дамдины Дэмбэрэл - Монгол Улсын Их Хурлын дарга, Манхан сум
  • Чимэдийн Сайханбилэг - Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд, Алтай сум
  • Оргихын Хангай-Монгол улсын аварга Буянт сум
  • Баярхүүгийн Бат-Өлзий - Монгол Улсын Заан, Зэрэг сум
  • Баатархүүгийн Пүрэвсайхан - Монгол Улсын Заан, Чандмань сум
  • Начингийн Баасанжав - Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын Эмч, зүрхний мэс засалч, Цэцэг сум
  • Жалелийн Хайрулла - Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын Эмч, тархины мэс засалч, Булган сум
  • Чулууны Далай - түүхийн шу-ны доктор, академич, Зэрэг сум
  • Түвдийн Дорж-Академич, доктор, профессор,Булган сум
  • М.Буяндэлгэр-доктор, профессор, Булган сум
  • М.Өлзийтогтох. Эрдэмтэн, доктор, Мөнххайрхан сум
  • С.Жанцан, Доктор, Чандмань сум
  • Ш.Жигжидсүрэн, Чандмань сум
  • Г.Ширнэн, Эрдэмтэн, Эдийн засагч, Мянгад сум
  • Бөхчулууны Бат-Эрдэнэ, Доктор, Цагдаагийн дэд комиссар, Алтай сум (Ховд)
  • Түвдийн Дорж Монгол улсын шинжилэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол, Орос 2 улсын академич, доктор, Монгол улсын анхны эмират профессор, Булган сум
  • Балтавын Цогоо, Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, Монгол Улсын Төрийн албаны Зөвлөлийн дарга асан, МИАТ ХК-ний Гүйцэтгэх захирал асан, Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА-ийн харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал асан, Төрийн албаны Тэргүүн зэргийн тэргүүн түшмэл, Мөст сум.
  • Үснэхийн Сүхбаатар Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, тоо физикийн ухааны доктор, профессор, Буянт сум
  • Хумышийн Хайсвай- Ховд аймгийн анхны эмнэлэг "АЙРАГ" үүсгэн байгуулагч, хүний эмч, Булган сум
  • Хайсвайн Султаан - Төрийн соёрхолт-шагналт, Ховд сум

Улс төр, нийгмийн зүтгэлтэн

засварлах
  • И.Норовжав - Монгол Улсын Гавьяат Холбоочин, Холбооны Сайд Асан,Харилцаа Холбооны Зохицуулах Зөвлөлийн Гишүүн
  • Галсандагвын Нямдаваа - МҮАН-МСДН-ийн ардчилсан эвслийн гишүүн. 1990-1992 Засгийн газрын харьяа Авто тээврийн газрын дарга, 1996-1998 Дэд бүтэцийн хөгжлийн сайд, 1998-2000 МИАТ ХХК-н гүйцэтгэх захирал, 2015-2016 ИНЕГ-н дарга, Чандмань сум
  • Банзаржавын Баасанжав - МАХН-ын нарийн бичгийн дарга, Мянгад сум
  • Ичинхорлоогийн Эрдэнэбаатар - Эдийн засагч, барилгын инженер, 1994-2004 онд Эрэл ХХК-ийн дэд захирал, 2004-2005 онд Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд, 2006-2007 онд Байгаль орчны сайд, 2004-2008 Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Цэцэг сум

Цэргийн зүтгэлтнүүд

засварлах

Урлагийн алдартнууд

засварлах

Хөгжимчид

засварлах
  • Б.Авирмэд, Төрийн соёрхолт туульч, Мөнххайрхан сум
  • П.Наранцогт - Баруун Монголын алдарт цуурч, Дуут сум
  • Д.Цэрэндаваа, СГЗ, хөөмэйч, магтаалч
  • П.Сэнгэдорж, МУГЖ, хөөмийч

Хөгжмийн зохиолч

засварлах

Жүжигчин, найруулагчид

засварлах

Зохиолч, яруу найрагчид

засварлах

Спортын алдартнууд

засварлах

Нямаа Батзаяа 2009 он Монгол Улсын начин, 2015 он Монгол Улсын харцага цол хүртсэн Ховд аймгийн Чандмань сумын харьяат

  • Түвшинбаярын Ариунзаяа, 2015 оны таеквондогийн ДАШТ-н аварга, Эрдэнэбүрэн сум
  • Түвдэнжамбын Бат-Эрдэнэ - Улсын начин/1994/- Эрдэнэбүрэн сум

[8]

Чандмань сум

Цахим холбоос

засварлах
  Commons: Ховд аймаг – Викимедиа дуу дүрсний сан
  1. Ховд аймгийн статистикийн хэлтэс. 1983-2010 оны Ховд аймгийн динамик мэдээлэл (Memento 22. Долоодугаар сар 2011 цахим архивт)
  2. Ховд аймгийн статистикийн хэлтэс. Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн 2011 оны танилцуулга (Memento 21. Аравдугаар сар 2012 цахим архивт)
  3. 2020 оны тооллого
  4. Statoids (Gwillim Law) web page[1]
  5. National Statistical Office[2]
  6. National Economy of the Mongolian People's Republic (1921 - 1981), Ulaanbaatar 1981
  7. , GeoHive: Global Statistics, [3]
  8. "Archive copy". Archived from the original on 2015-10-11. Татаж авсан: 2015-10-08.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)