Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс (БНАСАУ) буюу Умард Солонгосдорнод Азийн Солонгосын хойгийн Умард хагасыг эзэлсэн бүрэн эрхт улс юм. Умард талаараа Хятадтай (ихэнх), Оростой (багахан), өмнөд талаараа Өмнөд Солонгостой Солонгосын цэрэггүй бүсээр хиллэдэг. Өрнө зүгт Шар тэнгис, дорно зүгт Япон тэнгист тулна.

Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс
조선민주주의인민공화국 (Солонгос)
Чусонь Миньжужүи Иньминь Гунхуагүк
Төрийн дуулал: 애국가
Эгүкка
"Эх орончийн дуу"
Умард Солонгосын хяналтад байгаа газар нутгийг хар ногооноор; нэхэмжилсэн боловч хяналтад байхгүй газар нутгийг цайвар ногооноор харуулав
Умард Солонгосын хяналтад байгаа газар нутгийг хар ногооноор; нэхэмжилсэн боловч хяналтад байхгүй газар нутгийг цайвар ногооноор харуулав
Нийслэл
ба томоохон хот
Пёньян
39°2′N 125°45′E / 39.033°N 125.750°E / 39.033; 125.750
Албан ёсны хэлСолонгос хэл (Мунхвао)
Албан бичигЧусонгыль
Шашин
(2020)
Ард түмний нэршил
Төр засагТоталитар удамшлын дарангуйлал дор нэгдмэл нэг-намын социалист бүгд найрамдах улс
Ким Жонъынь
Ким Ток Хун
Чхве Рён Хэ
Пак Инь Чоль
Хууль тогтоох байгууллагаАрдын Их Хурал
Түүх
10 сарын 3, 1945 он
2 сарын 8, 1946 он
2 сарын 22, 1947 он
• БНАСАУ байгуулагдсан
9 сарын 9, 1948 он
12 сарын 27, 1972 он
Газар нутаг
• Нийт
120,540 км2[1] (98)
• Усны эзлэх талбай (%)
0.11
Хүн ам
• 2023 тооцоо
26,072,217[2] (55)
• Нягтаршил
212/км2 (45)
ДНБ (ХАЧП)2015 тооцоо
• Нийт
$40 тэрбум[3]
• Нэг хүнд ноогдох
$1,800[4]
ДНБ (нэрлэсэн)2019 тооцоо
• Нийт
$16 тэрбум[5]
• Нэг хүнд ноогдох
$640
Мөнгөний нэгжСолонгос Ардын вон (₩) (KPW)
Цагийн бүсUTC+9 (Пёньяны Цаг[6])
Огнооны формат
  • yy, жжжж년 сс월 өө일
  • жж, жжжж/сс/өө (МЭ–1911 / МЭ)
Жолооны талбаруун
Утасны томьёо+850[7]
Домэйн нэр.kp[8]

Кужусониос эхтэй солонгос улс 8-р зуунаас нэгдмэл болж Солонгосын хойгт багтан тогтсон. 1910-1945 оны хооронд Японы хараат орон болсон. Дэлхийн хоёрдугаар дайны дараа хоёр хэсэгт хуваагдаж, Зөвлөлт Холбоот улсыг баримталсан Солонгосын умард хэсэгт 1948 онд Ким Ил Сон тэргүүтэй БНАСАУ-ыг байгуулжээ. 1950 онд Умард Солонгос өмнөд нутаг руу дайрч нэгтгэх гэсэн боловч АНУ, НҮБ-ийн цэргийг дийлэлгүй 1953 онд дайн өндөрлөсөн. 1991 онд өмнөдийн хамт хоёр улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэн. Одоо ч Өмнөд Солонгосыг өөртөө нэгтгэх бодолго баримталдаг хаалттай хату дэглэмтэй орон. БНАСАУ байгуулагдсан цагаас нь Монгол улс хүлээн зөвшөөрч, 1948 оны 10-р сарын 15-нд манай дипломат харилцаа тогтоосон хоёр дахь улс болж байсан юм.

Умард Солонгос улс төрийн эв хамт дэглэм, нийгэм журамт эдийн засаг, нэгдмэл төрийн байгууламжтай, нам төвт нэг намын ноёрхолт тогтолцоотой. Ким Ил Соний байгуулсан улсыг өдгөө ач хөвүүн Ким Жон-өнь нь удирдаж байна. Олон улсад БНАСАУ-г хэт дарангуй дэглэмтэй гэж тодорхойлдог. "Чүчэ" болон "Соньгүнь" зэрэг Төрийн үзэл баримтлалтай.

