Тэс сум (Увс)

Тэс нь Увс аймгийн сум юм. Баяд ястан амьдардаг. Аймгийнхаа нутгийн зүүн хойд хэсэгт, хойгуураа ОХУ-тай хиллэж оршдог. Сумын төв нь Улаангомоос 158 км зайтай. Засаг захиргааны 10 баг, 3 эмнэлэг, 3 сургуультай. Шар үзүүрийн заставаар ОХУ руу нэвтрэх байнгын гарцтай.

Тэс сум
ᠲᠡᠰ ᠰᠤᠮᠤ
сум
Tes sum
tes sumu
тэс суму
Улс, орон Монгол Улс Монгол (МУ)
Дээд нутаг Mn coa uvs aimag 1999.svg Увс аймаг
Дотоод хуваарь 1-6, 8-11 дугаар
бүхий арван баг
Сумын төв Тооромт [1]
ᠲᠣᠣᠷᠮᠠᠲᠤ
Газар нутаг 3.1 мянган км² [2]
Хүн ам (2012) 5,126 хүн [2]
Шуудан-дугаар 850‌60
Хаяа залгаа
газар, нутаг
Өвөр, ↗ Тэсхэм
Давст, ← Увс нуур
Малчин, ↘ Зүүнговь
Газар дай-
дын урт
Улаангом (155 км)
Улаанбаатар (1349 км) [2]

ГазарзүйЗасварлах

Нутгийн хойд хэсгээрээ ой ширэнгэтэй бөгөөд чацаргана, хад, долоогоно, зэдгэнэ буюу улаалзгана, үхрийн нүд, нохойн хошуу зэрэг жимс ургадаг. Бусад хэсгээрээ тал хээр, элсэн манхан хосолсон гайхалтай байгальтай. Тэсийн гол, Нарийны гол, Жирээгийн гол, Үхэгийн гол, Орхигийн гол, Хошит эргийн гол гээд том жижиг олон голтой ба эдгээр нь нутгийн баруунаар орших Увс нуурт цутгана. Цаг уурын эрс тэс уур амьсгалтай.

Аж үйлдвэрЗасварлах

Гар урлал их хөгжсөн. Гэрийн бургасан мод, баяд, дөрвөд эмээл, түүний мөнгөн тоноглол, хазаар, бугуйл зэргийг ихээр хийж хавь ойрын аймаг сумдад нийлүүлдэг.

СургуульЗасварлах

1938 оны 9 сарын 1-нд 2 сумын 25 хүүхэд Логийн Сүрэн гэдэг захирал багштайгаар нэгэн гэрт хичээллэж эхэлсэн нь Тэс сумын анхны бага сургууль болжээ. Одоогийнхоор 4-р багийн нутаг буюу Үхэгийн зүүн хөвөө "Өмхийн гадар" хэмээх газар анх тулгын чулуугаа тавьсан түүхтэй.

Мал эмнэлэгЗасварлах

Зүүлт, тайлбарЗасварлах

  1. МУИС-МХСС. «Монгол хэлний хадмал толь». Улаанбаатар 2011.
  2. 2.0 2.1 2.2 Увс аймгийн Статистикийн хэлтэс. «2012 оны жилийн эмхтгэл».