Бельги
Бельги, албан ёсоор Бельгийн Хаант Улс нь баруун-хойд Европт байрлах улс юм. Нидерланд, Герман, Люксембург, Франц орнуудтай хиллэнэ. Европын Нэгдэл, НАТО зэрэг байгууллагуудыг үүсгэсэн орнуудын нэг бөгөөд Европын Нэгдэлийн төв байр нь энд байрлана. Газар нутаг нь 30,528 квадрат километр бөгөөд хүн ам нь 10.5 сая орчим юм. Монгол Улстай 1971 оны 7 сарын 8-нд дипломат харилцаа тогтоосон.[4]
Бельгийн Хаант Улс
ᠪᠧᠯᠭᠢ ᠶᠢᠨ ᠸᠠᠩ ᠲᠦ ᠤᠯᠤᠰ Königreich Belgien (герман) Koninkrijk België (нидерланд) Royaume de Belgique (франц) | |
---|---|
Төрийн дуулал: "Brabançonne" (Брабант) | |
Нийслэл | ![]() |
Томоохон | Антверпен, Гент |
Албан ёсны хэл | герман, нидерланд, франц |
Төр засаг | Парламентийн бүгд найрамдах засаг |
• Хаан | Филипп (2013) |
• Ерөнхий сайд | Софи Вилмес |
Хууль тогтоох байгууллага | ᠌Холбооны парламент (Холбооны Улсын Хурал) |
Сенат (Чуулган) | |
Төлөөлөгчдийн танхим | |
Газар нутаг | |
• Нийт | 30,528 км2 (115) |
• Усны эзлэх талбай (%) | 6.4 хувь |
Хүн ам | |
• Тооллого | 11,099,554 хүн |
• Нягтаршил | 364[1]/км2 |
ДНБ (ХАЧТ) | 2012 тооцоо |
• Нийт | 420.307 тэрбум $[2] (30) |
• Нэг хүнд ноогдох | 37,883 $ (20) |
ДНБ (нэрлэсэн) | 2012 тооцоо |
• Нийт | 484.692 тэрбум $ (21) |
• Нэг хүнд ноогдох | $43,686 (16) |
ОТББИ (2011) | 26.3 бага |
ХХИ (2013) | ▲ 0.897[3] Error: Invalid HDI value · 17 |
Мөнгөний нэгж | евро1 (€) (EUR) |
Цагийн бүс | UTC+1 (ТЕЦ) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC+2 (ТЕЗЦ) |
|
Герман болон Латин Европын соёлуудын хил дээр орших Бельги улсын хамгийн том бүсүүд нь хойд талын нидерланд хэлээр ярьдаг Фландерс (хүн амын 58%), франц хэлээр ярьдаг өмнөд талын Валлониа (32%) юм. Брюссель-Нийслэлийн бүс нь албан ёсны хоёр хэлтэй боловч голдуу франц хэлтэй, Фландерс бүсийн дунд, Валлонийн бүсийн орчим орших бөгөөд хүн амын 10% нь амьдардаг. Зүүн Валлонид Герман хэлээр ярьдаг жижиг хүн ам бий. Бельгийн хэлний олон янз байдал, улс төр, соёлын сөргөлдөөнүүд нь улс төрийн түүх, засаглалын төвөгтэй системд тусгалаа олжээ.
Бельги гэсэн нэр нь Галлиа Бельгика (Gallia Belgica) гэгч Галлын хойд хэсэгт орших Ромын эзэнт гүрний мужийн нэрнээс гаралтай. Энд Белги (Belgae) гэгч Селт, Германы хүн ам амьдарч байжээ. Түүхийн хувьд Бельги, Нидерланд, Люксембург улсууд нь нам доор улсууд гэгддэг байсан бөгөөд энэ нь одоогийн Бенилюкс холбооноос арай илүү газрыг эзлэдэг байв. Дундад зууны үеэс 17-р зууны үеэс худалдаа, соёл урлагийн томоохон төв байжээ. 16-р зуунаас 1830 оны хувьсгал хүртэл Бельгийн нутаг дэвсгэр дээр олон Европын улсууд дайтаж байсан бөгөөд үр дүнд нь "Европын дайны тавцан" гэгдэх болсон байна. Тусгаар тогтносноос хойш Бельги нь Аж үйлдвэрийн хувьсгалд идэвхитэй оролцон баяжиж, хэрэгцээт түүхий эдээ олохын тулд Африкт олон колонийг байгуулжээ.
Зүүлт, тайлбарЗасварлах
- ↑ "Population statistics". Statistics Belgium,
- ↑ "Belgium". International Monetary Fund
- ↑ "Human Development Report 2013".
- ↑ [1] Монгол Улсын Гадаад харилцааны яам
Цахим холбоосЗасварлах
- Commons: België - Belgique – Викимедиа дуу дүрсний сан
- belgium.be – Албан ёсны мэдээлэл ба албад
- Ханы харш - Бельгийн Хант засаг