Арабын Нэгдсэн Эмират Улс
Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ) нь Ойрх Дорнод буюу Баруун Азид орших Арабын хойг дахь 7 орны холбоо улс юм. 7 улс буюу эмират нь Абу-Даби, Ажман, Дубай, Фужайра, Рас ал-Хайма, Шаржа, Умм ал-Кувейн юм.
Арабын Нэгдсэн Эмират Улс ᠠᠷᠠᠪ ᠤᠨ ᠨᠢᠭᠡᠳᠦᠭᠰᠡᠨ ᠡᠮᠢᠷᠲᠦ ᠤᠯᠤᠰ الإمارات العربية المتحدة (араб) давлат аль-имарат аль-арабия аль-муттахидах | |
---|---|
Уриа: «Бурхан, үндэстэн, ерөнхийлөгч» | |
Төрийн дуулал: ар. «النشيد الوطني الإماراتي» (Миний улс мөнх оршиг) | |
Нийслэл | ![]() |
Томоохон | Дубай |
Албан ёсны хэл | араб хэл |
Төр засаг | хэмжээгүй эрхт хаант засаг |
Халифа аль-Нахайян | |
Мохаммед аль-Мактум | |
Тусгаар тогтносон нь | |
1971 оны 12 сарын 2 | |
Газар нутаг | |
• Нийт | 83,600 км2 (116) |
• Усны эзлэх талбай (%) | маш бага |
Хүн ам | |
• 2010 тооцоо | 8,264,070[1] (93) |
• Тооллого | 4,106,427 |
• Нягтаршил | 99/км2 |
ДНБ (ХАЧТ) | 2011 тооцоо |
• Нийт | $258.825 тэрбум[2] |
• Нэг хүнд ноогдох | $48,158[2] |
ДНБ (нэрлэсэн) | 2011 тооцоо |
• Нийт | $360.136 тэрбум[2] |
• Нэг хүнд ноогдох | $67,008[2] |
ОТББИ (2008) | 36 дундаж |
ХХИ (2011[3]) | 0.846 маш өндөр · 30 |
Мөнгөний нэгж | дирхам (AED) |
Цагийн бүс | ГЦ+4 |
ТүүхЗасварлах
Оманы булангийн баруун хойд эрэг болон Персийн булангийн өмнөд эргийн дагуу байрлах багаахан шейх омгууд 17-р зуунд Исламын шашин дэлгэрсэн Арабын халифтын бүрэлдэхүүнд орсон. Энэ үед Дубай, Шаржа, Эль-Фужайра хотууд үүсжээ. Халифтын хүч сулрахын хэрээр шейхүүд бүх эрх мэдлийг өөртөө авч байсан. Х-ХI зуунд Арабын хойгийн дорнод хэсэг карматовын бүрэлдэхүүнд орж, харин түүнийг задрахад Оманы эрхшээлд орсон байна. 15-р зууны сүүлчээр тус бүсэд Европын нөлөө ихээр орж ирсэн юм. Португал нь Бахрейн болон Жульфар мөн Ормузын хоолойд хяналт тогтоон тус хойгт бэхлэгдэж чадсанаараа барууны гүрнүүдээс анхдагч нь болжээ. Гол төлөв худалдаа эрхэлдэг Арабын вант улсын хүн ам 18-р зуунаас Их Британитай тэмцэлдэж эхэлсэн. Их британийн усан онгоцууд Персийн булангийн боомтуудын хооронд ачаа зөөвөрлөхөд голлож байсан нь нутгийн иргэдийг амьдрах гол эх үүсвэрээс нь салгасан. Энэ нь "Ост-Индийн компани" болон Арабын нутгийн иргэдийн хооронд дуусашгүй зөрчилдөөн үүсэхэд хүргэжээ. Арабын нутгийн иргэдийг англичууд - "далайн дээрэмчид", харин вант улсын бүс – "далайн дээрэмчдийн эрэг" гэж нэрлэдэг байв.
Британийн протекторат (ивээн эзэрхэх журам)Засварлах
Ост-Индийн компани цэргийн ангиа байнга Персийн булан руу чиглүүлж байсан ба 1820 онд Арабын 7 вант улсын эмир шейхүүдэд Оманыг Имамат Оман, Султанат Маскат, Далайн дээрэмчдийн эрэг гэж 3 хуваах "ерөнхий гэрээ"-нд гарын үсэг зурахыг тулгасан. 1853 оноос энэхүү вант улсуудыг "Гэрээний Оман" гэж нэрлэх болсон.
Вант улсын нутаг дэвсгэр дээр английн цэргийн бааз үүссэн юм. Английн улс төрийн тагнуулч улс төрийн эрх мэдлээ хэрэгжүүлж байсан. Гэсэн хэдий ч английн протекторат нь нутгийн уламжлалт хуучин системийг нь эвдэж чадаагүй юм. Нутгийн иргэд эртний ёс заншлаа хадгалсаар байсан. Гэвч тэд цөөхөн хүн амтай төдийгүй дотроо бусад овог аймгуудтайгаа байнга хагаралдаж байсан учраас колоничлогчдод нухацтай эсэргүүцэл үзүүлж чадахгүй байсан. Энэхүү газар нутаг дээр зонхилж тодорч байсан овог нь үржил сайтай баян бүрдүүд болох Лива ба Аль-Айнд анхнаасаа нутагшиж байсан Бани-яз овог юм. 1833 онд Мактумын омог - Бани-яз нь баян бүрдээсээ нүүж, Дубайд суурьшин, улмаар хотынхоо тусгаар тогтнолыг зарласан. Ингэж Мактум гүрэн үүссэн бөгөөд өнөөдрийг хүртэл Дубайн эмиратыг захирч байна.
1920 оны эхээр "Гэрээний Оман"-д тусгаар тогтнолын төлөөх тэмцэл өрнөсөн бөгөөд энэ нь Шаржа ба Рас-эль-Хаймд илүү далайцтай болсон. Яг энэ үед Эмиратын болон бүх Ойрх Дорнодын түүхэнд эрс өөрчлөлтийн үйл явдал болсон нь Персийн буланд нефтийн асар их нөөцийг олж нээсэн. 1922 онд англичууд шейхийн эрхэнд хяналт тогтоож, нефть хайж олборлох концесс байгуулсан. Харин "Гэрээний Оман"-д нефть олборлолт нь ашиг авчраагүй бөгөөд вант улсад үндсэн орлогыг сувдны худалдаа л авчирж байлаа.
Эх сурвалжЗасварлах
- ↑ UAE National Bureau of Statistics. (PDF). Retrieved on 2012-01-01.
- ↑ 2.0 2.1 2.2 2.3 "United Arab Emirates". International Monetary Fund. Retrieved 2012-04-22.
- ↑ "Human Development Report 2010" (PDF). United Nations. 2010. Retrieved 5 November 2010.