Словени
Словени, албан ёсоор Бүгд Найрамдах Словени Улс (словен. Republika Slovenija) нь Төв Европын өмнөд хэсэгт, баруун талаараа Итали, зүүн болон өмнө талаараа Хорват, зүүн хойд талаараа Унгар, хойд талаараа Австри улсуудтай хиллэн орших улс юм. Баруун урд талд нь Адриатын тэнгис байдаг. Нийслэл нь Любляна.
Бүгд Найрамдах Словени Улс
ᠪᠦᠬᠦᠳᠡ ᠨᠠᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ ᠰᠯᠥᠸ᠋ᠸ᠋ᠨ ᠤᠯᠤᠰ Republika Slovenija
| |
---|---|
Төрийн дуулал: Zdravljica-ын 7-р шадад Станко Премрлийн зохисон аялгуу "Хундагны үг" | |
Нийслэл | Любляна |
Албан ёсны хэл | Словени |
Төр засаг | Парламентын Бүгд Найрамдах Улс |
• Ерөнхийлөгч | Данило Тюрк |
• Ерөнхий сайд | Янез Янша |
Газар нутаг | |
• Нийт | 20,273 км2 (153) |
• Усны эзлэх талбай (%) | 0.7[1] |
Хүн ам | |
• 2011 тооцоо | 2,050,189[2] (145) |
• Тооллого | 1,964,036 |
• Нягтаршил | 101[3]/км2 |
ДНБ (ХАЧТ) | 2011 тооцоо |
• Нийт | $58.979 тэрбум[4] |
• Нэг хүнд ноогдох | $29,179[4] |
ДНБ (нэрлэсэн) | 2011 тооцоо |
• Нийт | $52.430 тэрбум[4] |
• Нэг хүнд ноогдох | $25,939[4] |
ОТББИ (2007) | 28.4 бага |
ХХИ (2011) | ▲ 0.884 [5] Error: Invalid HDI value · 21 |
Мөнгөний нэгж | Евро (€) (EUR) |
Цагийн бүс | +1 |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +386 |
Домэйн нэр | .si |
Словени нь түүхийнхээ туршид бусад улсын харьяанд байж иржээ. Ромын эзэнт гүрэн, Венецийн Бүгд Найрамдах Улс (нэг хэсэг нь), Каринтийн ванлиг (орчин үеийн Словени улсын нутгийн хойд хэсэг), Ариун Ромын Эзэнт Гүрэн, Хабсбургийн ханлиг, Австрийн эзэнт гүрэн (хожмын Австри-Унгар), Словени, Хорват, Сербийн Улс, Серби, Хорват, Словеничуудын Хант Улс (1929 онд Югославын Хант Улс болсон); дэлхийн 2 дайны хооронд Италийн Хант Улс (нэг хэсэг нь)-ын мэдэлд байж, 1941-1945 онд Герман, Итали, Унгар, Хорватад эзлэгдэж, 1945 оноос эхлэн 1991 онд түүхэндээ анх удаа тусгаар тогтнолоо зарлах хүртлээ Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улсад батаж байлаа.
Тус улс нь Европын Холбоо, Еврог хэрэглэгч улсуудын бүс - Еврозон, Шенгений гэрээ, Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллага, Европын Зөвлөл болон НАТО-гийн гишүүн болно.
Эх үүсвэрЗасварлах
- ↑ Površina ozemlja in pokrovnost tal, določena planimetrično, 2005 (Slovene, English). Statistical Office of the Republic of Slovenia. 2 February 2011-д хандсан.
- ↑ Population, Slovenia, 1 January 2011 – final data. Statistical Office of the Republic of Slovenia (29 April 2011).
- ↑ Gostota naseljenosti, 1. 7. (Slovene, English). Statistical Office of the Republic of Slovenia. 2 February 2011-д хандсан.
- ↑ 4.0 4.1 4.2 4.3 Slovenia. International Monetary Fund. 20 September 2011-д хандсан.
- ↑ Human Development Report 2010. United Nations (2010). 2 November 2011-д хандсан.
Цахим холбоосЗасварлах
- Slovenia.si Словенийн тухай мэдээлэл
- Бүгд Найрамдах Словени Улсын засгийн газар