Австри
Бүгд Найрамдах Австри Улс (герм. Republik Österreich, Österreich [ˈøːstəʁaɪ̯ç], сонсох) — Төв Европт оршдог далайд гарцгүй улс. Хойд талаараа Герман, Чех, зүүн талаараа Словак, Унгар, урд талаараа Словени, Итали, баруун талаараа Швейцар, Лихтенштайн гэсэн найман улстай газраар хиллэдэг. Дунай мөрний эрэгт байх Вена нэрт нийслэл хоттой.
Орчин үеийн Австрийн түүх нь 9-р зуунд дээд, доод Австрийн нутаг дэвсгэрт хүн ам ихсэх үеэс эхлэсэн байна. 996 онд "Остаррихи" (Ostarrichi) гэдэг нэр албан ёсны бичигт тэмдэглэгдэн үлджээ. Энэ үг нь одоо Оостеррайх (Österreich → орчуулбал Зүүний буюу Дорнын Эзэнт Улс) болтлоо хувьссан ажээ.
Австри нь парламентын засаглалтай төлөөллийн ардчилсан системтэй бөгөөд есөн холбооны мужтай. Мөн үүрдийн үл довтлох байдлыг тунхагласан зургаан Европын орны нэг бөгөөд Үндсэн хуулинд нь тийнхүү заагдсан байдаг цөөн орнуудын нэг юм. 1955 оноос Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ), 1995 оноос Европын Холбооны гишүүн байна.
Газар нутагЗасварлах
Австрийн нутаг дэвсгэрийнх нь хэмжээ нь нийт 83,872 квадрат километр. Нутгийн баруун болон баруун өмнөд хэсэг нь Альпийн нурууны бүсэд хамаарна. Нутгийн зүүн болон хойд хэсэгт Дунай мөрний бэлчир, тал нутаг оршдог. Хамгийн нам дор цэг болох Нойзийдлэр нуур далайн түвшнээс дээш 115 метр, хамгийн өндөр цэг болох Альпийн нурууны Гроссглокнер оргил 3798 метр өндөр юм.
Хил хязгаарЗасварлах
Австрийн хилийн нийт урт нь нийт 2562 км. Үүнд, Германтай 816 км, Чехтай 466 км, Словактай 107 км, Унгартай 354 км, Словенитэй 816 км, Швейцартай 166 км, Лихтенштайнтай 35 км.
Байгаль, уур амьсгалЗасварлах
Эх газрын чийглэг уур амьсгалтай. Өвөлдөө Альпийн нуруунд цас их унадаг. Өндөр уулын цас нурах, Дунай мөрний усны түвшин нэмэгдэж үер болох үзэгдэл тохиолдоно.
Байгалийн баялагЗасварлах
Төмрийн хүдэр, хүрэн нүүрсний нөөцтэй. Өндөр уулын бүсэд усны эрчим хүч ашиглах өргөн боломжтой.
Хүн амЗасварлах
Австрийн хүн ам нь 2017 оны 9 сарын байдлаар 8,596,912 байна. Хүн амын өсөлт жилд дунджаар 0,27 хувьтай. Нийт хүн амын 98 хувь нь герман хэлээр ярьдаг, албан ёсны хэл нь герман хэл юм. Үлдэх 2 хувь нь хорват, унгар, словен, чех, словак, румын хэлүүдээр ярилцдаг. Хүн амын ихэнх хувь нь христийн шашинтан бөгөөд 78 хувь нь католик, 5 хувь нь протестант урсгалынх. 4.5 хувь нь бусад шашин шүтдэг.
Засаглалын хэлбэрЗасварлах
Австри нь парламентын бүгд найрамдах улс. Хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх засаглал нь чанд тусгаарлагдсан.
Төрийн тэргүүнЗасварлах
Холбооны Ерөнхийлөгчийг 6 жилээр ард түмэн шууд сонгодог. Одоогийн Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нь 2017 оны 1-р сарын 26-наас хойш төр барьж байна.