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 2014 онд явуулсан мөдлөгөөр Умард Солонгосыг "орчин цагийн дэлхий дээр өөр хаана ч байхгүй жин, хэмжээ, тогтоц бүхий хүний эрхийн ноцтой зөрчилтэй" хэмээн дүгнэсэн байдаг.[9]

Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс (조선민주주의인민공화국 — чусонь миньжү жүи иньминь гунхуагүг)-ын оноосон нэрийг монголоор хэд хэдэн янзаар товчилж байна. Үсгээр товчилж БНАСАУ, угтвараар нь Ардчилсан Солонгос, байрлалаар нь Умард Солонгос, Хойд Солонгос гэдэг. "Солонгос" гэсэн нь монгол үг. Харин солонгос хэлээр улс, үндсээ умард улсад нь "Чусонь" (조선), өмнөд улсад нь "Хань" (한) хэмээн нэрлэж байна.

Газар зүй

засварлах

Умард Солонгос 120,540 хавтгай дөрвөлжин километр нутагтай, Малави улсаас арай том буюу дэлхийн 98-р том газар нутагтай орон юм.

 
Аймаг, хотын замын сүлжээний газрын зураг  (англ.)

Байрлал

засварлах

Хойд өргөргийн 37° — 43°, зүүн уртрагийн 124° —131° дотор Ази тивийн дорнод зах Солонгосын хойгийн Умард хагасыг эзлэн оршдог. Хойд талын Түмэн гол, Пэгдү уул, Ялу голоор зааглагдсан 1416 км зурвасаар Хятад улстай, өмнөд талын 238 км Солонгосын цэрэггүй бүсээр зааглагдаж Өмнөд Солонгостой, зүүн хойд талын 17.5 км зурвасаар Орос улстай хиллэдэг. Хилийн нийт урт — 1671.5 км.

Баруун талдаа Шар тэнгис (Өрнөд тэнгис), бүр тодруулвал түүний Солонгосын булан, зүүн талд Япон тэнгист (Дорнод тэнгис) тулна. Эргийн урт нь 2495 км. Эргээс Япон тэнгист 92.6 км, Шар тэнгист 370.4 километр зайг усан хилээр боддог.

Уул усан

засварлах

Умард Солонгос орон далайн түвшнээс дээш дунджаар 400 м өндөр. Нутгийн 80 хувь уул нуруу бүхий өндөрлөг газар. 50 гаран өндөр уул байна. Зүүн болон төв биеэр уулархаг, баруун талдаа нам доор газар байна.

Хамгийн өндөр цэг нь Солонгосын хойгт нэгдүгээр, далайн түвшнээс дээш 2744 м өндөр Пэгдү галт уул. Хөвч нуруудаас тоочвол зүүн дорно Умардын Хамгён нуруу, Умард-төв хэсгийн Нанним нуруу, Умард хилийн дагуух Каннам нуруу гээд үргэлжилнэ. Хоёр Солонгосыг дамжсан Тэбэг нурууны Көмган уул (1638 м) үзэмж сайхнаараа зартай. Эдгээрт Мантаб-сань (2205 м), Мюхян-сань (1909 м), Матэ-сань (1745 м), Мэбу-сань (1578 м) зэрэг өндөр уулс бий.

40 километрээс хол урсдаг 138 гол горхи байна. Гол мөрнөөс 790 км урсдаг Умард хилийн Ялу гол хамгийн урт нь юм.[10] Түмэн гол 521 км, Пёнъянгаар дайрдаг Тэдун 397 км, өмнөд хилийн Имжинь гол 273 км урттай.

Нам доор тал газар байна. Пёнъян, Чэрёнгийн хоёр бусдаасаа эн их.

Тариалангийн нутаг 14.4 хувь буюу маш бага, ой мод 61 хувь байна.

Газар хөдлөлийн идэвхтэй, халуун рашааны 124 газар байгаа.

Уур амьсгал

засварлах

Умард Солонгост дөрвөн улирал, эх газрын болон тэнгисийн уур амьсгал солигдож байдаг. Бороотой дулаан зун, хуурай хүйтэн өвөлтэй. Агаарын температур I сард −3 — −13 °C, VIII сард 20 °C — 29 °C байна. Жилийн хур тунадасны 60 хувь VI—IX сард унадаг.

