Латви (латв. Latvija) албан ёсоор Бүгд Найрамдах Латви Улс (латв. Latvijas Republika) Умард Европт оршдог Балтын 3 орны нэг юм. Латви хойгуураа Эстони (хилийн урт 343 км), урдуураа Литва (588 км), зүүнээрээ Орос (276 км), Беларусь (141 км)[5] гэх дөрвөн улстай газраар хиллэхээс гадна баруун талаараа Балтын тэнгисээр өрнө зүгийн Шведтэй усан хил тогтсон байдаг. Латви нь 64,589 км2 газар нутагтай бөгөөд 1,957,200 хүн амтай. Нийслэл хот нь Рига ба Даугавпилс, Лиепая, Елгава, Юрмала хотууд томд тооцогддог байна.

Бүгд Найрамдах Латви Улс
ᠪᠦᠬᠦᠳᠡ ᠨᠠᠢᠷᠠᠮᠳᠠᠭ ᠯᠠᠲ᠋ᠸᠢ ᠤᠯᠤᠰ
Latvijas Republika
Flag of
Төрийн далбаа
Төрийн сүлд of
Төрийн сүлд
Төрийн дуулал: латв. "Dievs, svētī Latviju!"
«Бурхан Латвийг адислаг!»
Латви улсын газар нутаг (улаанаар дэвсгэрлэсэн)
Латви улсын газар нутаг (улаанаар дэвсгэрлэсэн)
Нийслэл
Greater Coat of Arms of Riga - for display.svg Рига
Албан ёсны хэлЛатви хэл
Угсаатны бүлгүүд
(2011)
62.1% - Латви
26.9% - Орос
11.0% - бусад
Ард түмний нэршилЛатвичууд
Төр засагПарламентын бүгд найрамдах засаг
• Ерөнхийлөгч
Эгилс Левитс
• Ерөнхий сайд
Krišjānis Kariņš
Хууль тогтоох байгууллагалатв. "Saeima"
(«Чуулган»)
Тусгаар тогтносон нь
• Тунхагласан
1918 оны 11 сарын 18
• Зөвшөөрөгдсөн
1921 оны 1 сарын 26
• ЗХУ-ын харьяанд
1944 он
• Баттай сэргэсэн
1991 оны 8 сарын 21
Газар нутаг
• Нийт
64,589 км2 (124)
• Усны эзлэх талбай (%)
1.57%
Хүн ам
• 2012 тооцоо
2,217,053[1] (143)
• Тооллого
2,070,371[2]
• Нягтаршил
34.3/км2
ДНБ (ХАЧТ)2011 тооцоо
• Нийт
$34.921 тэрбум[3]
• Нэг хүнд ноогдох
$15,662[3]
ДНБ (нэрлэсэн)2011 тооцоо
• Нийт
$28.252 тэрбум[3]
• Нэг хүнд ноогдох
$12,671[3]
ОТББИ (2003)37.7
дундаж
ХХИ (2011) 0.805[4]
Error: Invalid HDI value · 43
Мөнгөний нэгжевро (EUR)
Цагийн бүсUTC+2 (ДЕЦ)
• Зуны цаг (ЗЦ)
UTC+3 (ДЕЗЦ)
Жолооны талбаруун
Утасны томьёо+371
Домэйн нэр.lv1
1Европын холбооны гишүүн тул .eu-г бас хэрэглэнэ

Хэдэн зууны Швед, Польш-Литва, Оросын ноёрхлын дараа ба Дэлхийн 1-р дайны дараа Бүгд Найрамдах Латви Улс 1918 оны 11-р сарын 18-нд Оросын эзэнт гүрнээс салж тусгаар тогтнолоо зарласан. Хориод жил тусгаар байсны сүүлчээр дэлхийн II дайны дараа ЗХУ-ын бүрэлдэхүүнд орж ЗХУ-ын нэг Бүгд Найрамдах улс бол 45 жил ЗХУ-ын эрх мэдэлд багтаж байсан.

1987 оноос эхлэн тайван "Дуулж буй хувьсгал" нь Балтийн улсуудыг Зөвлөлт холбоот улсаас чөлөөлөгдөхийг уриалж, Коммунист дэглэм хууль бусаар булаан авсныг буруушааж байв. 1990 оны 5-р сарын 4-ний өдөр Бүгд Найрамдах Латви Улс тусгаар тогтнолоо сэргээн тунхаглаж, 1991 оны 8-р сарын 21-ний өдөр де-факто тусгаар тогтнолоо сэргээсэн. Латви нь тусгаар тогтносон, бүгд найрамдах засаглалтай улс. Нийслэл Рига нь 2014 онд Европын Соёлын төв болж байсан. Улсын албан ёсны хэл нь латви хэл юм. Латви хэл бол Балт төрлийн одоогоор оршин байгаа хоёр хэлний нэг.

XIII-XX зууны үед харийн эрхшээлд байсан хэдий ч Латви үндэстэн нь хэл, хөгжмийн уламжлалаараа үе дамжин өөрийн онцлог шинжийг хадгалсаар ирсэн. Гэсэн хэдий ч олон зуун жилийн турш үргэлжилсэн Оросын ноёрхлын үр дүнд (1710-1918), дараа нь Зөвлөлтийн ноёрхлын үр дүнд, Латви улсын хүн амын 26.9%-г оросууд эзэлж байна. Дэлхийн 2-р дайн хүртэл Латви улсад цөөн тооны герман, еврей үндэстнүүд амьдарч байсан.

2011 оны тооллогоор хүн амын 62.1% (1,284,194)-ийг Латвичууд, 26.9-ийг Оросууд, 11.0%-ийг бусад яс үндэст хүмүүс эзлэж байна. Гэхдээ бас дээр үед Эстонийн өвөг дээдэстэй нэг улсад багтан явсан түүх байдаг.

Латви улс нь 119 ширхэг, үүний 110 нь Латвиар "novads" гэх нэгж, 9 нь "republikas pilsēta" (англ. republican city) нэгжид хуваагддаг. Эхнийхийг дүүрэг харин хоёр дахь нь «улсын хот» юм.

Латви нь өндөр хөгжилтэй, эдийн засагтай, хөгжингүй орон юм, Хүний хөгжлийн индексээр 39-д жагсаж байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагад 1991 оны 9 сарын 17-нд, Европын Холбоонд 2004 оны 5 сарын 1, НАТО-д 2004 оны 3 сарын 29-нд элсчээ. 2014 оны 1-р сарын 1-ий өдрөөс еврог мөнгөн тэмдэгт ашиглаж эхэлсэн.

Цахим холбоосЗасварлах

  Commons: Латви – Викимедиа дуу дүрсний сан
Wiktionary: Латви – Энэ үгийг тайлбар толиос харна уу

ЭшлэлЗасварлах

  1. Population of Latvia in municipalities (Латви хэлээр)
  2. Etniskais sastāvs un mazākumtautību kultūras identitātes veicināšana. Latvijas Republikas Ārlietu Ministrija. 2 December 2011-д хандсан.
  3. 3.0 3.1 3.2 3.3 Latvia. International Monetary Fund. 2012-04-18-д хандсан.
  4. Human Development Index Report 2011. United Nations (2011). 2 November 2011-д хандсан.
  5. "Latvia" CIA. Retrieved 2008-12-15.