Оросын төрийн далбаа

Оросын Холбооны Улсын Төрийн далбаа нь хөх-цагаан-улаан өнгийн ижил хэмжээ бүхий хөндлөн судалтай, гурван өнгийн далбаа бөгөөд далбааг Нидерландын төрийн далбаанд суурилан бүтээжээ. 1848 онд төрийн далбааны өнгөнүүдийг панславын өнгө хэмээн тунхаглажээ.

Оросын Холбооны Улсын Төрийн далбаа



Далбааг таних тэмдэг: Иргэний далбаа ба төрийн албаны далбаа хуурай газрын, худалдаа ба төрийн албаны далбаа тэнгисийн?
Талуудын харьцаа: 2:3
Албан ёсоор хэрэглэсэн: 1993 оны арванхоёрдугаар сарын 11 (анхных нь 1705 оны нэгдүгээр сарын 20)

Албан ёсоор энэхүү төрийн далбааг 1896 онд оросын худалдааны ба дайны усан онгоцонд хэрэглэсэн байдаг. Харин албан бусаар бол хаант засаг унасны дараа Оросын түр засгийн газрын үед болон аравдугаар сарын хувьсгал хүртэл хэрэглэжээ. 1991 оныг хүртэл уг далбаа нь Зөвлөлтийн төрийн далбаанд шахагдсан байлаа.

Их Пётр хэмээн нэрлэгдэх I Пётр хаан 1699 онд Нидерланд руу усан онгоц бүтээхийг нарийвчлан судлахаар явсан бөгөөд энэ аяллын явцад тэрбээр тэнгисийн цэрэгт нь өөрийн гэсэн далбаа байх хэрэгтэйг ойлгожээ.

Ингээд оросын төрийн далбааг Нидерландын төрийн далбааг[1][2] үлгэр болгон бүтээсэн хэдий ч царь Их Пётр далбааны өнгөнүүдийг оросын далбааны өнгө хэмээн ухуулдаг байв. Гэхдээ далбааны өнгө нь Москвагийн Их Вант Улсын сүлднээс гаралтай гэж үздэг бөгөөд уг сүлдэнд улаан дэвсгэр өнгөн дээр хөх өнгийн бамбай болон нөмрөгтэй цагаан өнгийн морь унасан, цагаан өнгийн хүлэг баатрыг дүрсэлсэн байдаг ажээ.

Түүхэн төрийн далбаа

засварлах
Төрийн далбаа ТХ Огноо Funktion Тайлбар
  2:3 1668 буюу 1690-ээд он Оросын нэлээд түүхчдийн үзэж буйгаар 1668 онд гарсан Оросын анхны төрийн далбаа, магад 1699 оны тэнгисийн цэргийн албан бус загвар юм. Хөх загалмай, булангуудад цагийн зүүний дагуу улаан ба цагаан өнгийг солбиулсан
  2:3 1699–1858 он Оросын Царьт Улс ба Оросын Хаант Улсын төрийн далбаа хөндлөн судалтай гурван панславын өнгөнүүд: цагаан, хөх, улаан
  2:3 1858–1883 он Романовын ба Оросын Царьт Улсын төрийн далбаа хөндлөн судалтай гурван өнгө: хар, шар, цагаан.
  2:3 1883–1917 он Оросын Царьт Улсын төрийн далбаа хөндлөн судалтай гурван панславын өнгөнүүд: цагаан, хөх, улаан
  2:3 1914–1917 он Оросын Царьт Улсын төрийн далбаа Оросын гурван өнгөт төрийн далбааны зүүн дээд булсан төрийн сүлдийг нэмсэн.
  2:3 1917–1918 он Бүгд Найрамдах Орос Улсын төрийн далбаа хөндлөн судалтай гурван панславын өнгөнүүд: цагаан, хөх, улаан
  1:2 1918–1937 он ЗСБНХОУ-ын төрийн далбаа Улаан дэвсгэр өнгөн дээр РСФСР үсэгнүүдийг хуучны кирилл үсгийн хэв маягаар ишний төгсгөлд шивсэн.
  1:2 1937–1954 он ЗСБНХОУ-ын төрийн далбаа Улаан дэвсгэр өнгөн дээр РСФСР үсэгнүүдийг өөрчлөгдсөн кирилл үсгийн хэв маягаар ишний төгсгөлд шивсэн.
  1:2 1954–1991 он ЗСБНХОУ-ын төрийн далбаа ЗХУ-ын төрийн далбаатай төстэй, ишин талдаа босоо хөх судалтай
  1:2 1991–1993 он Оросын Холбооны Улсын төрийн далбаа хөндлөн судалтай гурван панславын өнгөнүүд: цагаан, хөх, улаан
  2:3 1993 оноос хойш Оросын Холбооны Улсын төрийн далбаа хөндлөн судалтай гурван панславын өнгөнүүд: цагаан, хөх, улаан

Мөн үзэх

засварлах

Цахим холбоос

засварлах
  Commons: Оросын төрийн далбаа – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. Hulme, Frederick Edward (1 January 1897). The Flags of the World: Their History, Blazonry and Associations (англи хэлээр). Library of Alexandria. ISBN 9781465543110.
  2. Greenway, H. D. S. (2014). Foreign Correspondent: A Memoir (англи хэлээр). Simon and Schuster. p. 228. ISBN 978-1-4767-6132-9.