Эрдэнэ сум (Говь-Алтай)
Эрдэнэ (ᠡᠷᠳᠡᠨᠢ) нь Говь-Алтай аймгийн сум юм.
Эрдэнэ сум
ᠡᠷᠳᠡᠨᠢᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Говь-Алтай |
Газар нутаг | |
• Нийт | 26,066 км2 (10,064 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▲ 2,337 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Газарзүй
засварлахГовь-Алтай аймгийн Эрдэнэ сум нь газар нутгийн хэмжээгээрээ Монгол улсын 330 сумаас 3 дугаарт ордог сум юм. Тус сум нь Алтайн нурууны төгсгөл, Их говийн баруун хойд хэсэгт (сумын төв нь аймгийн төвөөс 246 км, Улаанбаатар хотоос 946 км), баруун талаараа Цогт, хойд талаараа Бигэр, зүүн талаараа Чандмань, Урд талаараа Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум, БНХАУ-ын ӨМӨЗОрон, Ганьсу мужтай тус тус хиллэн оршино.
Тус сумын хамгийн нам дор цэг нь далайн түвшнээс дээш 861 м өргөгдсөн Алтайн цаадахь говь Гашуун гүний хоолой, хамгийн өндөр цэг нь 3765 м өндөртэй Эмээлцэгийн хяр юм. Өндөр уулсын болон говь-тал хээрийн бүсийг хамрах тус сумын нутагт Гичгэний нуруу, Говийн их дархан газрын "А" бүс нутаг, Зарман, Алтайн өвөр говь, Онь-Өтгөн, Гашуун гүний хоолой, Хатан суудлын тал, Зармагийн баянбүрд, Хараат (2995м), Зүрх хайрхан (3171м), Цагаан-Уул (2600м), Юмт (2054м), Чингис зэрэг өндөр уулс, Өлзийт, Алдар, Цахир салаа, Жавхлант, Гурван гол, Хүдэр, Шатангийн голууд, Цэцэг нуур, Сангийн далай, Цагаан нуур, Олгой, Цац нуур зэрэг оршино.
Хараат хайрхан нь говийн их дархан цаазат газар, сүрлэг Алтайн уулс хоёрын эмжээр болон оршдог бөгөөд Алтайн тэнгэр баганадсан оргилууд дундуур явж оройд нь гарахад ойр хавийн хэдэн зуун км газар нутгаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны газар нутаг хүртэл цэлгэр уудам говь зурайн харагдана.
Хүмүүс
засварлах- Улсын баатар - В.Шарав
- Хөдөлмөрийн баатар - Я.Намгаа
- Хөдөлмөрийн баатар - Н.Лувсандорж
- Төрийн соёрхолт - Д.Гунгааням
- Аж үйлдвэрийн гавъяат ажилтан - Ш.Чогсомжав
- Гавъяат эдийн засагч - П.Лувсандорж
- Гавъяат жүжигчин - З.Дашбалбар
- Гавъяат жүжигчин - Б.Туяа
- Монгол улсын заан - Б.Соронзонболд
- Монгол улсын хамгийн олон малтай хүнээр шалгарсан -З. Авирмэд
- Монгол улсын анхны сайн малчин- Мичин.