Буянт сум (Ховд)
Буянт (ᠪᠤᠶᠠᠨᠲᠤ) сум нь Алтайн уулархаг муж, Их нууруудын сав газарт Буянт голын үржил шимт хөндийд 367950 га нутаг эзлэн оршдог. Сумын төв нь Ховд хотоос 25 км зайд, зүүн талаараа Мянгад сум, урд талаараа Чандмань, Манхан сумууд, баруун талаараа Дуут сум , хойд талаараа Ховд сумтай хиллэдэг. Буянт сум нь засаг захиргаа нутаг дэвсгэрийн хувьд Норжинхайрхан, Нарийн гол, Цагаан бургас, Наранхайрхан, Цагаан эрэг гэх 5 багаас бүрддэг.
Буянт сум
ᠪᠤᠶ᠋ᠠᠨᠲᠤᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Ховд |
Байгуулагдсан | 1924 он |
Газар нутаг | |
• Нийт | 3,759 км2 (1,451 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▲ 3,814 |
Цагийн бүс | UTC+7 (UTC + 7) |
Вэб сайт | http://buyant.kho.gov.mn/ |
Түүх
засварлахАнх Богд хаант Монгол улсын үед Жамсран бээсийн хошуу, 1921 оноос Тариачин хошуу, 1922 оноос Наранхайрхан уулын хошуунд багтаж байснаа 1924 оноос одоогийн зохион байгуулалтанд орж Буянт сум гэж нэрлэгдсэн түүхтэй. Буянт сумын төвийг 1958 онд Ховд аймгийн төвд шилжүүлсэн ба 1979 оноос Тэжээлийн аж ахуй, эрдэм шинжилгээний станцын хамтаар төвлөрүүлхээр шийдвэрлэж одоогийн оршин багаа Норжинхайрхан гэдэг газар байршуулсан байдаг.
Хүн ам
засварлахурианхай, халх, өөлд, захчин, торгууд, дөрвөд, баяд, казах, Тува, чантуу зэрэг 10 гаруй угсаатны бүлэг, гурван мянга гаруй хүн ам найман зуугаад өрхөд амьдарч байгаагаас 600 гаад өрх нь хөдөө, 200 гаад нь сумын төвд амьдарч байна.
Аж ахуй
засварлахАрд иргэдийн хувьд ихэвчлэн мал аж ахуй, газар тариалан эрхлэн амьдардаг.
Мал аж ахуй
засварлах193 мянган га бэчээрийн талбайтай бөгөөд Таван зуу гаруй өрх 120 мянга гаруй толгой малтай юмаа.
Газар тариалан
засварлах300 гаруй өрх ,800 орчим га талбайд төмс, хүнсний ногоо, жимж, жимсний мод тариалж жилд дунджаар 12 мянга орчим тонн ургац хурааж өөрийн болон хөрш аймаг, сум, улаанбаатар хотын ард иргэдийн хэрэгцээнд нийлүүлж байна. Манай сумын брэнд бүтээгдэхүүн нь шар төмс, амтат гуа, тарвас юмаа. Мөн жилд 20н мянга орчим тонн хадлан бэлтгэж бусад аймаг, сумдын хэрэгцээнд нийлүүлдэг.
Алдартнууд
засварлах- И.Норовжав - Монгол Улсын Гавьяат Холбоочин, Холбооны Сайд Асан,Харилцаа Холбооны Зохицуулах Зөвлөлийн Гишүүн
- Лосолын Лааган - Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн дарга агсан
- Ж.Уртнасан - Улсын Их Хурлын дарга агсан
- Ж.Жамьян генерал
- Дасрангийн Мягмар - Үндэсний бөхийн улсын заан
- Баартуугийн Зангад - Ардын жүжигчин
- Самбуугийн Цэвээнсүрэн-Хүний Гавьяат эмч
- Лувсандагвын Цэд-Аюуш -хөдөлмөрийн баатар
Буянт гол үг Ч. Балдан