Хяргас сум
Хяргас нь Увс аймгийн сум юм. Хяргас сум Улаанбаатараас 1300 км, аймгийн төвөөсөө 160 км зайд оршдог. Засаг даргаар Х. Дашзэвэг ажилладаг.
Хяргас сум ᠬᠢᠷᠭᠠᠰᠤ ᠰᠤᠮᠤ |
|
---|---|
сум | |
Khyargas sum kirɣasu sumu хиргасу суму |
|
Улс, орон | ![]() |
Дээд нутаг | ![]() |
Дотоод хуваарь | Дөрвөн баг: 1. Хангай 2. Бугат 3. Хайрхан 4. Дэлгэр |
Сумын төв | Бугат [1] ᠪᠤᠭᠤᠲᠤ |
Газар нутаг | 3.4 мянган км² [2] |
Хүн ам (2012) | 2,397 хүн [2] |
Шуудан-дугаар | 85080 |
Хаяа залгаа газар, нутаг |
↑ Зүүнговь ← Малчин → Баруунтуруун ↘ Цагаанхайрхан ↓ Завхан |
Газар дай- дын урт |
← Улаангом (163 км) → Улаанбаатар (1229 км) [2] |
Тус сумын нутагт Монгол улсад гүнээрээ гуравт ордог Хяргас нуур байдаг. Хэцүү хар хад, Хар Тэрэмсийн амралт зэрэг үзэсгэлэнт газруудтай. Сумын ахлах сургууль нь алдарт туульч М.Парчингийн нэрэмжит болно.
Түүх Засварлах
Энэ газар эртнээс олон овог аймаг их бага хугацаагаар нутаглаж ирсэн. Хяргас гэсэн үг Киргиз гэдгийн Монгол хувилбар гэж ойлгож болно. Гэхдээ Хяргас гэсэн үг нь Хиргүй ус гэсэн үгнээс үүдэлтэй гэж үзэх хүмүүс мөн байдаг. Баруун Монголын Ойрад угсааны Баядууд аж төрдөг. Тэдгээр нь Манж Чин улс Ойрадын Зүүнгарын хаант улсыг мөхөөх үед одоогийн Шинжааны Тэнгэр уулсын орчмоос Алтайгаар дамжин орж ирсэн. Манжийн хаан Увс-Хяргас нуурын хооронд нутаг зааж, Арван Баядын хошуу болгон суулгахдаа Дөрвөд Далай ханы харьяанд оруулжээ.
Тус сум нь Ардын хувьсгалын дараа 1922 онд албан ёсоор байгуулагдсан.
Хүмүүс Засварлах
Тус сумаас төрөн гарсан алдартнууд:
- Зохиолч Дамбын Цэмбэл
- Жамбын Батмөнх - БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын Зөвлөлийн ерөнхий сайд
- Хорлоогийн Баянмөнх - Үндэсний бөхийн дархан аварга дэлхийн 100 жилийн бөхийн од 20-р зууны манлай бөх
- Баянмөнхийн Гантогтох - Үндэсний бөхийн улсын гарьд
- Очирын Одгэрэл - Үндэсний бөхийн улсын заан
- Цогт-Очирын Баянмөнх - Үндэсний бөхийн улсын начин
- Жачингийн Цэрэндэлэг - цаг уурч, Монголоос анх удаа Антарктидад хөл тавьсан хүн
- Сүхбаатарын Батсуурь - Монгол Улсын начин
- Төрийн сайд, МУГЭдийн засагч Түмэнбаярын Рагчаа
- НААҮ-ны яамны сайд О.Нямаа
- Монгол улсын гавьяат багш Ц.Өнөрбаян
- Монгол улсын гавьяат багш Л.Өвгөн
- Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн зураач Т.Гоош
- Баруун Монголын алдарт бийч Т.Баян
- Баруун Монголын алдарт туульч М.Парчин
- Монгол улсын гавьяат хуульч С.Удвал
- Тагнуулын ерөнхий газрын дэд хурандаа Г.Чулуунбаатар
Лавлах бичиг Засварлах
- ↑ МУИС-МХСС. «Монгол хэлний хадмал толь». Улаанбаатар 2011.
- ↑ 2.0 2.1 2.2 Увс аймгийн Статистикийн хэлтэс. «2012 оны жилийн эмхтгэл».