Науру (англ. Nauru), албан ёсоор Бүгд Найрамдах Науру Улс нь Өмнөд Номхон далайн Микронезид орших арлын улс юм. Науруд хамгийн ойр орших арал болох Кирибатигийн Банаба арал нь Науругаас зүүн тийш 300 км-ийн зайд оршино. Науру нь дэлхийн хамгийн жижигхэн, арлын улс бөгөөд дөнгөж 21 км² газар нутагтай.

Бүгд Найрамдах Науру Улс
Ripublik Naoero (науругаар)
Republic of Nauru (англиар)
Flag of
Науругийн төрийн далбаа
Науругийн төрийн сүлд of
Науругийн төрийн сүлд
Уриа: God’s Will First
(англиар „Бурхны хүсэл эхэнд“)
Төрийн дуулал: Nauru Bwiema
Nauru on the globe (small islands magnified) (Polynesia centered).svg
Нийслэлде-юре: байхгүй
де-факто: Ярен(1)
Албан ёсны хэлНауру ба англи
Төр засагБүгд Найрамдах Улс
Парламентын гүйцэтгэх засаглал
• Төрийн тэргүүн
Ерөнхийлөгч Лайонел Энгимеа[1]
Байгуулагдсан
• Үйл
1968 оны 1 сарын 31
(Австралиас)
Газар нутаг
• Нийт
21,10[2] км2
Хүн ам
• Тооцоо
12.704 (2018)[3][4]
• Нягтаршил
478[2]/км2
ДНБ (ХАЧТ)тооцоо
• Нийт
  • Нийт (нэрлэсэн)
  • Нийт (ХАЧХ)
  • ДНБ/Хүн ам (нэрл.)
  • ДНБ/Хүн ам (ХАЧХ)
ДНБ (нэрлэсэн)тооцоо
• Нийт
2016[5]
  • 102 сая $ (189.)
  • 151 сая $ (189.)
  • 7.824 $ (76.)
  • 11.539 $ (101.)* Нийт (нэрлэсэн)
  • Нийт (ХАЧХ)
  • ДНБ/Хүн ам (нэрл.)
  • ДНБ/Хүн ам (ХАЧХ)
Мөнгөний нэгжАвстрали доллар (AUD)
Цагийн бүсUTC+12
Утасны томьёо+674
ISO 3166 кодNR, NRU, 520
Домэйн нэр.nr

Микронези, полинезийн уугуул оршин суугчидтай Науру арал нь 19-р зууны сүүлчээр Германы эзэнт гүрний бүрэлдэхүүнд орж, түүний колони гэгдэж байлаа. Дэлхийн нэгдүгээр дайны дараа Науру нь Үндэстний Лигийн мандат дор Австрали, Шинэ Зеланд, Нэгдсэн Вант Улсаар удирдуулах болсон. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Науруг Японы арми эзэлсэн бөгөөд дайн дууссаны дараа өмнөх захиргаандаа буцаж очсон аж[6]. Науру улс тусгаар тогтнолоо 1968 онд олж авсан.

20-р зууны эхний хагасын турш Науру нь "ханган нийлүүлэгч орон" гэгдэж байв. Фосфоритоос бүрдсэн тус арал нь "Номхон далайн фосфат" компани 1907 онд олборлолт хийж эхэлснээр фосфатын гол экспортлогч орон болсон бөгөөд Британийн Фосфатын Комисс 1919 онд байгуулагдаж, Науруг тусгаар тогтносны дараа ч фосфатын бизнесийг хяналтдаа байлгаж байв. Тус арлын фосфатын нөөц 1980-аад онд дуусах хүртэл Науру нь Науру Фосфат Корпораци буюу уул уурхайгаас бүрэн хамааралтай улс байлаа. Уул уурхай ид цэцэглэж байсан 1960-аад оны сүүлч, 1970-аад оны эхээр Науру нь нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр дэлхийд тэргүүлж байсан гэдэг. Фосфатын нөөцөө барж, байгаль орчноо сүйтгүүлсэн тус арлын орны ирээдүй тун бүрхэг байв. Орлого олохын тулд засгийн газар нь янз бүрийн стандарт бус арга хэмжээ авч байсан бөгөөд 1990-ээд он гэхэд бараг татваргүй улс, хууль бус мөнгө угаах үйл ажиллагааны төв болоод байв.

Мөн 2005 оны 12 сараас 2006 оны 9 сар хүртэл тус арлын цорын ганц агаарын гүүр болдог Айр Науру компани үйл ажиллагаагаа зогсоосноор гадаад ертөнцөөс бараг тусгаарлагдаж, хөлөг онгоцоор л холбогдож байв. Тус компани Тайванийн мөнгөн тусламжаар Аур Эйрлайн гэсэн нэрээр үйл ажиллагаагаа сэргээсэн юм. Арал дээр Науругийн олон улсын нисэх онгоцны буудал хэмээх ганц нисэх онгоцны буудал бий.

Цахим холбоосЗасварлах

  Commons: Науру – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary: Науру – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  Wikivoyage: Науру – Аяллын хөтөч
  Викимедиа-Атлас: Науру – газар зүйн ба түүхэн газрын зураг

ЭшлэлЗасварлах

  1. 1.0 1.1 ORF (Wien): Lionel Aingimea zum neuen Präsidenten von Nauru gewählt, 27. August 2019
  2. 2.0 2.1 Population density, in: Republic of Nauru: National Report on Population and Housing: Census 2011 (PDF; 6,7 MB), Secretariat of the Pacific Community, Seite 11. Abgerufen am 3. Juli 2016.
  3. Figure 1: Total population size, Nauru: 1921–2011, in: Republic of Nauru: National Report on Population and Housing: Census 2011 (PDF; 6,7 MB), Secretariat of the Pacific Community, Seite 7. Abgerufen am 3. Juli 2016.
  4. Einwohnerzahl Nauru
  5. www.imf.org
  6. Historia - Nauru - Onet.pl - WIEM Lajt. Lajt.onet.pl. 2010-06-22-д хандсан.