Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс (Франц: République démocratique du Congo) буюу хуучнаар Заир (Франц: Zaïre) нь газар нутгаараа гуравт жагсдаг Африкийн орон юм. Хэдийгээр Төв Африкийн дэд бүсэд хамаарагддаг боловч Өмнөд Африкийн Хөгжлийн Нэгдлийн гишүүн орны хувьд эдийн засаг, нутгийн хувьд Өмнөд Африктай нарийн холбоотой. Хойд талаараа Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Судан орнуудтай, Зүүн талаахаа Уганда, Руанда, Бурунди орнуудтай, Өмнөд талаараа Замби, Ангол, Баруун талаараа Бүгд Найрамдах Конго Улсуудтай тус тус хиллэнэ. Зүүн талдаа Танзани улсаас Танганьика нуураар тусгаарлагддаг. Конго гэсэн нэр нь "агнагч" гэсэн утгатай, Конго мөрний сав газарт амьдардаг Баконго аймгийг төлөөлсөн нэр юм.

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс
République démocratique du Congo (Франц)
Уриа: "Justice – Paix – Travail" (Франц)
"Шударга ёс – Энх тайван – Ажил"
Төрийн дуулал: Debout Congolais (Франц)
"Конгочууд‎, босоцгоо"
Нийслэл
ба томоохон хот
Киншаса
4°19′S 15°19′E / 4.317°S 15.317°E / -4.317; 15.317
Албан ёсны хэлФранц хэл
Хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний хэл
Шашин
(2021)[1]
Ард түмний нэршилКонгочууд‎
Төр засагНэгдмэл хагас-ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс
Феликс Чисекеди
Сама Луконде
Хууль тогтоох байгууллагаПарламент
Сенат
Үндэсний Ассамблей
Түүх
11 сарын 17, 1879 он
7 сарын 1, 1885 он
11 сарын 15, 1908 он
6 сарын 30, 1960 он[2]
9 сарын 20, 1960 он
• Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс нэртэй болов
8 сарын 1, 1964 он
10 сарын 27, 1971 он
5 сарын 17, 1997 он
2 сарын 18, 2006 он
Газар нутаг
• Нийт
2,345,409 км2 (11)
• Усны эзлэх талбай (%)
3.32
Хүн ам
• 2023 тооцоо
111,859,928[3] (14)
• Нягтаршил
46.3/км2
ДНБ (ХАЧП)2022 тооцоо
• Нийт
$128 тэрбум[4] (90)
• Нэг хүнд ноогдох
$1,327[4] (188)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
• Нийт
$64 тэрбум[4] (86)
• Нэг хүнд ноогдох
$660[4] (190)
ОТББИ (2012)  42.1[5]
дундаж
ХХИ (2021) 0.479[6]
бага · 179
Мөнгөний нэгжКонго франк (CDF)
Цагийн бүсUTC+1 - +2 (БАЦ болон ТАЦ)
Огнооны форматөө/сс/жжжж
Жолооны талбаруун
Утасны томьёо+243
ISO 3166 кодCD
Домэйн нэр.cd
Конго гэсэн салаа утгатай үгний хуудсуудыг мөн үзнэ үү.

Ардчилсан Конго улс нь хуучнаар Бельгийн колони байсан бөгөөд тусгаар тогносныхаа дараа, 1964 оны 8 сарын 1 хүртэл Бүгд Найрамдах Конго Улс нэртэй болжээ. Үүний дараагаар хажуудаа хиллэдэг адил нэртэй улсаас ялгагдах зорилгоор одоогийн нэр болох Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс нэрийг сонгосон байна. 1971 оны 10 сарын 27-нд тухайн үеийн Ерөнхийлөгч Мобуту нь улсынхаа нэрийг Заир нэрээр сольсон бөгөөд энэ нь "гол бүхнийг зальгидаг гол" гэсэн утгатай nzere эсвэл nzadi үгийн Португал дуудлага байв. Мобутугийн засаглалыг унагаасан, 1997 оны Конгогийн нэгдүгээр дайны дараа хуучин нэрдээ эргэн оржээ. Ардчилсан Конго улс нь 1998-с 2003 оны хооронд үргэлжилсэн, Дэлхийн хоёрдугаар дайны дараах хамгийн хор хөнөөлтэй дайн болох Конгогийн хоёрдугаар дайнаар (мөн Африкийн дэлхийн дайн гэдэг) ихэд зовлон амсжээ. Гэвч одоо ч гэсэн улсын зүүн хэсгээр байлдаан үргэлжилсээр байна.

Тэмдэглэл

засварлах
  1. Үндсэн хуульд заасан "Киконго" гэсэн нэр томъёо нь үнэн хэрэгтээ Конго хэл биш Китуба хэлийг хэлж байгаа бөгөөд үүнийг ярьдаг хүмүүс нь "Киконго ялета" гэж нэрлэдэг. БНАКУ-ын засгийн газар тус хэлийг албан ёсоор хүлээн зөвшөөрч, "киконго" гэж нэрлэснээс болж төөрөгдөл үүссэн..
  1. "Democratic Republic of the Congo". United States Department of State. 2022-06-02. Татаж авсан: 2023-03-23.
  2. Central Intelligence Agency (2014). "Democratic Republic of the Congo". The World Factbook. Langley, Virginia: Central Intelligence Agency. Архивласан огноо 22 February 2021. Татаж авсан: 29 April 2014.
  3. "Congo, Democratic Republic of the". The World Factbook (2024 ed.). АНУ-ын Тагнуулын төв газар. Татаж авсан: 24 September 2022. (Archived 2022 edition)
  4. 4.0 4.1 4.2 4.3 "World Economic Outlook Database, October 2022". IMF.org. International Monetary Fund. October 2022. Татаж авсан: December 14, 2022.
  5. "GINI index coefficient". CIA Factbook. Архивласан огноо 7 July 2021. Татаж авсан: 16 July 2021.
  6. "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Татаж авсан: 30 September 2022.

Иш татахад гарсан алдаа: <ref> tag with name "DR-Congo" defined in <references> is not used in prior text.

Иш татахад гарсан алдаа: <ref> tag with name "DROC" defined in <references> is not used in prior text.

Эх сурвалж

Цахим холбоос

засварлах