Эквадор

Өмнөд Америкийн баруун хэсэгт байрлах бүгд найрамдах улс юм

Бүгд Найрамдах Эквадор Улс буюу Эквадор нь Өмнөд Америкийн баруун хэсэгт байрлах бүгд найрамдах улс юм. Хойд талаараа Колумб, зүүн болон өмнө талаараа Перутай хиллэх бөгөөд баруун талаараа Номхон далайгаар хүрээлэгдэнэ. Эх газраас баруун тийш 1,000км зайтай газарт ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн Галапагосын арлууд байдаг. Нийслэл нь Кито хот, хамгийн том хот нь Гуаякил. Эквадор гэдэг нэр нь испани хэлээр экватор гэсэн утга агуулна.

Бүгд Найрамдах Эквадор Улс
República del Ecuador  (Испани)
Уриа: 
  • Dios, patria y libertad (Испани)
  • Pro Deo, Patria et Libertate (Латин)
  • "Бурхан, эх орон ба эрх чөлөө"
Төрийн дуулал: Salve, Oh Patria (Испани)
(Монгол: "Эх орон тандаа ёслоё!")
 Эквадор улсын байршил (dark green)
 Эквадор улсын байршил (dark green)
Нийслэл
ба томоохон хот
Кито[1]
00°13′12″S 78°30′43″W / 0.22000°S 78.51194°W / -0.22000; -78.51194
Албан ёсны хэлИспани хэл[2]
Хүлээн зөвшөөрөгдсөн орон нутгийн хэлКечуа, Шуар болон бусад хэл нь "уугуул иргэдийн албан ёсны хэрэглээнд байдаг"[3]
Угсаатны бүлгүүд
(2010[4])
Шашин
(2020)[5]
Ард түмний нэршилЭквадорчууд‎
Төр засагНэгдмэл ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс
Гильермо Лассо
Альфредо Борреро
Хууль тогтоох байгууллагаҮндэсний Ассамблей
Тусгаар тогтнол
• Тунхагласан
8 сарын 10, 1809
• Испаниас
5 сарын 24, 1822
5 сарын 13, 1830
• Испани хүлээн зөвшөөрсөн
2 сарын 16, 1840[6]
6 сарын 5, 1895
9 сарын 28, 2008
Газар нутаг
• Нийт
283,561 км2[7] (73)
• Усны эзлэх талбай (%)
5
Хүн ам
• 2023 тооцоо
17,483,326[8] (70)
• 2022 тооллого
18,048,628[9]
• Нягтаршил
69/км2 (148)
ДНБ (ХАЧТ)2022 тооцоо
• Нийт
$229.815 тэрбум[10] (68)
• Нэг хүнд ноогдох
$12,763 [10] (109)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
• Нийт
$115.479 тэрбум [10] (63)
• Нэг хүнд ноогдох
$6,413[10] (95)
ОТББИ (2020)  47.3[11]
өндөр
ХХИ (2021) 0.740[12]
өндөр · 95
Мөнгөний нэгжАмерик долларb (USD)
Цагийн бүсUTC−5 / −6 (ECT / GALT)
Огнооны форматөө/сс/жжжж
Жолооны талбаруун
Утасны томьёо+593
ISO 3166 кодEC
Домэйн нэр.ec
  1. Галапагосын арлуудыг оруулан.
  2. 2000 он хүртэл Сукрег хэрэглэж байсан, Америк доллар болон Эквадор центаво зоос орлосон.
Үндсэн өгүүлэл: Эквадорын түүх

Одоогийн Эквадор улсын нутаг дэвсгэр дээр МЭӨ 10000 оны орчим хүн амьдарч байсан ул мөр олдсон бөгөөд түүнээс хойш янз бүрийн эртний соёл иргэншлүүд цэцэглэж байлаа.

 
Китогийн хаан Атауальпа

15-р зууны дунд үед Кускод төвлөрөн хүчирхэгжиж байсан Инкийн эзэнт гүрний хаан Тупак Инка Юпакигийн аян дайнаар Инкад харьяалагдах болж, Кито нь Кускогийн дараа орох хоёр дахь том хот болон цэцэглэж байв. 1527 онд Уайна Капак хаан испаничуудын Панамаас авчирсан Европын халдварт өвчинд нэрвэгдэж нас барахад Китод өссөн Атауальпа хаан ширээний төлөө Кускод суудаг Уаскартай тэмцэлдэж, ялсан боловч удалгүй өөр хоорондоо биш, испаничуудтай тэмцэхээс өөр аргагүй болов.

