Бүгд Найрамдах Мозамбик Улс (порт. República de Moçambique) гэж Африк тивийн зүүн урд эрэг дахь Португалийн колони байсан 1975 онд тусгаар тогтносон улс юм. Дорно талаараа Энэтхэгийн далайгаар 3000 км хүрээлэгддэг байна. Мозанбик улсыг нар зөв тойруулан Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Эсватини, Зимбабве, Замби, Малави, Танзани гэх зургаан улс хил залгадаг байна.

Бүгд Найрамдах Мозамбик Улс
República de Moçambique
Flag of
Төрийн далбаа
Төрийн сүлд of
Төрийн сүлд
Төрийн дуулал: порт. "Pátria Amada"
«Хайрт эх орон»
Location Mozambique AU Africa.svg
Нийслэл
Мапуту
Албан ёсны хэлПортугал
Зөвшөөрөгдсөн орон нутгийн хэлСвахили, Макуа, Сена
Төр засагЕрөнхийлөгчийн бүгд найрамдах засаг
• Ерөнхийлөгч
Арманду Гебуза
• Ерөнхий сайд
Айреш Бонифасиу Али
Тусгаар тогтнол
1975 оны 6 сарын 25
Газар нутаг
• Нийт
801,590 км2 (35)
• Усны эзлэх талбай (%)
2.2
Хүн ам
• 2009 тооцоо
22,894,000[1]
• Тооллого
21,397,000
• Нягтаршил
28.7/км2
ДНБ (ХАЧТ)2011 тооцоо
• Нийт
$23.728 тэрбум[2]
• Нэг хүнд ноогдох
$1,078[2]
ДНБ (нэрлэсэн)2010 тооцоо
• Нийт
$9.893 тэрбум[2]
• Нэг хүнд ноогдох
$458[2]
ОТББИ (1997)39.6
дундаж
ХХИ (2010) 0.280
Error: Invalid HDI value · 184
Мөнгөний нэгжМетикал (MZN)
Цагийн бүс+2
Жолооны талзүүн
Утасны томьёо+258
Домэйн нэр.mz

"Мозамбик" гэдэг үг нь тус улсын өнөөгийн нутаг дэвсгэрийн зүүн хойд эргийн ойролцоох арал дээр захирч байсан нутгийн султан Муса бин Бик-ийн нэрнээс гаралтай юм. 1498 онд Португалчууд арал дээр анх бууж, арлыг султаны нэрээр нэрлэж, дараа нь энэ нэр улс даяар тархжээ.

ТүүхЗасварлах

Эхэндээ Мозамбикийн нутаг дэвсгэрт ан агнуураар амь залгуулдаг байсан Бушмен, Хоттентот овгууд амьдардаг байв. 5-9-р зуунд банту овог аймгууд гарч ирэв. 8 -р зуунаас эхлэн Арабууд Зүүн Африкт нэвтэрч, Энэтхэгийн далайн эрэг дээр олон худалдааны цэгүүдийг бий болгож эхлэв. Арабууд алт, зааны яс, амьтны арьс зөөж байв. 15-р зууны дунд үе гэхэд феодалын эрт үеийн Мономотапа улс одоогийн Мозамбикийн дунд хэсэгт үүсчээ.

1498 онд Мозамбикийн нутаг дэвсгэрт Васко да Гама-гийн удирдлаган дор Энэтхэг рүү явж буй Португалийн усан экспедиц иржээ. 16 -р зууны эхэн үед Португалчууд Зүүн Африкийн эргийг судалж эхлэв. 1505 онд тэд Софалд цайз, 1508 онд Мозамбик арал дээр мөн цайз барьжээ.

1607 онд орон нутгийн удирдагчдын салан тусгаарлах хандлага гарч ирсэн Мономотапагийн захирагч зэвсэг, бослогчидтай тэмцэхэд дэмжлэг үзүүлэхийн тулд алт, мөнгөний уурхайг Португалчуудад өгөх тухай гэрээ байгуулж байжээ.

16-17-р зуунд Мозамбикт Португалчуудын байгуулсан бэхлэлтүүд нь Энэтхэгтэй худалдаа наймаа хөгжүүлэхэд тустай байжээ.

1752 онд Зүүн Африк дахь Португалийн эзэмшлийг Мозамбикийн колони гэж албан ёсоор нэрлэн зарласан байна.

Carnation Revolution гэж нэрлэгддэг Португалид цэргийн эргэлт хийсний дараа Мозамбик тусгаар тогтнолоо олж авав. Энэ үйл явдал 1975 оны 6 дугаар сарын 25 -нд болсон юм.

2017 онд Исламын терроризм Кабо Дельгадо мужид хүчээ авч, олон тооны зэвсэгт мөргөлдөөнд хүргэсэн юм. Олон улсын хамтын нийгэмлэг эдийн засгийн тусламж өөрийн олот зэргийг үл харгалзан Мозамбик дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг хэвээр байна.

Улс төрЗасварлах

Үндсэн хуульд зааснаар Мозамбикийн төрийн тогтолцоо нь Бүгд найрамдах улс юм. Төрийн тэргүүн нь 5 жилийн хугацаатай сонгогддог Ерөнхийлөгч юм (хоёр дахь удаагаа дараалан сонгогдох боломжтой).

Парламент бол Бүгд найрамдах улсын нэг танхимтай парламент бөгөөд 250 депутатыг 5 жилийн хугацаатай сонгодог ажээ.

Хамгийн том намууд (2014 оны 10 -р сарын сонгуулийг үндэслэн):

ФРЕЛИМО - 144 гишүүн

РЕНАМО - 89 гишүүн

Газар зүйЗасварлах

 
Байр зүйн газрын зураг

309,475 км² талбайт Мадагаскар дэлхийн 35-р том (Пакистанаас ялимгүй том) орон юм. Зүүн талаараа Энэтхэгийн далайгаар хүрээлэгддэг. Эргийн урт - 3000 орчим километр. Газраар Малавитай 1 569 км, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улстай 491 км, Эсватинитай 105 км, Танзанитай 756 км, Замбитай 419 км, Зимбабветай 1 232 км зурвасаар хиллэдэг.[3] Орны тэхий голоор Африкийн дөрөвдүгээр урт мөрөн Замбези урсан Мозамбикийн хоолойд (Энэтхэгийн далай) цутгана.

Эх үүсвэрЗасварлах

  1. Department of Economic and Social Affairs Population Division (2009). "World Population Prospects, Table A.1" (PDF). Retrieved on 2009-03-12.
  2. 2.0 2.1 2.2 2.3 Mozambique. International Monetary Fund. 2011-05-06-д хандсан.
  3. http://kruzo.com.ua/voksvet/mozambik.htm