Хууль тогтоох дээд байгууллагаЗасварлах
Австрийн парламент нь Холбооны болон Үндэсний Зөвлөл гэсэн хоёр танхимтай. Дээд танхим болох Холбооны Зөвлөл нь муж улсуудын Засгийн газрын төлөөлөгчдөөс тухайн муж улсын хүн амын тооноос хамааруулан сонгодог 64 гишүүнтэй. Доод танхим болох Үндэсний Зөвлөлийг 4 жил тутамд намын нэрсийн жагсаалтаар шууд сонгоно. 183 гишүүнтэй, дөрвөн хувийн босготой. Үндэсний Зөвлөлийн Ерөнхийлөгчөөр 2006 оны парламентын сонгуулийн дүнд АСДН-ын төлөөлөгч, хатагтай Барбара Праммер сонгогдон ажиллаж байна.
Австри нь Европын Парламентад 21 гишүүнтэй, тэднийг Үндэсний Зөвлөлийн сонгуулийн дүнг үндэслэн намуудад хувь тэнцүүлэн суудал хуваарилж илгээд
Гүйцэтгэх засаглалЗасварлах
2006 оны сонгуулийн үр дүнд голлох улс төрийн хүчнүүд болсон АДСН, ААН их эвсэл байгуулж Холбооны Засгийн газрыг байгуулсан. Засгийн газрын бүрэн эрх энэ оны нэгдүгээр сараас эхэлсэн бөгөөд холбооны канцлер буюу ерөнхий сайдаар Александер Шалленберг ажиллаж байна.
Орон нутагЗасварлах
Холбооны төрийн байгууламжтай Австри улсын нутаг дэвсгэр холбоот 9 муж (Bundesländer- Муж Улс) болж хуваагдана.
|
Цахим холбоосЗасварлах
- Federal Chancellery of Austria. the original on 2006-08-19-с архивлагдсан.
- Австри Open Directory Project төслийн вэбсайт дахь
ЭшлэлЗасварлах
- ↑ Zur Definition und sprachwissenschaftlichen Abgrenzung insbesondere: Rudolf Muhr, Richard Schrodt, Peter Wiesinger (Hrsg.): Österreichisches Deutsch: linguistische, sozialpsychologische und sprachpolitische Aspekte einer nationalen Variante des Deutschen, PDF, 2018-12-26, Hölder-Pichler-Tempsky, Wien 1995. Anm.: Diese Publikation entstand aus den Beiträgen der Tagung Österreichisches Deutsch, die mit internationalen Sprachwissenschaftlern an der Karl-Franzens-Universität Graz vom 22. bis 24. Mai 1995 stattfand.
- ↑ Art. 8 Bundes-Verfassungsgesetz i.d.g.F. 1. September 2005 (gesamtes B-VG i.d.g.F.):
„(1) Die deutsche Sprache ist, unbeschadet der den sprachlichen Minderheiten bundesgesetzlich eingeräumten Rechte, die Staatssprache der Republik.
(2) Die Republik (Bund, Länder und Gemeinden) bekennt sich zu ihrer gewachsenen sprachlichen und kulturellen Vielfalt, die in den autochthonen Volksgruppen zum Ausdruck kommt. Sprache und Kultur, Bestand und Erhaltung dieser Volksgruppen sind zu achten, zu sichern und zu fördern.
(3) Die Österreichische Gebärdensprache ist als eigenständige Sprache anerkannt. Das Nähere bestimmen die Gesetze.“ - ↑ Hintergrundwissen Parlamentarische vs. präsidentielle Demokratie (www.demokratiezentrum.org)
- ↑ 31. Арванхоёрдугаар сар 2019
- ↑ Statistik Austria – Bevölkerung zu Jahresbeginn 2002–2020 nach Gemeinden (Gebietsstand 1.1.2020)
- ↑ Statistik Austria – Bevölkerungszahl, Daten von der Statistik Austria, abgerufen am 7. April 2020.
- ↑ Bruttoinlandsprodukt auf der Website des Internationalen Währungsfonds, Oktober 2020.
- ↑ Table: Human Development Index and its components. In: Entwicklungsprogramm der Vereinten Nationen (Hrsg.): Human Development Report 2020. United Nations Development Programme, New York, S. 343 (undp.org [PDF]).