Ашигт малтмал

засварлах

Нүүрс, хар тугалга, гянт болд, цайр, бал, төмөр, зэс, алт, давсны нөөцтэй.

Нийгэм соёл

засварлах

Хүн ам зүй

засварлах
 
Кымсүсаний дурсгалын ордны өмнө зургаа авахуулагсад
 
Эмнэлгийн шүдний эмчийн өрөө

Умард Солонгос улс 2011 онд 24,451,285 хүнтэй байв. Дэлхийн 194 улсаас хүн амын олноор 48-р байрт байна. Дайны дараа хүн амын тоо огцом өсч байсан бол удааширч 2014 он болоход 0.5%-д хүрсэн. Мянган хүн тутамд 15 төрж, 9 нас нөхцдөг Хоол тэжээлийн хүртээмжгүй байдал, өлсгөлөн хүн амын өсөлтөд сөргөөр нөлөөлдөг. Гэрлэлт цуцлах нь бараг байхгүй.

Хүн амын 22 хувь 0–14 насны багачууд, 69% нь 15–64 насны хөдөлмөрийн чадвартан, 9% нь 65-ээс дээш өндөр настан байна. Хүн амын нягт — 198.3 хүн/км², хүйсийн харьцаа жигд, бичиг үсэг тайлагдалт — 99%, дундаж наслалт — 63 жил.

Ард түмэн

засварлах

Умард Солонгос нэг үндэстэн, нэгэн төрлийн ард түмний орон. Бараг 100 хувь солонгос үндэстэн. Цөөн тооны хятад, япон байна.

Зарим талаар алтай язгуурт багтах, зарим талаар өнчин бүрэлдсэн хэмээх солонгос хэл улсын албан ёсны хэл бөгөөд солонгос үсгээр (энд чусонь-гыль гэнэ) бичнэ. Хамгён, Пёньян нутгийн аялгуу гэж байна. Пёньяны аялгуу хэвлэл мэдээлэл, албан хэргийн «мүньхуа-о» (Сөүлийнхэд суурилсан)-гоос ялгаатай. Өмнөдийнхтэй харьцуулахад зээлдмэл үг бага. Оросоос зээлдсэн үгс бий.

Шашны зан үйл, баяр байдаг ч коммунист орны жишгээр шашинд дургүй. Судалгаанаас үзвэл хүн амын 64 хувь шашин шүтдэггүй, 16 хувь солонгос бөө мөргөлтөн, 13.5% чоньдогю (күнзийн суртал голлосон холимог үзлийн шинэ шашин), 4.5% буддын шашин, 1.7% христийг шүтдэг. Ойрын үзэл суртлыг эс тооцвол буддын болон күнзийн олон зууны өв уламжлалтай.

Хот суурин

засварлах
 
Воньсань хот

1987 оны онд мэдээлснээр хүн амын 59 хувь хотод суудаг. Нутгийн баруун биеийн нам доор газар олноороо байна.

Арван хоёр том хот (2008 оны тоо):

Урлаг спорт

засварлах

Солонгосын уламжлалт урлаг соёлоос гадна БНАСАУ-д орчин үеийн соёл дэлгэрсэн. Өмнөдтэй харьцуулахад тэс өөр чигтэй.

Уран зураг, дуу хөгжим, кино гээд бүх зүйлд коммунист үзэл, суртал ухуулга шингэсэн байдаг. Үүнд Ким Ил Сон Японы дарлалын эсрэг тэмцэж байсан, Солонгосын Хөдөлмөрийн намын алдар цуу, нийгмийн сайн сайхнаа магтсан бүтээлүүд голлоно. Хувьсгалын дуурь гэж бүр тогтсон төрөл байна. Киног хүүхэд залуусыг төлөвшүүлэхэд чиглүүлдэг.

 
2012 оны Арирангийн зураг

Умард Солонгосын орчин цагийн барилгын хийцийг гурав ангилдаг. 1) уламжлалт солонгос хийцээс оруулсан (Морьт хөшөө, Ялалтын хаалга, Чүчэ цамхаг), 2) уламжлалт солонгос дээвэртэй (соёлын ордон, төв номын сан, Олон улсын найрамдлын үзэсгэлэн), 3) уламжлалт хийцгүй олон давхар барилга (Рёгён зочид буудал, Курё зочид буудал) байна.

