Замби
Бүгд Найрамдах Замби Улс (англ. Republic of Zambia) нь Өмнөд Африкт орших далайд гарцгүй улс юм. Хойд талаараа Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, зүүн хойд талаараа Танзани, зүүн талаараа Малави, өмнө талаараа Мозамбик, Зимбабве, Ботсвана, Намиби, баруун талаараа Ангол улсуудтай хиллэнэ. Нийслэл нь тус улсын зүүн өмнөд хэсэгт байх Лусака хот. Хүн амын ихэнх нь нийслэл Лусака болон нутгийн баруун хойд хэсэгт орших Коппербелт хотын орчимд төвлөрнө.
Бүгд Найрамдах Замби Улс Republic of Zambia
| |
---|---|
Уриа: Нэг Замби, Нэг Үндэстэн (One Zambia, One Nation) | |
Төрийн дуулал: Босцгооё, бахархал, эрх чөлөө, Замбигаа дуулцгаая (Stand and Sing of Zambia, Proud and Free) | |
Нийслэл | Лусака |
Албан ёсны хэл | Англи |
Зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл | Нянжа, Бемба, Лунда, Тонга, Нкоя, Лози, Лувале, Каонде зэрэг 65 хэл |
Угсаатны бүлгүүд | Банту хэлтэн 70 гаруй угсаатан |
Төр засаг | Бүгд найрамдах |
Эдгар Лунгу | |
Инонге Вина | |
Хууль тогтоох байгууллага | Үндэсний чуулган |
Тусгаар тогтнол | |
• Их Британиас тусгаар тогтносон | 1964 оны 10 сарын 24 |
Газар нутаг | |
• Нийт | 752,618 км2 (39) |
• Усны эзлэх талбай (%) | 1 |
Хүн ам | |
• 2009 тооцоо | 12,935,000[1] (71) |
• Тооллого | 9,885,591[2] |
• Нягтаршил | 17.2/км2 |
ДНБ (ХАЧТ) | 2009 тооцоо |
• Нийт | $18.454 тэрбум[3] |
• Нэг хүнд ноогдох | $1,541[3] |
ДНБ (нэрлэсэн) | 2009 тооцоо |
• Нийт | $13.000 billion[3] |
• Нэг хүнд ноогдох | $1,086[3] |
ОТББИ (2002) | 42.1 дундаж |
ХХИ (2010) | 0.395 бага · 150 |
Мөнгөний нэгж | Замби квача (ZMK) |
Цагийн бүс | +2 |
Жолооны тал | зүүн |
Утасны томьёо | 260 |
Домэйн нэр | .zm |

Замбийн нутагт хэдэн мянган жилийн өмнөөс ан агнуур, түүврийн аж ахуй эрхэлдэг хүмүүс болон нүүдэлчин аймгууд оршин сууж иржээ. Европын аялагчид 18-р зууны эхээр Замбид нэвтрэн, 19-р зууны сүүл гэхэд Хойд Родези гэдэг нэрээр Их Британийн колоничлолд орсон байна. 1964 оны 10 сарын 24-нд тусгаар тогтнолоо олж авахдаа Замбези голын нэрнээс санаа авч Замби хэмээн улсаа нэрлэжээ. Шинэ тулгар бий болсон Замби улс Кеннет Каунда ерөнхийлөгчтэй, нэг намаар удирдуулсан улс болов. Каунда Замбийн улс төрийг олон намын сонгууль явагдсан 1991 он хүртэл удирдан явуулсан юм.
Замбийн эдийн засаг зэс олборлолтоос ихээхэн хамааралтай байж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд тус улсын засгийн газар эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгүүлж буй. 1970-аад онд Замбид ядуурал газар авч, 2000 он гэхэд тус улсын гадаад өр $6 тэрбумд хүрээд байв. Өдгөө нэг хүнд ногдох дундаж орлого нь $800 бөгөөд хүн амын 51% нь өдөрт 1 америк доллараас бага орлогоор амь зууж байна.
ЭшлэлЗасварлах
- ↑ Department of Economic and Social Affairs
Population Division (2009). "World Population Prospects, Table A.1" (PDF). 2008 revision. United Nations. Retrieved 2009-03-12.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(help); line feed character in|author=
at position 42 (help) - ↑ Central Statistical Office, Government of Zambia. "Population size, growth and composition" (PDF). Retrieved 2007-11-09.
- ↑ 3.0 3.1 3.2 3.3 "Zambia". International Monetary Fund. Retrieved 2010-04-21.