Египет

түүх

Египет (араб. مصر Миср; маср. مصر Маср; монгол бичгээр ᠮᠢᠰᠢᠷ Мисир) , албан ёсоор Арабын Бүгд Найрамдах Египет Улс (маср. جمهورية مصر العربية Гумхурийет Маср эль-Арабийя) — Африк, Ази хоёр тив дамнан орших улс. Ихэнх бие нь дорнод умард Африкт хамаарч, харьцангуй бага хэсэг буюу Синайн хойг нь Өрнө Азид хамаардаг. Тус улс нь Азид зүүн хойд хэсгээрээ Израил, Палестиний захиргааны нутаг (Газын зурвас) хоёртой, Африк тивд урд талаараа Судан, баруун талаараа Ливи хоёртой тус тус газраар хил залгадаг. Зүүн эргээрээ Улаан тэнгис, хойд эргээрээ Газар дундын тэнгистэй хөвөөлнө. Египетийн нутгаар дайрах Суэцийн суваг хоёр тэнгисийг холбоно.

Арабын Бүгд оөоёоыл
Египет Улс

ᠠᠷᠠᠪ ᠤᠨ ᠪᠦᠬᠦᠳᠡ ᠨᠠᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ ᠶᠧᠭᠢᠫᠧᠲ᠋ ᠤᠯᠤᠰ
جمهورية مصر العربية
Flag of
Төрийн далбаа
Төрийн сүлд of
Төрийн сүлд
Төрийн дуулал: араб. بلادي بلادي بلادي ‎
"Билади, билади, билади"
«Эх орон, эх орон, эх орон»
Egypt (orthographic projection).svg
Нийслэл
Flag of Cairo.svg Каир
Албан ёсны хэлАраб
Төр засагБүгд Найрамдах засаг (хууль ёсоор)
Цэргийн хунт (бодитоор)
• Зэвсэгт Хүчний Дээд Зөвлөлийн дарга
Мохамед Хуссейн Тантави
• Ерөнхий сайд
Камаль Ганзури
Орчин үеийн түүх
• Их Британиас тусгаар тогтносон
1922 оны 2 сарын 28
• Бүгд найрамдах засагт шилжсэн
1953 оны 6 сарын 18
• АНБНУ бутарч тусгаар улс болсон
1961 оны 9 сарын 28
• Шинэ үндсэн хууль батлагдсан
2011 оны 5 сарын 30
Газар нутаг
• Нийт
1,002,450 км2 (30)
• Усны эзлэх талбай (%)
0.632
Хүн ам
• 2011 тооцоо
81,015,887[1] (16)
• Тооллого
76,699,427
• Нягтаршил
76.3/км2
ДНБ (ХАЧТ)2011 тооцоо
• Нийт
$508.265 billion[2]
• Нэг хүнд ноогдох
$6,361[2]
ДНБ (нэрлэсэн)2011 тооцоо
• Нийт
$231.111 billion[2]
• Нэг хүнд ноогдох
$2,892[2]
ОТББИ (1999)34.5
дундаж
ХХИ (2011[3])0.644
дундаж · 113
Мөнгөний нэгжЕгипет фунт (EGP)
Цагийн бүс+2
Жолооны талбаруун
Утасны томьёо+20
Домэйн нэр.eg, مصر.

1,001,450 хавтгай дөрвөлжин километр талбай (дэлхийн 30-р том орон) бүхий Египет оронд 81,015,887 хүн амьдран суудаг тул Египет нь дэлхийн 16-р их, Африкийн 3-р их, Арабын орнуудаас хамгийн их хүн амтай улс гэж тодорхойлогддог. Хүн амын тал хувь нь Каир, Александриа болон мөрний дагуух бусад хотуудад хотжин суурьшсан бол нөгөө тал хувь нь магадгүй дэлхийн хамгийн урт мөрөн Нилийн эргийн дагуух тариалан эрхлэж болохуйц 40,000 квадрат километр газраар оршин суудаг. Баруун талаарх Сахарын цөлд хүн бараг суудаггүй.

Египет нь эртний иргэншил болон дэлхийн хамгийн алдартай хөшөө дурсгалуудад хамаарагддаг Гизагийн пирамидууд, Их Сфинкс зэргээрээ алдартай. Улсын өмнөд хэсэгт орших Луксор хотод Карнак хийд, Хаадын хөндий зэрэг маш олон эртний дурсгалууд байдаг. Египетийг улс төр, соёлын хувьд Ойрх Дорнодын чухал орон хэмээн үздэг.

ЭшлэлЗасварлах

  1. "Population Clock". Central Agency for Public Mobilization and Statistics. 16 April 2011. Retrieved 16 April 2011.
  2. 2.0 2.1 2.2 2.3 "Egypt". International Monetary Fund. Retrieved 19 September 2011.
  3. "Human Development Report 2011" (PDF). United Nations. 2011. Retrieved 5 November 2011.

Цахим холбоосЗасварлах