Бүх нийтийн гимнастикийн «Ариран» наадам жил бүр болдог. Хамгийн том бүжигт явдал гэж Гиннесийн номд бичигдсэн. Пёнъянд одоо цагийн дэлхийн хамгийн том буюу 150,000 хүний багтаамжтай Майн нэгний цэнгэлдэх хүрээлэн бий.

1964–2014 оны хооронд Олимпын наадамд тамирчдаа илгээснээс буудлага, бокс, гимнастик, бөх барилдаан, хүндийн өргөлт, жүдо, тэшүүр, ширээний теннис зэрэг спортоор 14 алт, 13 мөнгө, 22 хүрэл медаль хүртсэн. Ким Иль бөх олимпын хошой аварга бол, Ке Сүнь-хи жүдоч олимпын гурван медальтай. Хөлбөмбөгийн шигшээ баг нь 1966 оны ДАШТ-д шөвгийн наймд үлдэж байсан.

Хүний эрх боолт

засварлах

Умард Солонгос хүний эрхийг хааж боодгоороо ардчилсан төдийгүй бусад коммунист улсаас хол илүү. Амьдрах газраа өөрөө сонгох эрхгүй, ажиллах шаардлагатай газар дээрээс томилдог. Улсаас гарч орох чанд хяналтын доор цөөн хүнд олддог. Нам, төрийг шүүмжлэх эрх байхгүй. Бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл төрийн мэдэлд байдаг. Нэг хүнийг тахин шүтэх үзлээр ухуулдаг. Эмнести олон улсын байгууллагын хэлснээр 15–20 шоронд 200,000 хүн улс төрийн хэргээр хоригдож байна.

Төр нь үүргээ биелүүлээгүйгээс өлсгөлөнгөөр, мөн албадан хөдөлмөр, эсэргүү нэр зүүж 1–2 сая хүн зуурдаар хорвоог орхисон гэсэн таамаг бий.

Эртний улс

засварлах
 
Когурё улсын үед хамаарах
булшны дотор ханын зураг

Солонгосын хойгт хүний үлдээсэн эртний судлалын олдвор хуучин чулуун зэвсгийн үеэс эхтэй. Анхны солонгос улс болох Кужусонийг Таньгүнь гэгч МЭӨ 2333 онд үүсгэсэн гэж солонгос домогт өгүүлдэг.[11] Кужусонь Умард Солонгос, хаяа залгаа Манжуурт буюу Шар тэнгисийн эрэг нутагт оршин байв. Хятадын Хань улстай эе эвдрэн мөхсөн ба Хань улсын Наннан хязгаар байгуулагдав.

Кужусонийг залгаж нийтийн он тооллын эхэнд Пүё улс, Угжо, Тунъе, Самхань зэрэг овог аймгийн холбоод оршин байж байгаад гурван улсын үетэй золгожээ. Өмнөд этгээдийн Пэгжэ, Шилла, Умардын Когурё гэх гурван улс болж, нэг улс үндэстэнд дөхөж хэдэн зууныг үдсэний эцэст Тан улстай холбоолсон Шилла 676 онд бусад хоёрыг мөхөөж газар нутгийг нь эрхшээж нэгдсэн Шилла улс болжээ.

Дараах үед яруу найраг, дүрслэх урлаг, буддын соёл дэлгэрэн хөгжив. Шилла (Солонгос) - Тан (Хятад) найрамдалтай байв. 10-р зуунд Шилла дотоодын хямралаас сулран Гуулин улсаар солигджээ. Манжуурт Кугурёгийн өвийг залгасан Пальхэ улс оршиж байгаад 926 онд Кидан д мөхөөгджээ.

Гуулин, Чусонь

засварлах
 
Гуулин улс. 1374 он.

936 онд солонгос үндэстний Курё буюу Гуулин улсыг Ван Гонь үүсгэн байгуулав. Энэ улсад Шиллагийн адилаар суурин соёл урлаг, эрдэм сэхээрэл лавшран тогтсон. Тухайлбал 1377 онд буддын «Чигжи» номыг төмрөөр барласан нь дэлхийн анхны төмөр бар байжээ.[12] 13-р зуунд Гуулин улс Их Монгол Улсын довтолгоонд өртөж байв. 30 жил дайтсны эцэст хараат, үнэнч холбоотон нь болжээ.

