Тедди Ринер
Тедди Пьер-Мари Ринер (франц:-Teddy Pierre-Marie Riner, 1989 оны 4 сарын 7-нд Гваделупын Пойнт-а-Питрт төрсөн) нь Францын жүдочин.[1] Жүдо бөхийн +100 кг жинд хамгийн залуудаа дэлхийн аварга цол хүртсэн, мөн хамгийн олон удаа буюу 11 удаагийн Дэлхийн аварга, 3 удаагийн Олимпын (2012, 2016, 2020) аварга, 5 даа Европын аварга болсон эрэгтэй алдарт жүдо бөх юм.
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Тэрээр гэр бүлийнхэн нь аяллаар явж байх үед Гваделуп арал дээр төрсөн бөгөөд Парист өсчээ.[2]
Ринер 2.04 метр өндөртэй бөгөөд 125 кг жинтэй ажээ.[2][3] Түүнийг "Тедди баавгай" (Teddy Bear) гэж хочилдог.[4]
"Тедди баавгай" 2010 оноос хойш 9 жилийн турш дэвжээн дээр ялагдал хүлээлгүй нийт 157 ялалт байгуулжээ.
2022 оны 5-р сард францын шигшээ багийн хамт Монголд бэлтгэл хийхээр ирсэн.
Гэр бүл
засварлахТедди Ринер Лютна Плокус-тай хамтран амьдардаг бөгөөд 2014 оны 4 дүгээр сарын 1-нд тэд нар Эден хүүтэй болсон. 2018 оны 10 дугаар сард мөн охин Исис төржээ.
Эшлэл
засварлах- ↑ "Teddy Riner Biography". Sports Reference. Татаж авсан: 18 July 2012.
- ↑ 2.0 2.1 Creighton, Jessica (11 February 2012). "London 2012: Is Teddy Riner a judo legend at just 22?". BBC Sport. Татаж авсан: 18 July 2012.
- ↑ "50 worldwide contenders for 2012: Teddy Riner". BBC Sport. 7 October 2011. Татаж авсан: 18 July 2012.
- ↑ "Guide to judo at the Olympics". RTE Sports. 28 June 2012. Татаж авсан: 18 July 2012.