Бразил
Бразил (порт. Brasil), албан ёсоор Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс (порт. República Federativa do Brasil) нь Өмнөд Америкт орших улс юм. Бразил нь газар нутаг ба хүн амын хувьд Латин Америкийн хамгийн том, дэлхийн хэмжээгээр тавд бичигддэг улс юм. Мөн ардчилсан орнууд дотор хүн амаараа дөрөвт ордог. Бразилийн зүүн талд Атлантын далай оршдог бөгөөд нийт эрэг нь 8,000км урттай. Хойд талаараа Венесуэл, Суринам, Гайана, Францын нутаг болох Францын Гайана, өмнөд талаараа Уругвай, баруун өмнөд талаараа Аргентин, Парагвай, баруун талаараа Боливи, Перу, баруун хойд талаараа Колумб улсуудтай хиллэнэ. Фернандо де Норонха, Рокас Атолл, Сэйнт Петр, Паул Рокс, Тринидаде ба Мартим Ваз зэрэг олон арлууд нь Бразилд хамаарна.
Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс República Federativa do Brasil
| |
---|---|
Төрийн дуулал: порт. Hino Nacional Brasileiro "Бразил улсын төрийн дуулал" | |
Нийслэл | ![]() |
Томоохон | ![]() |
Албан ёсны хэл | португал |
Угсаатны бүлгүүд (2010[1]) | 47.7% - цагаан арьстан 43.1% - хүрэн арьстан 7.6% - хар арьстан 1.1% - Азийн 0.4% - уугуул индиан |
Төр засаг | Холбооны байгууламж, Ерөнхийлөгчийн бүгд найрамдах засаг |
• Ерөнхийлөгч | Жаир Болсонару (2019-) |
• Дэд ерөнхийлөгч | Амилтон Моуран (2019-) |
• ДоТ-ын дарга | Артур Лира (2021-) |
• ДэТ-ын дарга | Родриго Пачеко (2021-) |
• Дээд шүүхийн дарга | Роза Вебер (2022-) |
Хууль тогтоох байгууллага | Улсын Их Хурал |
Холбооны Хурал | |
Төлөөлөгчдийн Танхим | |
Тусгаар тогтнол | |
• Бразилын хаант улс нь Португалаас тусгаарласан | 1822 оны 9 сарын 7 |
• Хүлээн зөвшөөрөгдсөн | 1825 оны 8 сарын 29 |
• Бүгд найрамдах засагт шилжсэн | 1889 оны 11 сарын 15 |
• НҮБ-ын гишүүн элссэн | 1945 оны 10 сарын 24 |
• Одоогийн үндсэн хууль батлагдсан | 1988 оны 10 сарын 5 |
Газар нутаг | |
• Нийт | 8,515,767 км2 (5) |
• Усны эзлэх талбай (%) | 0.65 |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 217,240,060[2] (7) |
• Нягтаршил | 25/км2 |
ДНБ (ХАЧТ) | 2011 тооцоо |
• Нийт | $2.309 их наяд[3] (7) |
• Нэг хүнд ноогдох | $11,767[3] (75) |
ДНБ (нэрлэсэн) | 2011 тооцоо |
• Нийт | $2.517 их наяд[3] (6) |
• Нэг хүнд ноогдох | $12,917[4] (53) |
ОТББИ (2010) | ▼53.6[5] Error: Invalid Gini value |
ХХИ (2011) | 0.718[6] Error: Invalid HDI value · дээгүүр |
Мөнгөний нэгж | Бразил реал (BRL) |
Цагийн бүс | -2-оос -4 хүртэл |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +55 |
Домэйн нэр | .br |
Бразил нь 1500 онд Педро Алвареш Кабрал нээснээс хойш 1822 онд тусгаар тогтнох хүртэл Португалын колони байжээ. Анх Бразилын эзэнт гүрэн нэртэйгээр тусгаарласан бөгөөд 1889 оноос бүгд найрамдах улс болжээ. Гэхдээ одоогийн конгресс буюу хоёр танхимтай хууль тогтоох байгууллага нь 1824 онд Үндсэн хууль батлагдсан мөчид байгуулагдсан байна. Өнөөгийн Үндсэн хуульд Бразилыг холбооны бүгд найрамдах улс хэмээн тодорхойлсон байдаг. Бразил нь холбооны тойрог, 26 муж, 5,564 хотоос бүрдэнэ.
Бразилын эдийн засаг нь номиналь ҮНБ-р аравт, худалдан авах чадварын ҮНБ-р дэлхийд есөд жагсдаг. Эдийн засгийн шинэчлэл нь Бразилыг өсөж буй дэлхийн хүчирхэг орон болгосон бөгөөд НҮБ, Өмнөд Америкийн Орнуудын Холбоо зэрэг байгууллагуудыг анх байгуулсан орнуудын нэг болгожээ. Бразил нь Католик шашинт, португал хэлээр ярьдаг, олон үндэстнээс тогтдог бөгөөд төрөл бүрийн тусгай хамгаалалттай газруудад нь ан амьтан, ургамал, байгалийн баялаг зэрэг элбэг.
Эх үүсвэрЗасварлах
- ↑ IBGE – Instituto Brasileiro de Geografia e Estatística (Brazilian Institute for Geography and Statistics). 2010 Census. Retrieved 7 August 2012.
- ↑ Загвар:Cite CIA World Factbook
- ↑ 3.0 3.1 3.2 Brazil. International Monetary Fund. 2011-09-20-д хандсан.
- ↑ http://www.imf.org/external/pubs/ft/weo/2011/02/weodata/weorept.aspx?pr.x=45&pr.y=14&sy=2011&ey=2011&scsm=1&ssd=1&sort=country&ds=.&br=1&c=223&s=NGDPDPC&grp=0&a=
- ↑ Caracteristicas da População e dos Domicílios do Censo Demográfico 2010 — Rendimento
- ↑ UNDP Human Development Report 2011. Table 1: Human development index 2011 and its components (PDF). UNDP. 2011-12-04-д хандсан.
Гадаад холбоосЗасварлах
- Commons: Brasil – Викимедиа дуу дүрсний сан