Юань улс мөхөхөд Курёгийн гадаад бодлого зөрчилдөж, хятадын Минтэй байлдахаар мордсон И Сонге жанжин цэргээ Ялу голоос нийслэл рүү буцаан довтолгож 1388 онд Ү ванг унагаад 1392 онд төр эргүүлэн улсын ван болж, Чусонь улсыг (1392-1897) үндэслэжээ.

 
Вангийн Кёньбүг ордон

Чусоний түрүү 200 жилд нийслэл Кэгёнгоос Ханьсонд шилжиж, дайн дажингүй амгалан байв. Сэжун ван солонгос үсгээ зохиож, күнзийн суртал улсын шашин болов. 1592-1598 оны хооронд Японы Тоёотоми Хидёши халдаар ирэхэд усан цэргийн И Сүньшинь жанжны яст мэлхий онгоц, Мин улсын цэргийн тусламжтай байлдан дийлэв. Мин улстай найрсаг Чусонь 1627, 1636 онд Умардаас мандсан манжтай байлдаж ялагдан Чингийн хараат улс болон найрамдаж амаржсан. Өрнө дахинд хаалттай байв.

1870-аад оноос Япон Солонгост нөлөөлж эхэлсэн ба 1895 онд Чусоний хатны амийг хорлож[13] 1897 оноос Солонгосын эзэнт улс болгов. Солонгос 1905 онд Японы ивээлт орон (протекторат) болж,[14] 1910-1945 оны хооронд харьяа нутаг нь болж эзлэгдэв. Дэлхийн II дайны төгсгөлд Японоос Солонгосыг чөлөөлөхдөө Америк Зөвлөлт хоёр уралдан, таллан хуваажээ.

 
Газрын зурагт Солонгосын цэрэггүй бүсийг зааж буй цэрэг

20-р зуунд ЗХУ ойр орших улсуудаа эв хамт (коммунист) дэглэмээр замнуулахыг хүсч, нөгөө талаас АНУ коммунист орнууд олшроход тээг учруулах гэж зорьж байлаа. Дэлхий хоёр туйлт улс төрийн дэглэмд хуваагдаж байв. Тиймээс ч дэлхийн хоёрдугаар дайныг дуусгахаар дээрх хоёр гүрэн Японы эсрэг 1945 онд дайтахдаа өөрсдийн хамгаалан буй дэглэмээр замнуулахаар уралдан Солонгосыг Японоос чөлөөлжээ. НҮБ-ийн шийдвэрээр Солонгосыг 38-р өргөргөөр хоёр хуваан дээрх хоёр орны хяналтанд сахиулжээ. Зөвлөлтийн хянаж буй хойд хагаст 1948 онд коммунист дэглэмээр замнах Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс (БНАСАУ) байгуулагдсан. Улсын тэргүүнээр Манжуурт байрлан Солонгосын тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан, Зөвлөлтийн холбоотон Ким Ир Сен /Ким Ил Сон/ сонгогджээ.

1950 оны 6-р сард Умард Солонгос Өмнөд Солонгос руу цэргийн довтолгоон хийж Солонгосын дайн (1950-1953) эхэлсэн. Солонгосын дайн Зөвлөлт-Америкийн тэрсэлдээн буюу Хүйтэн дайны анхны том дайн байв. Дайн Америк, НҮБ, БНХАУ-ын цэргийг хамарсан томоохон дайн болсон ба 1953 оны 7-р сард дайнаас өмнөх хилтэй адил буюу хойгийн таллан хуваасан Солонгосын цэрэггүй бүсээр хил татаж, гал зогсоох гэрээ байгуулжээ. Дайнд хоёр талаас 1 сая цэрэг, энгийн иргэд алагдсан. Хот, барилга ихээр сүйдэж, эдийн засаг уналтанд орсон байна.

 
1989 оны Пёнъян

1956 онд Зөвлөлтийн удирдагч Никита Хрущёвын оролцоотой Ким Ил Соныг түлхэн унагах оролдлого гарсан ч бүтэлгүйтсэн. Умард Солонгос Зөвлөлт, Хятадтай холбоотон хэвээр үлдсэн боловч зай барьдаг болж «Чүчэ» (дотоодын үйлдвэрлэлээр өөрийн хэрэгцээгээ бие дааж хангах) үзэл баримтлалыг хөгжүүлсэн. 1960-аад он хүртэл Умардын эдийн засгийн өсөлт Өмнөдийнхөөс илүү байсан. 1976 онд хоёр солонгосын нэг хүнд ноогдох ДНБ адил байсан боловч түүнээс хойш Умардын эдийн засаг улам бүр хоцорч иржээ. 1992 оноос хоыш Зөвлөлтийн өргөн тал бүрийн тусламж үгүй болсон.