1531 онд Испанийн конкистадоруудын удирдагч Франсиско Писарро галт зэвсэг, морь бүхий, хүчээр Инкүүдээс давуу цэргүүдтэй байлдаж, 1532 онд Атауальпаг олзлон, 1533 он гэхэд Инкийн эзэнт гүрнийг мөхөөв.

Испаничууд одоогийн Эквадорын нутаг дэвсгэрийг Перугийн колонийн захиргаанд хамааруулсан байна. 1717 онд Боготад төвтэй Нуэва-Гранадагийн колони байгуулагдахад Эквадорыг түүнд хамааруулсан боловч 1722 онд буцааж Перуд хамааруулав.

Колоничлолын үеийн хүнд хөдөлмөр зэргээс болж индианчуудын тоо эрс цөөрч, ажиллах хүчийг нөхөхийн тулд Эквадорт Африкаас хар арьстан боолуудыг олноор авчрах болов.

 
Өмнөд Америкийн чөлөөлөгч Симон Боливар
 
Боливарын үнэнч нөхөр Антонио Хосе Сукре

1789 онд гарсан Францын хувьсгалаас хойш Европын нийгмийн байдал өөрчлөгдөж, 1808 онд Францын хаан Наполеон I өөрийн ах Жозеф Бонапартыг Испанийн хаан Хосе I хэмээн өргөмжилсөнд Өмнөд Америк дахь Испанийн колониуд шинэ хааныг хүлээн зөвшөөрөхгүй гэж шийдэв.

1809 оны 8 сарын 10-нд Китод Хувьсгалт Зөвлөл байгуулагдаж, Латин Америкт эрх чөлөөний төлөө тэмцэл эхлэв. Тэдний оролдлогыг Перугийн колоний захирагч Фернандо Абаскар дарсан боловч Ла Пас, Каракас, Буэнос Айрес, Сантьяго, Богота зэрэг газруудад хувьсгалын гал асч, тивийн хэмжээний үйл хэрэг болон хувирсан билээ.

Улмаар Антонио Хосе Сукрегийн удирдсан цэрэг 1822 он гэхэд Эквадорын нутгийг чөлөөлж чадсан байна.

Шинээр байгуулагдсан Их Колумб улсын бүрэлдэхүүнд багтсан Кито нь "Өмнөд бүс" (Distrito del Sur) хэмээн нэрлэгдэж байв. Гэвч Их Колумбад дотоодын зөрчил тэмцэл гарч, Венесуэл өрх тусгаарлахад Кито ч 1830 оны 5 сарын 13-нд тусгаар тогтнолоо зарлав. Харамсалтай нь анхны ерөнхийлөгч болох ёстой байсан Сукре алагдаж, 8 сарын 10-нд Хуан Хосе Флорес тус улсын анхны ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.

  1. "Proyecciones Poblacionales". (in Spanish). National Institute of Statistics and Censuses (INEC). Архивласан огноо 18 October 2013. Татаж авсан: 25 April 2020.
  2. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named CIA
  3. "Constitución Política de la República del Ecuador". Archived from the original on 17 October 2015. Татаж авсан: 13 September 2014.
  4. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named ethn
  5. "Religion affiliations in Ecuador 2020".
  6. España (1 January 1841). "Tratado de paz y amistad celebrado entre España y la República del Ecuador: en 16 de febrero de 1840". en la Imprenta Nacional. Архивласан огноо 16 November 2016. Татаж авсан: 25 July 2016 – via Google Books.
  7. "Ecuador". Central Intelligence Agency. 27 February 2023 – via CIA.gov.
  8. "Ecuador". The World Factbook (2024 ed.). АНУ-ын Тагнуулын төв газар. Татаж авсан: 22 June 2023.
  9. "Inicio". www.ecuadorencifras.gob.ec.
  10. 10.0 10.1 10.2 10.3 "World Economic Outlook Database, 30 November 2022". IMF.org. International Monetary Fund. October 2022. Татаж авсан: October 11, 2022.
  11. "Gini Index". World Bank. Татаж авсан: 14 September 2022.
  12. "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Татаж авсан: 8 September 2022.

Гадаад холбоос

засварлах