2014 оны жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн

2014 оны жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2014 оны 8-р сарын 25-31-нд ОХУ-ын Челябинск хотын Трактор мөсөн ордонд зохиогдсон. Оролцогч орон тус бүр жингийн эрэгтэй 7, эмэгтэй 7, нийт 14 ангилалд бүгд 18 тамирчин оролцуулах эрхтэй, гэхдээ нэг жинд хоёроос олонгүй тамирчин оролцуулах ёстой байв. Тус тэмцээнд 118 улсын 712 тамирчин оролцжээ.

Зохион байгуулах газрыг сонгосон нь

засварлах

Уг тэмцээнийг зохион байгуулах эрхийн төлөө анх Азербайжан, Оросын Холбооны Улс, Өмнөд Солонгос, Арабын Нэгдсэн Эмират Улс болон Америкийн Нэгдсэн Улс Олон Улсын Жүдогийн Холбоонд ханджээ. 2012 оны 10-р сарын 2-нд ОХУ-д эрх олгосон. Тус улс өмнө нь, хуучнаар ЗХУ-ын үед зөвхөн эрэгтэйчүүд оролцсон 1983 оны жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Москва хотод, 2011 оны жүдогийн үнэмлэхүй ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Тюмень хотноо хүлээн авч байсан түүхтэй.[1] Энэ удаад 2012 оны жүдогийн Европын аварга шалгаруулах тэмцээнийг Челябинск хотдоо амжилттай зохион байгуулсан нь эрх авахад сайнаар нөлөөлжээ.[1]

 
2014 оны жүдогийн ДАШТ-ий дурсгалын алтан зоос
 
2014 оны ДАШТ-ий дурсгалын мөнгөн зоос

Ингээд 2012 оны 12 сарын 17-нд Москва хотын Ритц-Карлтон зочид буудалд, ОУЖХ-ны ерөнхийлөгч Мариус Вицер, Челябинск мужийн захирагч Михаил Юревич болон Оросын Жүдогийн Холбооны дэд ерөнхийлөгч бөгөөд Европын Жүдогийн Холбооны тэргүүн Сергей Соловейчик нар тус ДАШТ-ийг зохион явуулах гэрээнд гарын үсэг зурсан.[2][3]

 
Трактор мөсөн ордон

Тус дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдсан Трактор мөсөн ордон 7,500 суудалтай.[4]

Бэлгэдэл

засварлах

Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлгэдэл нь Жорик (Георгий гэдэг нэрийн өхөөрдсөн дуудлага) хэмээх бамбар байв. Жорикийг 2012 оны жүдогийн Европын аварга шалгаруулах тэмцээний өмнө нууц санал хураалтаар шалгаруулсан аж.[5]

Тус ДАШТ-ий лого нь суурийг нь улаан туузаар ороосон хөх-цагаан тэгш өнцөгт хэлбэртэй бөгөөд өнгө нь Оросын төрийн далбааны өнгөтэй ижил юм. Мөн silhouette]] of taken from a photo on the cover of the book Владимир Путинтай цуг жүдо сурцгаая номын хавтсан дээрх Владимир Путины гэрэл зургийн силуэт дүрслэгдсэн байна.[6]

Шагналын сан

засварлах

Тус тэмцээний шагналын сан $300,000 байв. Хувийн ангиллын ялагчид тус бүр $6,000 (Жүдочид өөрт нь $4,800, дасгалжуулагчид нь $1,200), дэд аваргууд $4,000 (жүдочид $3,200, дасгалжуулагчид $800), хүрэл медальтнууд $2,000 (тус бүр $1,600, $400) хүртжээ. Мөн эрэгтэй, эмэгтэй шилдэг жүдочид $2,000-р шагнуулсан.