1992 оноос Ким Ил Соны бие муудаж 1994 онд нас барахад хүү Ким Чен Ир эцгээ залгамжлан улсыг удирдсан. Ким Чен Ир «Соньгүнь» (нэгдүгээрт цэргийн үйлдвэрлэл) бодлогыг хөгжүүлсэн ба 2006 оноос цөмийн зэвсэг турших болсон. 1990-ээд оны дунд үер, ард нийтийн өлсгөлөн болсон. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ким Дэ-жүнгийн санаачилгаар 2000 онд хоёр Солонгосын удирдагчид уулзаж тунхаг бичиг солилцсон. 2010 онд Өмнөдийн Чонань байлдааны хөлөг онгоцыг Умардын тал Енпён арлын хажууд сөнөөснөөр хоёр Солонгос болон Умард Солонгос-Америкийн харилцаа муудсан. 2011 онд эцгийн орыг залган залуу Ким Жон-өнь улсын удирдагч болов. Цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж туршилт хийх нь олширсон.

Төр засаг

засварлах
 
«Маньсүдэ». АИХ-ын ордон

БНАСАУ бүгд найрамдах засагтай, эв хамт улс төрийн дэглэмтэй нэгдмэл улс юм. Төр, орон нутгийн бүх түвшинд Солонгосын Хөдөлмөрийн Нам (СХН) ноёрхоно. 3 сая гишүүнтэй. Улсын аюулаас хамгаалах хороо (УАХХ) гэж чухал байгууллага бий.

Ким Жон-өнь 2011 оноос хойш Солонгосын Хөдөлмөрийн Намын нэгдүгээр нарийн бичгийн дарга, УАХХ-ын нэгдүгээр дарга, Солонгосын Ардын Армийн ерөнхий командлагч гээд нам төрийн тэргүүнээр ажиллаж эхэлсэн. Өвөг эцэг Ким Ир Сенийг нь 1994 онд өөд болоход «Мөнхийн дарга» хэмээсэн бол, эцэг Ким Чен Ирийг өнгөрөхөд «Мөнхийн ерөнхий нарийн бичгийн дарга» хэмээн алдаршуулжээ.

Нэг танхимт 687 суудалтай БНАСАУ-ын Ардын Их Хурал (АИХ) бол хууль тогтоох дээд байгууллага юм. 1998 оноос хойш АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Ким Ён-нам ажиллаж байгаа бол Сайд нарын зөвлөлийн даргаар Паг Бун-жү ажиллаж 30 сайдыг тэргүүлж байна.

Умард Солонгос 1955 оноос хойш «Чүчэ» улс төрийн үзлийг барьж байгаа. «Өөрийн хэрэгцээг өөрөө хангах, өөрөө өөрийгөө хамгаалах, гадаадтай хараат бус харилцах» гэсэн дэлхийгээс тусгаарлагдмал бодлоготой. Гадаадын ажиглагчид БНАСАУ-ыг хэт дарангуй дэглэмтэй гэж тодорхойлдог.

Орон нутаг

засварлах

Умард Солонгос улс одоо тусгай захиргаат хоёр хот, гурван газар, есөн жирийн аймаг, бүгд арван дөрвөн нутагт хуваагдаж байна.

 
Улсын доорх нутгийн хуваарь (хүснэгтийн дугаараар)
Зургийн
дугаар
Нэр
(хувилбар)
Хүн ам
(2008 он)
солонгос
бүтэн нэр
шууд захирагдах хот — (직할시 чикал-ши)
1 Пёнъян (Пхеньян) 2,581,076 평양직할시
онцгой хот — (특별시 тыкбёл-ши)
2 Расонь 196,954 라선특별시
— тусгай засаг захиргаат газар нутаг —
3 Кэсонгийн аж үйлдвэрийн нутаг 개성공업지구
4 Кымган уулын жуулчлалын орон 금강산관광지구
5 Шинийжүгийн тусгай захиргаат газар 신의주특별행정구
аймаг / муж — (도 ту/ду)
6 Чаган 1,299,830 자강도
7 Өмнө Пёнъань (Пённам) 4,051,696 평안남도
8 Умард Пёнъань (Пёнбүг) 2,728,662 평안북도
9 Өмнө Хуанхэ (Хуаннам) 2,310,485 황해남도
10 Умард Хуанхэ (Хуанбүг) 2,113,672 황해북도
11 Канвонь 1,477,582 강원도
12 Өмнө Хамгён (Хамнам) 3,066,013 함경남도
13 Умард Хамгён (Хамбүг) 2,327,362 함경북도
14 Янган 719,269 량강도
 
