Пакистан
Пакистан (урдү. پاکستان Пакистан), албан ёсоор Исламын Бүгд Найрамдах Пакистан Улс нь өмнөд Азийн орон юм. Баруун талаараа Афганистан, Иран орнуудтай, зүүн талаараа Энэтхэгтэй, зүүн хойд талаараа Хятадтай тус тус хиллэдэг. Өмнөд талаараа Арабын тэнгист 1,046 км урт эрэгтэй.
Исламын Бүгд Найрамдах Пакистан Улс اسلامی جمہوریۂ پاکستان Ислами Жумхур-ие Пакистан | |
---|---|
Уриа: Урдү: Эв нэгдэл, Сахилга бат, Итгэл (اتحاد، تنظيم، يقين مُحکم Иттэхад, Танзим, Якийн-э-Мухкам) | |
Төрийн дуулал: Үндэсний дуулал (قومی ترانہ Кауми Тарана) | |
Нийслэл | Исламабад |
Томоохон | Карачи |
Албан ёсны хэл | Урдү (үндэсний) Англи |
Зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл | Балуч, Пашто, Панжаби, Сарайки, Синди |
Угсаатны бүлгүүд (2009) | 44.15% Панжаб 15.42% Паштун 14.10% Синди 10.53% Сарайки 7.57% Мухажир 3.54% Балуч 4.66% бусад |
Төр засаг | Парламентын Бүгд Найрамдах засаг |
• Ерөнхийлөгч | Мамнүүн Хуссайн |
• Ерөнхий сайд | Шахид Хакан Аббаси |
Хууль тогтоох байгууллага | Түшмэлийн зөвлөл (Мажлис-э-Шоора) |
Чуулган (Сенат) | |
Үндэсний хурал | |
Тусгаар Тогтнол | |
• Их Британиас салж, тусгаар тогтнов | 1947 оны 8 сарын 14 |
• Исламын Бүгд Найрамдах Улс болов | 1956 оны 3 сарын 23 |
Газар нутаг | |
• Нийт | 881,913 км2 (36) |
• Усны эзлэх талбай (%) | 3.1 |
Хүн ам | |
• 2011 тооцоо | 177,163,231[1] (6) |
• Тооллого | 132,352,279[2] |
• Нягтаршил | 214.3/км2 |
ДНБ (ХАЧТ) | 2011 тооцоо |
• Нийт | $482.913 тэрбум[3] |
• Нэг хүнд ноогдох | $2,851[3] |
ДНБ (нэрлэсэн) | 2011 тооцоо |
• Нийт | $202.831 тэрбум[3] |
• Нэг хүнд ноогдох | $1,197[3] |
ОТББИ (2005) | 31.2 дундаж |
ХХИ (2010[4]) | 0.490 бага · 125 |
Мөнгөний нэгж | Пакистан Рупи (Rs.) (PKR) |
Цагийн бүс | +5 |
Жолооны тал | зүүн[5] |
Утасны томьёо | 92 |
Домэйн нэр | .pk |
Өнөөгийн Пакистан улсын орших газар нутагт эртний Инд хөндийн иргэншил, Энэтхэг-Грекийн хаант улс тогтнож байсан байна. Энэ газар нутаг нь Перс, Грек, Араб, Турк, Афганистан, Монгол зэрэг үндэстнүүдэд урьдын түүхэнд эзлэгдэж байв. Пакистан нь 1947 он хүртэл Британийн удирдлага доорх Энэтхэгийн хэсэг байжээ. Харин 1947 онд Мухаммад Али Жиннах ба Мусульмануудын Чуулганы удирдсан, мусульмануудад зориулсан орон байгуулах хөдөлгөөний үр дүнд Синд, Баруун хойд заагийн муж, Баруун Панжаб, Балучистан, Зүүн Бенгал мужууд нэгдэж Пакистан улс бүрэлдэн тогтох болжээ. 1956 оны Үндсэн Хуулиар Пакистан нь Исламын бүгд найрамдах улс болсон. 1971 онд зүүн Пакистанд салан тусгаарлахаар тэмцсэнээр Бангладеш улс тусгаар тогнолоо олжээ. Пакистаны түүх нь эдийн засгийн өсөлт болон цэргийн удирдлага, улс төрийн тогтворгүй байдлын үеүдээр тодорхойлогдоно.
Пакистан улс нь 180 орчим сая хүн амаараа дэлхийд зургаад жагсдаг бөгөөд мусульман хүн амаараа зөвхөн Индонезийн дараа хоёрт ордог. Энэ улс нь "Дараагийн 11" гэгдэх эдийн засагтай орнуудад багтдаг. Пакистан нь Исламын зөвлөгөөний байгууллага (Organization of the Islamic Conference), Өмнөд Азийн бүсийн хамтын ажиллагааны нэгдэл (South Asian Association for Regional Cooperation), Хөгжиж буй 8 орон (Developing 8 Countries), Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (Economic Cooperation Organization) зэрэг байгууллагуудыг анх байгуулсан орнуудын тоонд орно. Мөн НҮБ, Үндэстнүүдийн хамтын нөхөрлөл (Commonwealth of Nations), Дэлхийн худалдааны байгууллага, G33 хөгжиж буй орнууд (G33), G77 хөгжиж буй орнууд (Group of 77) зэргийн гишүүн бөгөөд, НАТО-гийн гишүүн биш АНУ-н чухал холбоотон бөгөөд цөмийн зэвсэгтэй юм.
Амьтан | ![]() | |
---|---|---|
Шувуу | ![]() | |
Мод | ![]() | |
Цэцэг | ||
National heritage animal | ![]() | |
National heritage bird | ||
Далайн амьтан | ![]() | |
Мөлхөгч | ![]() | |
Хоёр нутагтан | ![]() | |
Жимс | ||
Мечет | ![]() | |
Гол | ![]() | |
Уул | ![]() |
НэрЗасварлах
Тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Рахмат Али 1933 оны «Одоо эсвэл хэзээ ч үгүй» тунхагтаа "ПАКСТАНд 33 сая мусульман (хотон) амьдарч байна" гэжээ. Тухайн үеийн таван мужийн нэрийг нийлүүлсэн (Панжаб, Афган, Кашмир, Синд, Балучистан) тэрхүү үгэнд эгшиг жийрэглэн «Пакистан» гээд 1947 оноос шинэ улсын нэр болжээ.
Эх үүсвэрЗасварлах
- ↑ "Official Pakistani Population clock". Population Census Office. Retrieved 8 September 2011.
- ↑ "Area, Population, Density and Urban/Rural Proportion by Administrative Units". Population Census Organization, Government of Pakistan. Retrieved 13 February 2008.
- ↑ 3.0 3.1 3.2 3.3 "Pakistan". International Monetary Fund. Retrieved 21 April 2011.
- ↑ "Human Development Report 2010. Human development index trends: Table 1". The United Nations. Retrieved 25 January 2011.
- ↑ Loureiro, Miguel (28 July 2005). "Driving—the good, the bad and the ugly". Daily Times. Pakistan. Archived from the original on 30 May 2012. Retrieved 10 January 2010.
Цахим холбоосЗасварлах
- Commons: پاکستان – Викимедиа дуу дүрсний сан