Хайрхан сум нь Архангай аймгийн сум юм. Архангай аймгийн Хайрхан сум нь 1924 онд байгуулагдсан юм. Тус сумын нутагт Хайрхан нэртэй сүрлэг сайхан хангай дүнхийн байх бөгөөд энэ уулын нэрээр сумаа нэрлэсэн байдаг. Хайрхан сум нь Хайрхан, Асгат, Жарантай, Могой, Өгөөмөр гэсэн 5 багаас бүрдэх бөгөөд Сумын төв нь Өгөөмөр багийн нутагт Хүнүй голын дэнж дээр байрладаг бөгөөд Уу-булан гэж нэрлэнэ. Энэ сумын нутагт орших Дуут нуур нь цэнгэг устай нуур юм. Мөн Гүн нуур, Могойн Цагаан нуур байдаг. Хайрхан сумын нутгаар Хануй, Хүнүй, Жарантай, Могой зэрэг голууд урсан өнгөрнө. Мөн Бух, Уу-Булан зэрэг рашаантай.

Хайрхан сум
ᠬᠠᠶᠢᠷᠬᠠᠨᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Архангай
Сумын төвУубулан
Газар нутаг
  Нийт2,544.3 км2 (982.4 миль2)
Хүн ам
 (2022)
  Нийт 3,673
  Нягтрал1.5/км2 (4/миль2)
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Хайрхан сум нь төрөн гарсан хүчит бөхчүүдээрээ алдартай бөгөөд Даян аварга Ц. Чимэд-Очир, Улсын арслан Д. Лувсанжамц, Ц. Содов Улсын харцага О. Мөх-Эрдэнэ нарын зэрэг улсын цолтой 13 бөх төрөн гарсан байдаг. Мөн МУ-ын ардын эмч Э. Лувсандагва, Монгол Улсад сагсан бөмбөгийн спортыг түгээн дэлгэрүүлэгч Д. Содномзундуй, УИХ гишүүн, ЗГ-ын гишүүн асан, АН-ын дарга С.Эрдэнэ, МУ-ын үлэмж дархан мэргэн С. Ямааранз , Улсын аварга малчин , Бүгд найрамдах Монгол ард улсын Ардын их хуралын депутат Төмөөн овогтой Зундуй зэрэг олон алдартнууд энэ нутгаас төрөн гарсан.

Хайрхан сумаас төрсөн алдартнууд засварлах

  • Хэл шинжлэлийн ухааны доктор-Довчингийн Отгонсүрэн
  • Монгол улсын Ардын Эмч - Эрээдэрийн Лувсандагва
  • Гавъяат эмч - Түмэннасан
  • Гавъяат жүжигчин - Б. Тунгалаг
  • Монгол улсын даян аварга - Цэдэндоржийн Чимэд-Очир
  • Монгол улсын арслан - Довчингийн Лувсанжамц
  • Монгол улсын арслан - Цэнджавын Содов
  • Монгол улсын заан - Бямбын Балдир
  • Монгол улсын начин - М.Даш
  • Монгол улсын начин - Г.Халзан
  • Монгол улсын начин - Ж.Хөхөө
  • Монгол улсын начин - Н.Дэндэв
  • Монгол улсын начин - Д.Тавинтай
  • Монгол улсын начин - Л.Түдэв
  • Монгол улсын харцага - О.Мөнх-Эрдэнэ
  • МУ-ын үлэмж дархан мэргэн - С.Ямааранз
  • БНМАУын Ардын их хуралын депутат - Төмөөн Зундуй

Баримтын холбоос засварлах