Челябинск муж

Челябинск муж (Орос: Челябинская область; хас. Шелебий облысы) нь Оросын Холбооны Улсын өмнөд хэсэгт орших муж юм. Мужийн төв нь Челябинск. Уралын Холбооны тойрогт харьяалагдана.

Челябинск муж (Монгол)
Челябинская область (Орос)
Map of Russia - Chelyabinsk Oblast (2008-03).svg
сүлд далбаа
Coat of arms of Chelyabinsk Oblast.svg
Flag of Chelyabinsk Oblast.svg
Төрийн дуулал: n/a
Төв Челябинск
Байгуулагдсан 1934 оны 1 сарын 17
Ангилал
Холбооны тойрог
Эдийн засгийн бүс
Муж
Урал
Урал
Код 74
Газар орон
Нутгийн хэмжээ
- ОХУ дахь дэс
87,900 км²
87900
Хүн ам зүй (2002 оны тооллого)
Хүн амын тоо
- ОХУ дахь дэс
- Нягтрал
- Хотын
- Хөдөөний
3,603,339 хүн
9
41 хүн / км²
81.8%
18.2%
Албан ёсны хэл орос
Засгийн газар (2009 оны 2 сарын байдлаар)
Захирагч Пётр Сумин
Захирагчийн нэгдүгээр орлогчАндрей Косилов
Хууль тогтоох байгууллага Хууль тогтоох хурал
Дүрэм Челябинск мужийн дүрэм
Албан ёсны цахим сүлжээ
http://www.ural-chel.ru/

Цагийн бүсЗасварлах

Челябинск муж нь Екатеринбургийн цагийн бүс буюу UTC+5 бүст багтдаг бөгөөд зуны цагийн үедээ UTC+6 болно.

Газар зүйЗасварлах

Уралын нурууны зүүн өмнөд хэсэгт, Баруун Сибирийн тэгш өндөрлөгийн баруун захад оршино. Өмнө талаараа Казахстан улстай хиллэнэ. ОХУ дотор баруун талаараа Башкортостан, хойд талаараа Свердловск муж, зүүн талаараа Курган мужтай хиллэдэг. Эх газрын уур амьсгалтай.

ТүүхЗасварлах

1736 онд Челябинскт бэхлэлт баригдсан бөгөөд 19-р зуунд Сибирийн төмөр зам дайран өнгөрөх болсноор хүн ам нь эрс нэмэгдсан байна. 1934 оны 1 сарын 17-нд мужийн статустай болон зохион байгуулагджээ.

Аж үйлдвэрЗасварлах

Автомашины үйлдвэрлэл, метталургийн үйлдвэрлэл хөгжсөн. Төмрийн хүдэр, цайр зэрэг ашигт малтмалтай.

ХотуудЗасварлах

Мужийн төв Челябинскаас гадна Магнитогорск зэрэг томоохон хотууд бий.

Цахим холбоосЗасварлах

  Commons: Chelyabinsk Oblast – Викимедиа зураг, бичлэг, дууны сан