Хэнтий аймаг
keine Zahl: 73,663Координат: 48° У, 111° З
Хэнтий аймаг англ. Khentii Province | |||||
---|---|---|---|---|---|
ᠬᠡᠨᠲᠡᠢᠠᠶᠢᠮᠠᠭ | |||||
| |||||
![]() Дадал сумын нутгаар урсаж буй Онон гол | |||||
Ерөнхий мэдээлэл | |||||
Байгуулагдсан: | 1931 он | ||||
Улс: | ![]() | ||||
Аймгийн төв: | Чингис хот | ||||
Аймгийн сумд: | 18 | ||||
Газар нутгийн талбай | 80,325.08 км² | ||||
Хүн ам: | 73,663 (2022 он) | ||||
Хүн амын нягтрал: | 0.9[1] оршин суугч км² тутамд | ||||
Угсаатан: | 86.5% - халх 8.8% - буриад | ||||
Нутгийн олон: | Хэнтийнхэн | ||||
Утасны код: | +976 (0)156 | ||||
Шуудангийн дугаар: | 23000 | ||||
ТХ-ийн улсын дугаар: | ХЭ | ||||
ISO 3166-2: | MN-039 | ||||
Цахим хуудас: | khentii.mn | ||||
Газрын зураг | |||||
Монгол Улс дахь Хэнтий аймгийн байршил |
Хэнтий (монгол бичгээр ᠬᠡᠨᠲᠡᠢ – хэнтэи) — Монгол Улсын аймаг.
Ерөнхий тоймЗасварлах
Хэнтий аймаг 1923 онд байгуулагдсан. Газар нутгийн хэмжээ - 80,311 км² (21 аймгаас 9-р том[2]). 2008 оны тооцоогоор хүн амын тоо - 73608 (21 аймгаас 14-р их[2]). Засаг захиргааны төв - Чингис хот. Аймгийн нутаг засаг захиргааны хувьд 18 сум, 5 тосгон 88 багтай. Хэнтийн нурууны нэрнээс аймгийн нэр өгөгджээ. Эзэн Чингис хааны төрж өссөн олон газар энэ аймгийн нутагт бий.
Газар орны тоймЗасварлах
Хэнтий аймаг Монгол орны дорно умар биед оршино. Хэрэглээний бүсчлэлээр зүүн бүст хамаарна. Хойд талаараа Оросын Холбооны Улстай (Өвөр Байгалийн хязгаар) хил залгана. Улс дотор Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр, Төв, Сэлэнгэ гэх 6 аймаг, улсын нийслэлийн Багануур дүүрэгтэй хаяална.
Аймгийн баруун талаар Хэнтийн нурууны зүүн хошуу сунайна. Нуруунд төрийн тахилгат Бурхан Халдун уул байдаг. Нурууны араас Онон гол, өврөөс аймгийн урд талаар хөндлөн урсдаг Хэрлэн гол эх авдаг.
Хүн амын тоймЗасварлах
Хэнтий аймгийн хүн амын тоо 2000 онд 70,946 байсан бол 2010 оны тооллогоор нийт хүн ам нь 65,811, суурин хүн ам нь 65,335 болж буурчээ.[3] Энэ тоогоор бол Монгол улсын 13-р олон хүн амтай аймаг гэж үзэгдэнэ. 2007 оны үед хүн амын нягтрал 0.89 (21 аймгаас 14-р шигүү[2]) байв. Хүн амын үнэмлэхүй олонх нь Монгол үндэстэн. 2000 оны тооллогын дүнгээр олонх Халх ястнаас (нийт хүн амын 86.5%) гадна Буриад ястан онцлохуйц олноор (6,223 буюу 8.8%) оршин суудаг гэжээ.[2] 2010 онд гадаад улсын харьяат иргэн 580 хүн тоологдсон нь хүн амын 0.8% болж байгаа юм.[3]
Засаг захиргааны хуваарьЗасварлах
Хэнтий аймгийн нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд дээд түвшинд 17 сум, дэд түвшинд 83 багт хуваагддаг.[4] Хүн ам олонтой 3 суурин газартай. Тухайлбал, Хэрлэн суманд харьяалагддаг аймгийн төв Чингис хот 17164, Бор-Өндөр сум буюу Бор-Өндөр тосгон 8080, Батноров суманд харьяалагдах Бэрх тосгон 2413 хүн амтай.[5]
Сумын нэр | Хүн ам (2008)[2] | Суурин хүн ам (2010)[6] |
Нутаг дэвсгэр (км²) | Хүн амын нягтрал (хүн/км²) | |
---|---|---|---|---|---|
Батноров* | 2,833 | 2,693 | 4,968 | 0.54 | |
Батширээт | 2,092 | 2,086 | 7,018 | 0.30 | |
Баян-Адрага | 2,429 | 2,205 | 3,021 | 0.73 | |
Баянхутаг | 1,949 | 1,656 | 6,029 | 0.27 | |
Баянмөнх | 1,532 | 1,347 | 2,540 | 0.53 | |
Баян-Овоо | 1,765 | 1,581 | 3,381 | 0.47 | |
Биндэр | 3,784 | 3,455 | 5,386 | 0.64 | |
Дадал | 2,667 | 2,612 | 4,727 | 0.55 | |
Дархан | 1,899 | 1,549 | 4,455 | 0.35 | |
Дэлгэрхаан | 2,353 | 2,040 | 3,986 | 0.51 | |
Галшар | 2,074 | 1,807 | 6,676 | 0.27 | |
Жаргалтхаан | 1,926 | 1,831 | 2,752 | 0.67 | |
Хэрлэн ** | 17,154 | 19,000 | 3,788 | 5.02 | |
Мөрөн | 1,934 | 1,326 | 2,196 | 0.60 | |
Норовлин | 2,341 | 2,254 | 5,334 | 0.42 | |
Өмнөдэлгэр | 5,148 | 5,156 | 10,877 | 0.47 | |
Цэнхэрмандал | 1,447 | 2,004 | 3,177 | 0.63 | |
Өлзийт | 1,105 | 1,105 | 1,457 | 0.75 |
Цахим холбоосЗасварлах
- khentii.mn - Хэнтий аймгийн засаг захиргааны газраас эрхлэн хөтөлдөг цахим сүлжээ
- khentii.com - Хан Хэнтий нутаг минь сүлжээ
Эх сурвалжЗасварлах
- ↑ Монгол улсын үндэсний статистикийн хороо: Монгол улсын хүн амын нягтрал аймаг нийслэлээр
- ↑ 2.0 2.1 2.2 2.3 2.4 Хэнтий аймгийн Статистикийн хэлтэс. 2008 оны тайлан [1]
- ↑ 3.0 3.1 Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын үр дүн
- ↑ Хэнтий статистик (2005-2010)
- ↑ 2010 оны хүн амын улсын тооллого (баг, хорооны түвшнээр)
- ↑ Монгол Улсын 2010 оны хүн амын тооллогын дүн: Монгол улсад оршин суугаа Монгол улсын харьяат иргэдийн тоо (сум, дүүргээр)