Тариат сум
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Тариат сум нь Монгол Улсын Архангай аймгийн сум юм. Тариат сумын төв нь Хорго, аймгийн төвөөс баруун хойд зүгт 166 км зайтай оршдог. Тус сум нь 1460 өрх, 5018 хүн амтай, 168927 толгой малтай (2011 оны байдлаар), Тэрх, Цагаан нуур, Хорго, Суман, Бөөрөлжүүт, Мөрөн, Алтаад хэмээх 7 багтай, 4567 км² нутаг дэвсгэртэй. 1931 онд Чандмань-Өлзийт Далай хошуунаас байгуулагдсан. Тариат сумын нутаг нь хуучнаар Далай чойнхор вангийн хошуу. Нутгийн хойд хэсгээр Тарвагатайн нуруу, өмнөд ба зүүн хэсгээр Тэрх, Чулуутын голын хөндийнүүд оршдог. Тэрх, Чулуут, Суман, Хөнжил зэрэг томоохон гол, тэдгээрийн цутгал голууд, Тэрхийн цагаан, Хөдөө зэрэг нууруудтай. Байгалийн өвөрмөц тогтоц, үзэсгэлэн цогцолсон Хорго нутаг Монгол орны аялал жуулчлалын нэгэн томоохон хэсэг юм.
Тариат сум
ᠲᠠᠷᠢᠶ᠋ᠠᠲᠤᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Архангай |
Сумын төв | Хорго |
Газар нутаг | |
• Нийт | 3,477.3 км2 (1,342.6 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▲ 5,064 |
• Нягтрал | 1.4/км2 (4/бээр2) |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Сумын дунд сургууль 1924 онд байгуулагдаж 2004 онд Монгол улсын Шадар сайд Чойжилсрэнгийн Пүрэвдоржийн нэрэмжит болсон.