Такато Наохиса (1993 онд төрсөн) — Японы жүдочин. Дэлхийн 3 удаагийн аварга.

Такато Наохиса
тамирчны тухай
Төрсөн нэр高藤直寿 → Такато Наохиса
Төрсөн өдөр1993 оны 5 сарын 30 (1993-05-30) (31 настай)
Төрсөн газарЯпон, Точиги, Шимоцүкэ
Яс, үндэсяпон үндэстэн
Биеийн өндөр160 см
Улс, оронЯпон Япон
Тамир, спортэрэгтэй жүдо
2018-01-10-ы байдлаар мэдээлэв.

Тамирчин

засварлах

Такато Наохиса жүдогийн 60 кг жинд барилддаг. Хөмрөх (үчимата) мэх хийдэг.

2013 онд Рио-де-Жанейрод болсон ДАШТ-нд Унгар, Колумбаас ирсэн хоёр бөхийг цэвэр ялж, Казахстаны бөхийг нэг юкогоор, Өмнө Солонгосын Ким Вонь-жинийг хоёр вазариар дийлсний дараа Монголын Амартүвшинээс оноо салгаж амжаагүй боловч торгуулийн дутуугаар хожоод 20 насандаа дэлхийн аварга болсон.

Үүнээс урьд Такато өсвөрийн (2009) болон залуучуудын (2011) ДАШТ-д түрүүлж, 2012 оноос Их дуулга, Мастеруудын тэмцээн гээд очсон л бол алтан медаль шүүрдэг болчхоод байсан.

2014 оны Челябинскийн ДАШТ-ээс хүрэл, 2016 оны Рио-де-Жанейрын олимпоос хүрэл медаль хүртэв.

Хувь хүн

засварлах

Такато Наохиса 1992 оны 5 сарын 30-нд Япон улсын Точиги аймгийн Шимоцүкэ хотод төрсөн.

Япон үндэстэн. 7 настайгаасаа жүдогоор хичээллэжээ. 2012-2016 онд Токай их сургуульд суралцсан.

2014 онд нэг орны жүдочин Абэ Канатай гэрлэсэн. 2015 онд хүүтэй болсон.

Цахим холбоос

засварлах