Багийн тэмцээний ялагчид $25,000 (жүдочид $20,000, дасгалжуулагч нар $5,000), дэд аваргууд $15,000 (тус бүр $12,000, $3,000), хүрэл медальтнууд $5,000 (тус бүр $4,000, $1,000) хүртсэн байна.[7]

 
Жүдогийн сонгодог золголт

ОУЖХ сонгодог жүдогийн уламжлалыг сэргээн, самбо зэрэг бөхийн бусад төрлөөс ялгарах онцлогоо тодруулахын тулд дүрмийн өөрчлөлтийг үргэлжлүүлэн хийж байгаа бөгөөд 2014 оны 1-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн шинэ дүрэм тус тэмцээнд мөрдөгджээ. 2010 оны дүрмээр босоо байрлалд гараараа бүснээс доогуур барьц авахыг хязгаарласан байсан бол шинэ дүрмээр бүрмөсөн хориглож, зөрчвөл тэмцээнээс хасах хүртэл шийтгэл оноох болсон. Мөн барилдааныг удаашруулахыг хязгаарлаж, оноогоо хамгаалж идэвхгүй барилдахыг хориглов. Түүнчлэн цэвэр ялалт (иппон)-ын нөхцөлийг чангатгаж, илүү хүчтэй, хурдан, нисэлттэйгээр ууцаар нь унгасан тохиолдолд өгөх болжээ. Мөн барилдааны өмнө өрсөлдөгчид гар барьж мэндчилэхийг хориглож, зөвхөн мэхийж мэндчилэх ёстой болсон. Нэмэлт цагийг хугацаагүй болгож, шүүгчдийн санал (хантэй)-ээр ялалтыг шийдвэрлэх явдлыг халсан.[8]

Медалиуд

засварлах

Медалийн хүснэгт

засварлах
Байр Улс Алт Мөнгө Хүрэл Нийт
1   Япон 5 2 4 11
2   Франц 3 1 4 8
4   Бразил 1 1 2 4
  Куба 1 1 2 4
5   Монгол 1 1 0 2
6   Гүрж 1 0 3 4
7   Колумби 1 0 0 1
  Чех 1 0 0 1
  Грек 1 0 0 1
Олон Улсын Жүдогийн ХолбооA 1 0 0 1
11   Орос 0 3 6 9
12   Аргентин 0 1 0 1
  Канад 0 1 0 1
  Унгар 0 1 0 1
  Израил 0 1 0 1
  Умард Солонгос 0 1 0 1
  Португал 0 1 0 1
  Румын 0 1 0 1
19   Герман 0 0 3 3
20   Словени 0 0 2 2
  Арабын Нэгдсэн Эмират Улс 0 0 2 2
21   Нидерланд 0 0 1 1
  Польш 0 0 1 1
  Украин 0 0 1 1
  Америкийн Нэгдсэн Улс 0 0 1 1
Нийт 16 16 32 64

Эрэгтэй медальтнууд

засварлах
Жин Алт Мөнгө Хүрэл
Хэт хөнгөн жин (60 кг)
дэлгэрэнгүй
Ганбатын Болдбаатар
  Монгол
Беслан Мудранов
  Орос
Амиран Папинашвили
  Гүрж
Такато Наохиса
  Япон
Хагас хөнгөн жин (66 кг)
дэлгэрэнгүй
Эбинүма Масаши
  Япон
Михаил Пулаев
  Орос
Георгий Зантарайя
  Украин
Камал Хан-Магомедов
  Орос
Хөнгөн жин (73 кг)
дэлгэрэнгүй
Накая Рики
  Япон
Хон Күк-хён
  Умард Солонгос
Виктор Сквортов
  Арабын Нэгдсэн Эмират Улс
Муса Могушков
  Орос
Хагас дунд жин (81 кг)
дэлгэрэнгүй
Автандил Чрикишвили
  Гүрж
Антуан Валуа-Фортье
  Канад
Лоик Пьетри
  Франц
Иван Нифонтов
  Орос
Дунд жин (90 кг)
дэлгэрэнгүй
Илиас Илиадис
  Грек
Тот Криштиан
  Унгар
Варлам Липартелиани
  Гүрж
Кирилл Вопросов
  Орос
Хагас хүнд жин (100 кг)
дэлгэрэнгүй
Лукаш Крпалек
  Чех
Хосе Арментерос
  Куба
Иван Ремаренко
  Арабын Нэгдсэн Эмират Улс
Карл-Рихард Фрай
  Герман
Хүнд жин (+100 кг)
дэлгэрэнгүй
Тедди Ринер
  Франц
Шичинохэ Рюү
  Япон
Ренат Саидов
  Орос
Рафаэль Сильва
  Бразил
Баг
дэлгэрэнгүй
  Япон   Орос   Герман
  Гүрж