Хилийн цэрэг

Цэрэг зэвсэг

засварлах

Солонгос ардын цэрэг (САА) үндсэн 1,106,000, нөөц 8,389,000 хүний бие бүрэлдэхүүнтэй. 17–54 насны эрчүүдийн 20% цэргийн албанд бүртгэлтэй дэлхийн хамгийн цэрэгжсэн улс гэдэг.[15] Эрэгтэй хүмүүс 10 жил, эмэгтэй хүмүүс 7 жил цэргийн алба хашдаг бөгөөд 15-18 настай хүүхдүүд зундаа 15 хоног хээрийн бэлтгэлд явах ёстой. Цөөхөн хүмүүс их сургуульд ордог ба хэрэв орвол төгсөөд 5 жил цэрэгт явахаар болдог. Хуурай замын цэрэг, тэнгисийн цэрэг, агаарын, тусгай ажиллагааны, пуужингийн цэрэг гээд тав салбарлана. Умард Солонгосчууд тулааны талбарт гэмтвэл нэр төртэйгөөр тэндээ үхэхийг дээрд үздэг. Учир нь цэргийн эмнэлгийн эмчилгээ нь үнэтэй ба огт эмчилгээ хийдэггүй гэж тэндээс ирсэн хүмүүс хэлж байсан. «Соньгүнь» (юун түрүүнд цэргийн үйлдвэрлэл) гэсэн үзэлтэй.

Умард Солонгосын армид 3700 танк, 2100 хуягт техник, 17900 их буу, 11000 агаарын довтолгооныг эсэргүүцэгч буу, 1600 нисэх онгоц, 1000 хөлөг онгоц бий.[16] Ойролцоогоор 70-75 шумбагч онгоцтой ба ихэнх нь зөвлөлтийн үеийнх юм.

Умард Солонгос нь цөмийн зэвсэг болон устөрөгчийн бөмбөгтэй хэмээн зарласан. 3000 км зайд тусах 1000 пуужинтай болсон.[17]

Мөн үзэх

засварлах

Тэмдэглэл

засварлах
  1. 58% нь агностик, 15% нь атеист. Умард Солонгос нь албан ёсоор атеист улс юм.
  2. Христийн шашин, Ислам, болон Хятадын уламжлалт итгэл зэргийг багтаасан.

Лавлах бичиг

засварлах
  1. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named unstats08
  2. "Korea North". The World Factbook (2024 ed.). АНУ-ын Тагнуулын төв газар. Татаж авсан: 8 April 2023.
  3. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named CIAGDP(PPP)
  4. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named CIAGDP(PPP)Capita
  5. "UNData app". data.un.org.
  6. "Decree on Redesignating Pyongyang Time". Naenara. 30 April 2018. Татаж авсан: 4 May 2018.
  7. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named CIATelephone
  8. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Hersher2016
  9. http://www.ohchr.org/Documents/HRBodies/HRCouncil/CoIDPRK/Report/A.HRC.25.CRP.1_ENG.doc
  10. Caraway, Bill (2007). "Korea Geography". The Korean History Project. Archived from the original on 2007-07-06. Татаж авсан: 2007-08-01.
  11. Korea's History (Ko-Choson, Three Kingdoms, Parhae Kingdom, Unified Shilla, Koryo Dynasty, Colonial Period, Independence Struggle, Provisional Government of Korea, Independence Army, Republic of Korea,)
  12. URL_ID=3946&URL_DO=DO_TOPIC&URL_SECTION=201.html World's oldest printed Doc
  13. Murder of Empress Myeongseong
  14. Forced Annexation[permanent dead link]
  15. International Institute for Strategic Studies (2010-02-03). Hackett, James, ed. The Military Balance 2010. London: Routledge. ISBN 1-85743-557-5.
  16. Country Study 2009, p. 248.
  17. "North Korea has 1,000 missiles, South says". Reuters. 2010.

Цахим холбоос

засварлах