Бередмуратын Серик

Бередмуратын Серик (1994 онд Монгол улсын Баян-Өлгийн аймгийн Улаанхус суманд амьдарч байсан ) Дархан-Уул аймгийн Шарынгол суманд төрсөн. Үндэсний бөхийн Улсын заан цолтой бөх. Мөн жүдо, саыо-гоор хичээлдэг.

Түүний эцэг Е.Бердимурат хувиараа бизнес эрхэлдэг, эх Ж.Гүлдэна нь барилгын технологич мэргэжилтэй.

2017 оны улсын наадмаар анх 5 давж шөвгөрөн улсын начин цол хүртэж, улсын заан Т.Абдигажы, улсын харцага О.Бахыт, улсын начин Б.Хожагапан, Д.Мөнхбүрэн, Д.Ожоон, Т.Нурхадыл, Б.Баатарцол нарын дараа Баян-Өлгий аймгаас төрсөн 8 дахь улсын цолтой бөхөөр тодроод байгаа юм.

Улсын наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
2017 АХ-ын 96 жилийн ойн баяр наадамд улсын заан Т.Санчираар дөрөв, улсын харцага Т.Баасанхүүгээр тав даван шөвгөрч "Улсын начин" цол хүртсэн. 512
2022 АХ-ын 100, 101 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан П.Даваадоржоор дөрөв, аймгийн арслан Ц.Төмөрцоожоор тав, аймгийн арслан Э.Сумъяабатаар зургаа, улсын заан Д.Анараар долоо давж " Монгол улсын заан " цолыг хүртсэн. 1024

Аймгийн наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
2011 Баян-Өлгий аймгийн баяр наадамд сумын заан М.Эркебуланд өвдөг шороодон үзүүрлэж

"Аймгийн заан" цол хүртсэн.

256
2013 Баян-Өлгий аймгийн баяр наадамд аймгийн начин М.Аманбекээр найм даван түрүүлж

"Аймгийн арслан" цол хүртсэн.

256
2014 Баян-Өлгий аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрсөн. 256
2015 Баян-Өлгий аймгийн баяр наадамд аймгийн заан Н.Мустафад өвдөг шороодон үзүүрлэсэн. 256
2016 Баян-Өлгий аймгийн баяр наадамд аймгийн харцага У.Берекед өвдөг шороодон үзүүрлэсэн. 256