Сан-Марино
Сан-Марино, Бүгд Найрамдах Сан-Марино Улс (итал. Serenissima Repubblica di San Marino), нь Апеннины хойгийн өмнө хэсэгт оршдог. Тус улс нь эргэн тойрон Италийн газар нутгаар хүрээлэгдсэн байх ба газар нутгийн хэмжээ ердөө 61 км2, 30000 гаруй хүн амтай. Нийслэл Сан-Марино хот. Лихтенштайн, Ватикан, Монако, Андорра болон Мальта зэрэг Европын бичил улсуудын нэг бөгөөд «Европын зөвлөлийн» хамгийн бага хүн амтай гишүүн орон юм.
Бүгд Найрамдах Сан-Марино Улс Serenissima Repubblica di San Marino
| |
---|---|
Нийслэл | Сан-Марино |
Томоохон | Серравалле |
Албан ёсны хэл | Итали хэл |
Төр засаг | Парламентын бүгд найрамдах засагтай |
• Ахлах засаг баригч | Теодоро Лонфернини, Денизе Бронцетти |
Түүх | |
• Нутаг үүсэн байгуулагдсан | 301-09-03 |
Газар нутаг | |
• Нийт | 61.2 км2 (190/194) |
Хүн ам | |
• 2012 тооцоо | 32,404 (190/194) |
ДНБ (ХАЧТ) | 2008 тооцоо |
• Нийт | $1.17 тэрбум |
• Нэг хүнд ноогдох | $35,928 |
Мөнгөний нэгж | Евро (EUR) |
Цагийн бүс | UTC+1 (ТЕЦ) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC+2 (ТЕЗЦ) |
Утасны томьёо | +378 |
Домэйн нэр | .sm |
Сан-Марино улс нь дэлхийн хамгийн анхны тусгаар тогтнолоо олсон болон бүгд найрамдах улсад тооцогддог ба «Раб» арал дээр ромын дарангуйлагч Диоклетиан хавчлагаас 257 онд зугтан дүрвэсэн хэсэг ромын католик шашинтнууд, чулуучингууд «Монте-Титано» уулын агуйд амьдарч байгаад 301 оны есдүгээр сарын 3-нд «Гэгээн Маринуудын нэгдэл» байгуулсан нь тус улсын үндэс суурь тавигдсан гэдэг.
Сан-Марино улсын Үндсэн хууль 1600 онд батлагдсан нь дэлхийн хамгийн анхны үндсэн хууль гэдэг. Тус улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийн хамгийн баян орны тоонд жагсдаг бөгөөд Италийн мужуудаас хөгжлөөрөө давсан үзүүлэлттэй байгаа юм.
Сан-Марино улс нь 1988 онд Европын зөвлөлийн, 1992 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын (НҮБ) тус тус гишүүнээр элссэн. Европын Холбоонд элсээгүй байгаа.
ЗахиргааЗасварлах
- Улсын нийслэл нь Сан-Марино хот (итал. Cittа di San Marino). 4,493 оршин суугчтай.
Бүс | Хүн ам (тооллого явуулсан он) |
---|---|
Акквавива | 1,812(2003) |
Борго-Маджоре | 5.992(2003) |
Доманьяно | 2,865(2006) |
Кьезануова | 1,029(2006) |
Монтежардино | 818(2006) |
Сан-МариноУлсын нийслэл | 4,493(2003) |
Серравалле | 9,394(2006) |
Фаэтано | 1,132(2006) |
Фьорентино | 2,245(2006) |
Хүн амЗасварлах
31,434(2009 оны байдлаар) хүн амтай. Нийт хүн амын 16% нь 15 хүртэлх насныхан, 67% нь 15-64 насныхан эзэлдэг. Хүн амын дундаж наслалт 40.
Хүн амын 80% нь уугуул иргэд, 19% нь итали үндэстэн. Ромын католик шашин шүтлэгтэй.
Эдийн засагЗасварлах
Банкны, электрон барааны болон вааран эдлэлийн аж үйлдвэр түлхүү хөгжсөн байх ба хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд тэр дундаа оргилуун дарс, бяслаг үйлдвэрлэл улсын эдийн засагт голлох хувь нэмрийг оруулдаг. Мөн аялал жуулчлалын бүс нутгаасаа жилдээ 2 сая жуулчдаас олсон ашиг нь улсын төсвийн 2.2%-тай тэнцдэг байна. Татварын хувь хэмжээ өндөртэй орны тоонд ордог.
Соёл урлагЗасварлах
Их сургуульЗасварлах
Бүгд Найрамдах Сан-Марино Улсын Их сургууль(итал. Universitа degli Studi della Repubblica di San Marino) нь 1985 онд байгуулагдсан бөгөөд Монтежардино хотод байрладаг.[1] Био анагаах, харилцаа холбоо, эдийн засаг болон технологи, боловсрол, түүх, хуулийн чиглэлүүдээр дээд мэргэжил олгодог ажээ.
СпортЗасварлах
Сан-Марино улсад Итали улсын адил хөлбөмбөгийн спорт сайн хөгжсөн байх ба сагсан бөмбөг, волейболын спортоор холбоо байгуулан олон улсын уралдаан тэмцээнүүдэд оролцсоор ирсэн түүхтэй.
ЭшлэлЗасварлах
- ↑ "Universitа degli Studi di San Marino". Unirsm.sm. Retrieved 2009-10-24.
ХолбоосЗасварлах
- Хурлын дарга болон Кабинетийн гишүүд
- Гадаад харилцаан, улс төрийн асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга
- Сан-Марино UCB Libraries GovPubs сайт
- Сан-Мариногийн цаг уур судлал
- Бүгд Найрамдах Сан-Марино улсын түүхийг музей
- History of San Marino: Primary Documents EUdocs-гоос
- Ренати Тебальда
- San Marino allcountries.eu сайт
- Visit San Marino—Сан-Марино улсын аялал жуулчлалын лбан ёсны сайт
- Сан-Марино улсын тухай ерөнхий мэдээлэл: Улс төрийн бодлого, удирдамжууд, бусад
- Сан-Марино: 1769 Guidebook хөтчөөс ишлэл авах
- Сан-Марино улсын хөлбөмбөгийн тэмцээн уралдааны оноо