Кипр
Кипр (грек. Κύπρος, турк. Kıbrıs), албан ёсоор Бүгд Найрамдах Кипр Улс (грек. Κυπριακή Δημοκρατία, турк. Kıbrıs Cumhuriyeti) нь Газар дундын тэнгист оршдог арлын улс. 2004 оны 5 сарын 1-ээс Европын Холбооны гишүүн болсон.
Бүгд Найрамдах Кипр Улс
ᠪᠦᠬᠦᠳᠡ ᠨᠠᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ ᠻᠢᠫᠷ ᠤᠯᠤᠰ | |
---|---|
Төрийн дуулал: гре. "Ὕμνος εἰς τὴν Ἐλευθερίαν" «Эрх чөлөөний дуулал» | |
![]() Европын холбоон (бүдэг ногоон) дахь Кипр (ногоон) | |
Нийслэл | Никосиа |
Албан ёсны хэл | Грек, Түрк[1] |
Угсаатны бүлгүүд (2011) | 77% - Грек 18% - Түрк 5% - бусад[2] |
Төр засаг | Ерөнхийлөгчийн бүгд найрамдах засаг |
• Ерөнхийлөгч | Димитрис Христофиас |
Тусгаар тогтносон нь | |
1960 оны 8 сарын 16 | |
Газар нутаг | |
• Нийт | 9,251 км2 (167) |
• Усны эзлэх талбай (%) | онц бага |
Хүн ам | |
• 2011 тооцоо | 1,099,341[3] (159) |
• Нягтаршил | 117/км2 |
ДНБ (ХАЧТ) | 2011 тооцоо |
• Нийт | $23.728 тэрбум[4] |
• Нэг хүнд ноогдох | $29,074[4] |
ДНБ (нэрлэсэн) | 2011 тооцоо |
• Нийт | $24.949 тэрбум[4] |
• Нэг хүнд ноогдох | $30,570[4] |
ОТББИ (2005) | 29 бага |
ХХИ (2011) | ▲ 0.840 Error: Invalid HDI value · 31 |
Мөнгөний нэгж | Евро (€) (EUR) |
Цагийн бүс | UTC+2 (ДЕЦ) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC+3 (ДЕЗЦ) |
Утасны томьёо | +357 |
Домэйн нэр | .cy1 |
1Европын холбооны гишүүн тул мөн .eu-г хэрэглэнэ |
Нутаг дэвсгэрЗасварлах
9251 хавтгай дөрвөлжин км (Киприйн статистикийн газрын 2003 оны 1-р сард нийтэлсэн албан мэдээ). Хүн ам: 2002 оны албаны талын төсөөллөөр 800 мянга. Түүний дотор Грек үндэстэн 85,2 хувийг эзэлж, Турк үндэстэн 11,6 хувийг эзэлж байна. Түүнээс гадна Армани, Латин, Малүн зэрэг үндэстний цөөнх бий. Гол хэл нь грек болон турк хэл, нийтээр англи хэл хэрэглэдэг. Грекүүд Үнэн алдартаны шашин шүтэж, туркчууд нь Исламын шашин шүтдэг. Нийслэл: Никосиа, 363 мянган хүн амтай, түүний дотор грек район нь 273 мянган, турк район нь 90 мянган хүн амтай. Жилийн дундаж халууны хэмжээ 31 – 37 хэм, хамгийн сэрүүндээ 5 – 15 хэм:
Ерөнхий байдалЗасварлах
Газар дундын тэнгисийн зүүн хойд хэсэгт байдаг бөгөөд тус тэнгисийн 3-р том арал юм. Нийт 782 км урт тэнгисийн эрэгтэй, завсарын халуун бүсийн газрын дундад тэнгисийн цаг агаартай. Зундаа хуурай халуун, өвөлдөө дулаан чиглэг, зундаа дундажаар 28 – 35 хэм, өвөлдөө 4 – 10 хэм.
ТүүхЗасварлах
Манай тооллоос өмнөх 1500 онд грек хүмүүс энэ арал дээр нүүж ирсэн байна. Дараа нь Египет, Перс зэрэг орон Киприйг байлдан дагуулж байв. Манай тооллын өмнөх 58 онд Ромын эзэнт гүрэнд хамрагдав. 395 онд зүүн Ромын эзэнт улсад эзлэгдэв. 1571 онд Османы хаант улсын харьяанд оров. 1878 онд Англид таслан өгч, 1925 онд Английн "шууд харьяа колонийн нутаг" болсон байна. 1959 оны 2-р сарын 19-ний өдөр Кипр нь Англи, Грек, Турктэй "Цюрих – Лондон"-ы хэлэлцээр байгуулж, 1960 оны 8-р сарын 16-ны өдөр тусгаар тогтнолоо тунхаглаж, Бүгд Найрамдах Кипр Улсыг байгуулав. 1961 онд Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөлд нэгдэв. Тусгаар тогтносны дараа грек, турк хоёр үндэстэн олон удаа мөргөлдөөн үүсгэх болжээ. Турк үндэстэн нь 1974 оноос арлын умард хэсэг рүү нүүсэн бөгөөд 1975 он болон 1983 онд "Киприйн турк үндэстний муж улс" болон "Бүгд Найрамдах Хойд Киприйн Турк Улс"-ыг тус тус байгуулж, хоёр үндэстэн өмнөд хойд хоёр хэсэгт хуваагдсан байдалд орсон байна.
Эх сурвалжЗасварлах
- ↑ Constitution of the Republic of Cyprus: "The official languages of the Republic are Greek and Turkish" (Appendix D, Part 01, Article 3)
- ↑ "Cyprus". The World Factbook. Central Intelligence Agency. Retrieved 9 February 2010.
- ↑ "Statistical Service – Population and Social Conditions – Population Census – Announcements – Preliminary Results of the Census of Population, 2011" (in (Грек)). Cystat.gov.cy. 29 December 2011. Retrieved 29 January 2012.
{{cite web}}
: CS1 maint: unrecognized language (link) - ↑ 4.0 4.1 4.2 4.3 "Cyprus". International Monetary Fund. Retrieved 18 April 2012.