Эмэгтэй медальтнууд

засварлах
Жин Алт Мөнгө Хүрэл
Хэт хөнгөн жин (48 кг)
дэлгэрэнгүй
Кондо Ами
  Япон
Паула Парето
  Аргентин
Амандин Бушар
  Франц
Мариа Селиа Лаборде
  Куба
Хагас хөнгөн жин (52 кг)
дэлгэрэнгүй
Майлинда Келменди
Олон Улсын Жүдогийн Холбоо (IJF)A
Андрееа Читу
  Румын
Эрика Миранда
  Бразил
Наталья Кузютина
  Орос
Хөнгөн жин (57 kg)
дэлгэрэнгүй
Үдака Наэ
  Япон
Тельма Монтейро
  Португал
Санне Верхаген
  Нидерланд
Отомн Павиа
  Франц
Хагас дунд жин (63 кг)
дэлгэрэнгүй
Кларисс Агбегнену
  Франц
Ярден Жерби
  Израил
Таширо Микү
  Япон
Тина Трстеняк
  Словени
Дунд жин (70 кг)
дэлгэрэнгүй
Юри Алвеар
  Колумби
Нүн-Ира Карэн
  Япон
Оникс Кортес
  Куба
Катарзина Клис
  Польш
Хагас хүнд жин (78 кг)
дэлгэрэнгүй
Майра Агуйар
  Бразил
Одри Чюмео
  Франц
Кайла Харрисон
  Америкийн Нэгдсэн Улс
Анамари Веленшек
  Словени
Хүнд жин (+78 кг)
дэлгэрэнгүй
Идалис Ортис
  Куба
Мариа Сюлен Алтеман
  Бразил
Тачимото Мэгүми
  Япон
Эмили Андеол
  Франц
Баг
дэлгэрэнгүй
  Франц   Монгол   Герман
  Япон

Оролцсон орнууд

засварлах

A.^ 2013 оноос ялгаатай нь, Кельменди Косовогийн далбаан дор бус, Олон Улсын Жүдогийн Холбооны далбаан дор оролцжээ.
  1. 1.0 1.1 "Челябинску доверили провести чемпионат мира по дзюдо". Урал-пресс-информ. Эх хувилбараас архивласан: 2014-05-19. Татаж авсан: 2015-12-11.
  2. "В Челябинске пройдет чемпионат мира по дзюдо 2014 года". stadium.ru.
  3. "International Judo Federation". intjudo.eu. Эх хувилбараас архивласан: 2014-05-19. Татаж авсан: 2015-12-11.
  4. "Чемпионат-2014". worldjudo2014.ru. Эх хувилбараас архивласан: 2014-05-17. Татаж авсан: 2015-12-11.
  5. "Челябинск "брендируют" к чемпионату мира по дзюдо". «Доступ» мэдээллийн агентлаг.
  6. "Чемпионат мира по дзюдо-2014 пройдет под знаком Путина". vipadvert.ru. Эх хувилбараас архивласан: 2014-12-06. Татаж авсан: 2015-12-11.
  7. "Новости". worldjudo2014.ru. Эх хувилбараас архивласан: 2015-11-21. Татаж авсан: 2015-12-11.
  8. "Обьявления: Изменения в правилах соревнований и требованиям к форме - Российское дзюдо :: Федерация дзюдо России". judo.ru. Эх хувилбараас архивласан: 2014-05-19. Татаж авсан: 2015-12-11.

Цахим холбоос

засварлах
  Commons: 2014 оны жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн – Викимедиа зураг, бичлэг, дууны сан