Грек
Грек (гре. Ελλάδα, Эллада), албан ёсоор Бүгд Найрамдах Грек Улс (гре. Ελληνική Δημοκρατία) нь Балканы хойгийн өмнөд хэсэгт орших зүүн өмнөд Европын орон юм. Хойд талдаа Албани, Умард Македон, Болгар, зүүн талдаа Турк орнуудтай хиллэдэг. Зүүн болон өмнөд талд нь Эгейн тэнгис, баруун талд нь Ионий тэнгис оршино. Зүүн Газар дундын тэнгисийн сав газрын хоёр талын хоёуланд нь маш олон арал байдаг.
Бүгд Найрамдах Грек Улс
ᠪᠦᠬᠦᠳᠡ ᠨᠠᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ ᠭᠷᠧᠻ ᠤᠯᠤᠰ Ελληνική Δημοκρατία
| |
---|---|
Уриа: гре. "Ελευθερία ή Θάνατος" «Эрх чөлөө эс бөгөөс үхэл» | |
Төрийн дуулал: гре. "Ὕμνος εἰς τὴν Ἐλευθερίαν" «Эрх чөлөөний дуулал» | |
Нийслэл | Афин |
Албан ёсны хэл | Грек хэл |
Угсаатны бүлгүүд (2011) | 94% - Грек 4% - Албан 2% - бусад[1][2][3][4][5] |
Ард түмний нэршил | Грекийнхэн |
Төр засаг | Парламентийн бүгд найрамдах засаг |
• Ерөнхийлөгч | Каролос Папульяс |
• Ерөнхий сайд | Алексис Ципрас |
Хууль тогтоох байгууллага | гре. "Βουλή των Ελλήνων" («Эллиний зөвлөлгөөн») |
Тусгаарласан нь Осман-аас | |
• Зар. тунхагласан | 1822 оны 3 сарын 21 |
• Хүл. зөвшөөрөгдөв | 1830 оны 2 сарын 3 |
• Шинэ үндсэн хууль | 1975 оны 6 сарын 11 |
Газар нутаг | |
• Нийт | 131,990 км2 (96) |
• Усны эзлэх талбай (%) | 0.8669 % |
Хүн ам | |
• 2010 тооцоо | 11,305,118[6] (74) |
• Тооллого | 10,787,690[7] |
• Нягтаршил | 85.3/км2 |
ДНБ (ХАЧТ) | 2011 тооцоо |
• Нийт | $294.339 тэрбум[8] |
• Нэг хүнд ноогдох | $26,293[8] |
ДНБ (нэрлэсэн) | 2011 тооцоо |
• Нийт | $303.065 тэрбум[8] |
• Нэг хүнд ноогдох | $27,073[8] |
ОТББИ (2005) | 33[9] Error: Invalid Gini value |
ХХИ (2011) | ▲ 0.861 Error: Invalid HDI value · 29 |
Мөнгөний нэгж | Евро (€) (EUR) |
Цагийн бүс | UTC+2 (ДЕЦ) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC+3 (ДЕЗЦ) |
Утасны томьёо | +30 |
Домэйн нэр | .gr1 |
1Европын холбооны гишүүн тул .eu-г бас хэрэглэнэ |
Грек нь Европ, Ази, Африк гурвыг холбосон газар оршдог. Мөн Эртний Грек, Ром, Визант гүрнүүд, Османы эзэнт гүрний 4 зууны турших захиргааны өвийг залгамжлагч юм. Грект ардчилал, барууны философи, Олимпийн тоглолт, барууны утга зохиол, историограф, улс төрийн шинжлэх ухаан, шинжлэх ухааны болон математикийн гол зарчмууд, барууны жүжгийн урлаг (эмгэнэлт болон хошин) зэрэг анх үүсч хөгжжээ.
Грек нь хөгжингүй орон бөгөөд 1981 оноос Европын Холбооны, 2001 оноос ЕХ-ны Эдийн засаг, Санхүүгийн Холбооны, 1952 оноос НАТО-гийн, 1961 оноос Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD), 1995 оноос Баруун Европын Холбооны (WEU), 2005 оноос Европын Сансрын Агентлагийн гишүүн болжээ.
Нийслэл нь Афин бөгөөд бусад томовтор хотуудад Салоники, Патрас, Ираклио, Волос, Янина, Лариса, Валака зэрэг орно.
Үнэн алдартны шашныг "зонхилох шашин" хэмээн үндсэн хуульдаа заасан байдаг.
ЗүүлтЗасварлах
- ↑ These statistics refer to nationality (υπηκοότητα) and not ethnicity (εθνικότητα), as Greece does not collect statistics on ethnicity and self-determination.
- ↑ "Demographics of Greece". European Union National Languages. Retrieved 19 December 2010.
- ↑ "Greece". The World Factbook. Central Intelligence Agency. Retrieved 16 April 2011.
- ↑ "Πίνακας 7: Αλλοδαποί κατά υπηκοότητα, φύλο και επίπεδο εκπαίδευσης – Σύνολο Ελλάδας και Νομοί" (PDF) (in Greek). Greek National Statistics Agency. Retrieved 16 April 2011.
{{cite web}}
: Unknown parameter|trans_title=
ignored (|trans-title=
suggested) (help)CS1 maint: unrecognized language (link) - ↑ "Demography Report 2010" (PDF). Eurostat Yearbook 2010. Eurostat. Retrieved 16 April 2011.
- ↑ "Total Population". Eurostat. 1 January 2010. Retrieved 8 January 2010.
- ↑ "'Πίνακας 1: Προσωρινά αποτελέσματα του Μόνιμου Πληθυσμού της Ελλάδος'" (PDF). National Statistical Service of Greece: Ανακοίνωση προσωρινών αποτελεσμάτων Απογραφής Πληθυσμού 2011, 22 Ιουλίου 2011. Archived from the original (PDF) on 2012-09-18.
- ↑ 8.0 8.1 8.2 8.3 "Greece". International Monetary Fund. Retrieved 18 April 2012.
- ↑ "Distribution of Family Income – Gini Index". The World Factbook. Central Intelligence Agency. Retrieved 9 July 2010.
Цахим холбоосЗасварлах
- Commons: Грек – Викимедиа дуу дүрсний сан